Хөгжлийн эдийн засагчид улс орны эдийн засгийг хэрхэн тогтвортой, урт хугацаанд, хүртээмжтэй өсгөх арга замуудыг эрэлхийлдэг. Гадаадын их, дээд сургуулиудад Хөгжлийн эдийн засгийн хичээлийг заахдаа иргэддээ бэлэн мөнгө тараах байдлаар хязгаарлагдмал нөөцөө үр дүнгүй ашиглан, хөгжилд хүрэлгүй, харин ч ухарсан, бодит түүхийг жишээ болгон заадаг аж. Саяхныг хүртэл үүний сонгодог жишээ АНУ-ын Аляск муж байсан бол одоо Монгол нэмэгдэв.
Уул уурхайн баялаг ихтэй ч түүнийгээ “чулуу” болгож чаддаггүй, иргэддээ зүгээр л тараачихаад, хоосон хоцордог хэмээн хаа хол газарт бидний талаар ярьцгааж байна.
Агаарын бохирдлыг бууруулах, багш нарын цалинг нэмэх шаардлага тавьж, төв талбайд босоо, хэвтээ олон жагсаал болсон. Харин хүүхдийн мөнгөө авъя гэж лоозон барьсан ээж аав байсан уу?
Харамсалтай нь энэ жишээг өнөөгийн эрх баригчид ч улам баяжуулан, өмнөх намын хийсэн алдааг давтаж байгаа нь харамсалтай. Өмнөх Засгийн газар УИХ-ын сонгуулийн өмнө “Эрдэнэс таван толгой”-н хувьцааг худалдаж авна хэмээн зар тараасан. Ингээд зөвхөн эхний өдөртөө зах зээл рүү 32 тэрбум төгрөг гаргаж байв. Мөн гүйлгээ хийсэн банкуудад Сангийн яам 9.5 тэрбум төгрөг төлснийг сануулъя.
Гэтэл Засгийн газраас хүүхдийн 20 мянган төгрөгийн тэтгэмжийг нийт хүүхдийн 60 хувьд олгож байсныг 80 хувьд хүргэхээр шийдэв. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны гишүүд дэмжчихлээ. Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ асуудлыг дор нь хэлэлцээд батлах биз.
Нүүрс, зэс, алтны үнэ бага зэрэг өсөж, экспортын орлого өссөн нь Засгийн газарт ингэж туйлах боломж олголоо. Хүүхдийн мөнгө авах эрхтэй хүүхдийн тоог нэмэхэд энэ онд 40 тэрбум төгрөг шаардлагатай. Улсын төсвийн орлого давж биелж буй төсөвт тодотгол хийлгүйгээр энэ мөнгийг зарцуулах боломжтой болов.
ЭНЭ МӨНГИЙГ ЭЭЖ, ААВУУД ҮНЭХЭЭР ХҮҮХДЭДЭЭ ЗАРЦУУЛДАГ УУ?
Дундаж өрх хоёр хүүхэдтэй гэвэл тэр айл сар бүр 40 мянган төгрөгийн нэмэлт орлоготой болох нь ээ. Энэ мөнгийг ээж аавууд үнэхээр хүүхдэдээ зарцуулдаг уу? Хүүхдийнхээ нэр дээр данс нээлгээд, ирээдүйд дээд боловсрол эзэмшихэд нь хэрэглэнэ гэх хүн хэд вэ? Дунджаас доогуур орлоготой өрхүүдээс үүнийг шаардах нь мэдээж илүүц. Харин ирэх сараас эхлэн хүүхдийн мөнгийг дахин авч эхлэх, хүн амын амьжиргааны доод биш дунд түвшинд хамаарах айлуудаас дээрх асуултыг асуумаар байгаа юм.
Нөгөөтэйгүүр Засгийн газар энэ зардлыг санхүүжүүлэх бодит шаардлага байсан уу? Агаарын бохирдлыг бууруулах, багш нарын цалинг нэмэх шаардлага тавьж, төв талбайд босоо, хэвтээ олон жагсаал болсон. Харин хүүхдийн мөнгөө авъя гэж лоозон барьсан ээж аав байсан уу?
Саяхан л энэ оны улсын төсөвт тодотгол хийн, улсын төсвийн зарлагыг 500 тэрбумаар өсгөсөн. Хагас их наяд төгрөгийг юунд зарцуулав гэвэл үү? “Цалинтай ээж” болон “Насны хишиг” хөтөлбөрийг санхүүжүүлсэн юм шүү дээ. Үүнд дээр хүүхдийн 40 тэрбум төгрөгийг нэмбэл 440 орчим тэрбум төгрөгийг халамжид зарцуулна.
Энэ мөнгө хаашаа ордог вэ?
Хамгийн түрүүнд иргэдийн хэрэглээг л дэмждэг. Энэ нь өргөн хэрэглээний барааны эрэлтийг өдөөн, улмаар мах, гурилын үнийг өсгөдөг. Удалгүй инфляцыг ч хөөрөгдөн, уршгийг нь бүх нийтээрээ “хүртэж”, цалин хэвээрээ атал таны мөнгөний худалдан авах чадвар буурчихдаг.
Энэ эрсдэлийн талаар Монгол банкнаас лавлахад “Засгийн газар 40 тэрбум төгрөгийн нэмэлт зардал гаргах нь өргөн хэрэглээний барааны үнэ, цаашлаад инфляцид шууд нөлөөлөхгүй. Гэхдээ УИХ Засгийн газрын өргөн барьсан тогтоолыг баталбал бид инфляцийн төлөв байдлыг эргэн харна. Дахин судалгаа хийнэ. Хэрэв эрэлтийн гаралтай инфляц 8 хувиас давбал зохих арга хэмжээг авахаас аргагүй. Арван хувь болгон бууруулсан бодлогын хүүг эргүүлээд нэмэх гэх мэт шийдвэр гаргаж болзошгүй” гэв. Уг нь 15 хувьд хүрч цойлсон бодлогын хүүг 11, дараа нь 10 хувь болгон бууруулснаар зээл олголт өсөн, зээлийн хүү бууран, эерэг үр дүн гарч эхэлсэн.
АСУУДЛЫН ГОЛ НЬ ХҮҮХДИЙН МӨНГӨНДӨӨ БИШ, ЗАСГИЙН ГАЗРЫН ҮРЭЛГЭН ЗАНД БАЙГАА ЮМ
Мөн Засгийн газар халамжийн бодлогоо тэлснээр мөнгөний бодлогод ямар нөлөө үзүүлэх, ямар эрсдэл үүсэж болзошгүй талаар мэргэжлийн байгууллага болох Монгол банктай огт зөвшилцөөгүй аж.
Гудамжинд Приус, 570 гэсэн хоёр машин л холхиж байгааг харвал баян ядуугийн ялгаа ямар их болсныг, орлогын дахин хуваарилалт хийх шаардлага байгааг харуулна
Асуудлын гол нь хүүхдийн мөнгөндөө биш, Засгийн газрын үрэлгэнд байгаа юм. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нэг гараараа хүүхдийн мөнгө тараан, цалинтай ээж, насны хишиг олгож, баярхана. Харин нөгөө гараараа Засгийн газрын дотоод, гадаад бондын хүү, үндсэн зээлийг төлдөг.
Засгийн газар, Монгол банкны өр зээл нийлээд 23 их наяд төгрөгт хүрсэн талаар АХБ-ны эдийн засагчид мэдээлээд арав л хонож байна. Өмнө нь бид Засгийн газрын зээлийг л онцолдог байсан бол 3 их наядын алдагдал хүлээсэн Төв банкны зээлийг нэмчихээр өнөө өр талийж, ДНБ-ий 99 хувьтай тэнцжээ. Гэвч Засгийн газар тараасаар, цацсаар. Харин хилийн чанадад Монгол шиг л битгий болоорой гэж анхааруулсаар, сануулсаар.
Үнэхээр л их мөнгөтэй болсон бол, олон жилийн турш дуусаагүй Хан-Уул дүүрэг дэх хүүхдийн эмнэлгээ бариач. Буянт-Ухаа спорт цогцолборын урд эмнэлгийн дуусаагүй барилга мөнхрөх үү? Үнэхээр л хүүхдэд ээлтэй бол агаар цэвэршүүлэгч авч, аргацааж байснаас агаарын бохирдлын ул суурьтай нь тэмцээч. Үнэхээр л орлого өссөн бол, сугалаагаар алагчлалгүй, сургууль цэцэрлэг барьчих л даа.
Хүн амын 30 хувь нь ядууралд нэрвэгдсэн өнөө үед засаг төр халамжийн бодлого явуулах нь зөв. “Гудамжинд Приус, 570 гэсэн хоёр машин л холхиж байгааг харвал баян ядуугийн ялгаа ямар их болсныг, орлогын дахин хуваарилалт хийх шаардлага байгааг харуулна” гэж Монгол банкны газрын дарга Д.Ган-Очир онцолдог. Үнэхээр ч тийм. Гэвч халамжийн бодлого байгаа онохгүй байна. Өндөр орлоготой иргэдэд өндөр татвар ногдуулах замаар амьжиргааны хамгийн доод түвшинд хоцорсон иргэдээ л татаж гаргах учиртай шүү дээ. Дундаж орлоготой иргэдийн ажиллах, сурах, бизнес эрхлэх, өсөж дэвжих боломжийг л нэмдгээс үнэгүй хоол тэдэнд үнэхээр хэрэгтэй юм уу?
Ерөнхийлөгч хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох санаачилга гаргалаа. Аз болоход УИХ Ерөнхийлөгчийн саналыг хүлээн авсангүй. Тэгснээр МАН ирэх сонгуулийн өмнө өөрсдөө хүүхдийн мөнгийг хавтгайруулан олгох эрхгүй болов.
Төгсгөлд нь АН-ынхан "Сайн хувьцаа" тараагаад саар дүн авсан, өмнөх сонгуулийг дахин сануулъя. Ард түмэн хэн их мөнгө тараасныг нь сонгодог цаг өнгөрсөн юм шүү.