Улс оронд өнөөдөр болох үйл явдлуудын хураангуйг тоймлон хүргэж байна.
09.00 цагт.
-Оюутан, залуу судлаачдын олон улсын “Оюутны спорт: Үндэстний эрүүл мэнд, хөгжил дэвшил” сэдэвт эрдэм шинжилгээний VIII хурал энэ сарын 20-21-нд болно. Нээлтийн арга хэмжээ Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр эхэлнэ. Хуралд оролцохоор гадна, дотнын 300 гаруй залуу судлаач, эрдэмтэд иржээ.
-Санхүү Эдийн Засгийн Их Сургуулиас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг эрдэм шинжилгээний хурал энэ жил “ГЛОБАЛ ЭДИЙН ЗАСГИЙН ШИНЭ ЭРИН ҮЕИЙН ЭХЛЭЛ БА МОНГОЛ ОРОН” сэдвийн дор болно.
09.30 цагт.
-09:30 цагт НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралтай. Хурлаар НОСК орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах тухай, Монгол Наадам цогцолбор ОНӨТҮГ-ын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг дөрвөн асуудал хэлэлцэнэ.
10.00 цагт.
-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
10.30 цагт.
-"Монголын Мистер-2018” 27 дахь удаагийн Улсын аварга шалгаруулах бодибилдинг фитнессийн тэмцээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ангилал шинээр нэмэгдэж байгаа болон тэмцээний энэ жилийн онцлогийн талаар Монголын бодибилдинг фитнессийн холбоо, Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас "Хангарди" ордны 1 давхарт мэдээлэл хийнэ.
11.00 цагт.
-НҮБ-ын хүний эрх, ундны усны аюулгүй байдал, ариун цэврийн байгууламжийн асуудал хариуцсан Тусгай илтгэгчийн ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ НҮБ-ын байранд болно.
11.30 цагт.
Нийслэлийн Засаг дарга С.Батболд Хан-Уул дүүрэгт ажиллаж, Замын цагдаагийн гүүрэн гарц барих төслийн хүрээнд хийгдэх түр замын барилгын ажилтай танилцана. /ХУД 15хороо, Махатма Гандигийн гудамжийг Нарны замтай холбох түр замын хэсэг/
12.00 цагт.
-Нийслэлийн Засаг дарга С.Батболд Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах барилгын ажлын явцтай танилцана. 12.40 цагт Яармаг орчинд Улаанбаатар хотын шинэ төвийг байгуулах төслийн танилцуулга, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай Хан-Уул дүүргийн 4,5,6,7,8 дугаар хорооны иргэдтэй уулзалт хийнэ. Уулзалт Хан-Уул дүүргийн 41 дүгээр сургуулийн Урлаг зааланд болно.
12.30 цагт.
-Инженер техникийн ажилтнууд, их, дээд сургуулиудын оюутнуудын дунд зохион байгуулагдах "Монгол инженер-2018" нэгдсэн арга хэмжээ ШУТИС-ийн Төв номын сангийн гадна талбайд эхэлнэ.
14.00 цагт.
-Хүүхдийн урлан бүтээх төвийн "Орд" арт галерей-д 84 дүгээр сургуулийн уран зургийн дугуйлангийн сурагчдын "Шидэт өнгө-2" уран зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ.