АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп удахгүй болох Ким Жон Унтай уулзах уулзалт нь амжилттай болно хэмээн найдаж байгаа аж. Харин уулзалт таагүй болбол тун тааруу үр дагавар гарна гэжээ.
Тэрээр өчигдөр Флоридад хийсэн хэвлэлийн хурлынхаа үеэр “Би уулзалт амжилттай болно гэж найдаж байна. Бүх дэлхийд ашигтай байх талаас бид чадах бүхнээ хийх болно” гэсэн байна.
Харин тэрээр “Хэрвээ уулзалт ямар ч үр дүнгүй байхаар бол би шууд хаяж явах бөгөөд бид одоо хийж буйгаа үргэлжлүүлж, хийх ёстой зүйлээ хийх болно” гэжээ.
Вашингтон болон Пхеньян хоёр удирдагчийнхаа уулзалтыг товлохоор шууд хэлэлцээ хийж эхэлсэн бөгөөд АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Майк Помпео өнгөрсөн долоо хоногт БНАСАУ-д нууцаар очсон юм.