СЭЗИС-ийн ректор Р.Амаржаргал "Глобал эдийн засгийн шинэ эрин үеийн эхлэл ба Монгол орон" хурлыг нээн үг хэллээ. Тэрээр эдийн засгийн нөхцөл байдлыг эрдэмтэд яаж харж, хэрхэн дүгнэж байгааг өнөөдрийн хурлаас олж мэдэх болно гэв.
Эрдэм шинжилгээний хурал гэхээр юм тоочоод өнгөрдөггүй. Судалгаанд ямар арга зүй давамгайлж, түүнийг хэрхэн хэрэглэж үр дүнд хүргэх вэ гэдэг нь чухал. Хурлын үндсэн сэдэв нь дэлхийн эдийн засаг шинэ эрин үетэй золголоо.
Даяаршлын талаар бид сүүлийн 10 жилийн турш ярьсан. Даяаршил шинэ хуудсаа нээлээ. Технологид тулгуурласан шинэ хувьсгал эхэлж байна. НҮБ-аас 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтод ч технологийн хөгжлийг онцолсон. Иймд СЭЗИС шинэ эрин үе эхэллээ гэж үзэж байна. Өнөөдөр нийт 80 илтгэлийг 100 орчим судлаач та бүхэнд танилцуулна.
Эдгээрээс инновацийн салбар хуралдаан ихээхэн анхаарал татаж байна. Бизнесийн удирдлагын түвшинд инновацийг ярих цаг болсон. Мөн нийгмийн инновац хүчтэй хөгжиж байна. Үйлдвэрлэгч, хэрэглэгч гэсэн хоёр л нэр томьёог хэрэглэдэг байсан бол просюмэр гэх шинэ ойлголт бий боллоо. Мэдээллийн технологи манай улсад сайн хөгжиж байна. Үүний учир нь төр засаг энэ салбар руу хутгалддаггүйтэй, учрыг нь олдоггүйтэй холбоотой.
Энэ салбар хуралдаанаар олон сонирхолтой илтгэл танилцуулна. Хөгжлийг чөдөрлөж буй салбар бол хууль, эрхзүй. Иймд энэ сэдвийг хөндөхөөр шийдсэн. Дараагийн салбар хуралдаан бол үндэсний язгуур соёл. Санхүү эдийн засгийн их сургууль яагаад монгол ахуй, соёл ярих болов гэж гайхаж болох юм. Хэл соёлоо ярих ёстой.
Түүх, философи эдийн засаг, уламжлал, эрүүл мэндтэй яаж уялдаж байгааг судлах нь чухал. Энэ сэдэв олны анхаарлыг татна гэдэгт итгэлтэй байна. Хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье.