Өмнөд Африк KPMG компанийг төрийн байгууллагад аудитын шалгалт хийхийг хориглов. Уг шийдвэр банкны дуулиант хэрэгт оролцсон явдал, Гуптагийн гэр бүлийнхэнтэй тогтоосон хэлхээ холбооноосоо болоод хүнд байдалд орсон KPMG-гийн Өмнөд Африк дахь салбарт улам хүнд туслаа.
Өмнөд Африкийн ерөнхий аудитор жилийн өмнөөс KPMG- ийн хэлхээ холбоог шалгасны эцэст тус компанитай Засгийн газрын түвшинд аудитын гэрээ байгуулахаа зогсоосноо мягмар гарагт зарлав.
Гуптагийнхантай холбоотой компаниудад гүйцэтгэсэн үүрэгтэй нь холбогдуулан КPMG-гийн Өмнөд Африк дахь салбараас хэд хэдэн түнш нь жилийн өмнө гарчээ. Өмнөд Африкийн бизнесмен гэр бүл Гуптагийнхан хуучин Ерөнхийлөгч Жэйкоб Зуматай тогтоосон хэлхээ холбоогоо ашиглан засгийн газрын гэрээ хэлцлийг хувийн бизнестээ зүй бусаар ашигласан хэрэгт буруудаад байгаа юм. Дэгдсэн хэрэгтэй холбогдуулан KPMG уучлал гуйжээ.
Авлигын хэрэгт холбогдсон ноён Зума эрх баригч Африк үндэсний конгрессын шахалт дор өнгөрсөн хоёрдугаар сард албан тушаалаасаа огцорсон юм. Түүний оронд Ерөнхийлөгч болсон Сирил Рамафоса төрийн аппаратаас авлигыг үндсээр нь үлдэн хөөхөөр амлав.
Өмнөд Африк дахь KPMG- гийн салбар хэдхэн долоо хоногийн өмнө дахиад л дуулиант хэрэгт холбогдов. Жилийн өмнө KPMG-гийн аудитын шалгалтаар “нэр цэвэр” гарсан VBS банкны тайлагнасан нөөц хуудуутай, гүйлгээ нь луйврын сэжигтэйг Өмнөд Африкийн төв банкны зохицуулагч баталлаа. Уг банк өнгөрсөн сард дампуурчээ. Төв банкны зохицуулагч аудитын шалгалтын дүгнэлтийг эргүүлэн татсан юм. VBS-ын аудитын шалгалтад ажилласан хоёр түнш нь KPMG-гээс гарсныг аудитын компани өнгөрсөн долоо хоногт мэдэгджээ. Тэд банктай холбоотой санхүүгийн ашиг сонирхлоо нууснаас үүдэлтэй хариуцлагаас мултрах зорилготой байжээ. Үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг эргүүлэн олж авахын тулд аудитын хуучин шалгалтын материалыг эргэн харахаа тус компани амлаад байна.
Дуулиант хэргээс шалтгаалан KPMG-д “нэр хүндийн ноцтой эрсдэл” тулгарсан тул төрийн байгууллагад аудит хийхийг нь хориглосноо Өмнөд Африкийн ерөнхий аудитор Кими Маквету тайлбарлав.
“Тайлан тооцоогоо үнэн зөв тайлагнасан эсэхийг төрийн байгууллагууд татвар төлөгчдийн мөнгийг хэрхэн зарцуулж байгааг зөв тайлагнахад Өмнөд Африкийн аудитын дээд байгууллага болж буй бидний үүргийг улс орон анхааралтай ажиглаж байгаа” хэмээн ноён Маквету мэдэгдлээ. Йоханнесбургэд байрладаг консалтингийн Pan- African Research байгууллагын гүйцэтгэх захирал Ираж Абедиан KPMG-гийн дотоод тогтолцоонд шүүмжлэлтэй хандав. “Энэ компани цаашид аудитын ажлыг гайгүй цар хүрээтэй хийж лав дөнгөхгүй” хэмээн тэрбээр үзэж байна. Өмнөд Африкийн хэд хэдэн банк, бизнесийн байгууллага тус аудитортой тогтоосон харилцаагаа эргэн харах, зогсоох арга хэмжээ авчээ. Хориг тавьсан нь Өмнөд Африкийн эрх баригчдаас авч буй “ердийн бус, маш зоримог арга хэмжээ” болохыг Саффолкийн их сургуулийн данс бүртгэлийн ухааны профессор Атул Шах тайлбарлав.
“Их Британид засгийн газар юм уу зохицуулах байгууллага лав ингэж зүрхлэхгүй. Тун сонирхолтой эрс тэс арга хэмжээ” хэмээн ноён Шах өгүүлсэн юм. Урьд нь тун цөөн зохицуулах байгууллага ийм арга хэмжээ авч байсныг тэрбээр нэмж тайлбарлав. Энэтхэг улс саяхан PwC-г тус улсад бүртгэлтэй компаниудад аудит явуулахыг хоёр жилээр хоригложээ. Үүнээс урьд нь Япон мөн ижил арга хэмжээ авч байжээ.
Жозеф Коттерил