УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Засгийн газраас 2018 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн энэ хуулийн төсөлд Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Монгол Улсын иргэнд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх хугацааг 10 жилээр буюу 2028 он хүртэл сунгах зорилгоор энэхүү хуулийн төслийг боловсруулсан байна.
“Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хуулийг 2002.06.27-нд баталж, 2003.05.01-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн билээ. Өнгөрсөн хугацаанд уг хуульд 7 удаа нэмэлт, өөрчлөлт орсон бөгөөд үүний гуравт нь гэр бүлийн хэрэгцээнд газар өмчлүүлэх хугацааг тус бүр 5 жилээр сунгасан байна.
Хууль хэрэгжиж, газар өмчлүүлэх ажил эхлэхэд иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өрх дундаа хамтран өмчилж байсан бол 2008 онд газрыг иргэн бүрт өмчлүүлэх, мөн өмнөх 5 жилийн хугацаанд иргэний дундаа хамтран өмчилсөн газрыг гэр бүлийн нэг гишүүнд өмчлүүлж, бусад гишүүдэд шинээр газар өмчлөх эрх үүсэхээр нэмэлт өөрчлөлт оруулсан юм.
2017 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нийт иргэдийн 18.3 хувь, нийт өрхийн 62.54 хувь нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар үнэгүй өмчилж авсан байна.
С.Эрдэнэ: Энэ бол үндэсний эрх ашигт нийцэж, өмч хөрөнгийн эх үүсвэрийн тавьж байгаа том асуудал. Өнгөрсөн хугацаанп газар өмчлөлтэй холбоотой асуудлыг иргэдэд ойлгуулан таниулах асуудал хангалтгүй явж ирсэн. Газар өмчлөлтэй холбоотой авлига хээл хахуулийн асуудал маш их яригддаг. Иргэд газраа өмчлөх гээд ороход толгой эргэм олон зөвшөөрөл нэхдэг. Сүүлдээ аргаа бараад энэ асуудлаа орхидог өргөдөл гомдол надад олноор ирж байсан. Төрийн байгуллагууд хүнд суртлаа болимоор байна. Иргэдэд хүрч очиж, газраа өмчлөх боломж бололцоог хангаж ажиллавал газар өмчлөлийн хувь хэмжээ өснө.
Х.Бадельхан: Энэ ажлыг шинэчлэх талаар нэлээд их ажиллаж байна. Өнгөрсөн жил улсын хэмжээнд газрын кадастрын зургийн нэгдсэн программыг бий болгож, гар утсаараа харах боломжийг бүрдүүлсэн. Хүнд суртлын асуудалд бид онцгой анхаарч, хүнд суртлыг арилгана. Газрын үнэлгээг 1997 онд тогтоосноос хойш 21 жил өнгөрлөө. Одоо үнэлгээг шинэчлэн тогтоохоор асуудлаа ЗГ-т оруулаад байна. Газрын зориулалт, эдийн засгийн үр ашиг, байршлаас нь шалтгаалан 31 бүсэд хуваан үнэлгээг тогтоохоор ажиллаж байна.
Х.НЯМБААТАР: БИ ЭНЭ ХУУЛИЙН ХУГАЦАА СУНГАХЫГ ДЭМЖИХГҮЙ
Л.Энх-Амгалан: 14 жилийн хугацаанд хугацаанд нийт иргэдийн 18.3 хувь нь газраа өмчилж авсан нь үнэхээр чамлалттай дүн. Газар өмчлөл яагаад ийм чамлалттай байгаад өнөөдөр бид дүгнэлт хийх ёстой. Эзэмшиж байгаа газраа үл хөдлөх хөрөнгөөр бүртгүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй байна. 11.265-хан өрхийн газар улсын бүртгэлтэй байна.
Энэ өмчийг улсын бүртгэлд бүртгүүлж, өрхийн амьжиргааг дээшлүүлэх боломж байна. Энэ ганцхан хугацааны асуудал биш.
ГХГДЗЗГ-ын дарга П.Ганхүү: 570.700 иргэн газар өмчлөлийн бүртгэлд оруулсан байна. Газар өмчлөх чиглэлээр жил бүр 2-оос доошгүй удаа нээлттэй хаалганы өдөр зохион байгуулж, газар өмчлөх талаар сурталчилгаа явуулдаг.
Х.Нямбаатар: Би энэ хуулийн хугацаа сунгахыг дэмжихгүй байна. 15 жилийн хугацаанд нийт иргэдийн 18.3-хан хувь нь газраа хувьчилж авснаас харахад энэ хууль амьдралд нийцэхгүй хуурай хууль байна. Энэ хууль чинь амьдралаас хол байгаа учир хүмүүс эрхээ эдэлж чадахгүй байна. Тиймээс хуулийн хугацааг сонгосон болоод нүглийн нүдийг гурилаар хуураад яах вэ. Хүн бүхний амьдрал, аж ахуйд нийцэх хуулийн зохицуулалтыг хиймээр байна.
Д.Тогтохсүрэн: Газар тариалангийн газрыг өмчлүүлдэггүй. Өмчлүүлдэггүй юм гэхэд удаан хугацаагаар эзэмшиж байх үед нь барьцаанд тавих зэргээр эдийн засгийн эргэлтэд оруулах хууль эрхзүйн орчныг бүрдүүлж өгмөөр байна. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын иргэд газраа өмчилье гэхээр газар нь тусгай хамгаалалттай газарт орсон учир өмчлөх газар байдаггүй.
Г.Занданшатар: Сумын хилийн цэс тогтоох тухай санал Тогтохсүрэн гишүүнээс ирсэн. Албан бичгийн бүрдэл дутуу учир шийдэх бололцоогүй. Ер нь хилийн цэстэй холбоотой хүсэлт олон аймаг, сумдаас ирдэг. Материалын бүрдэл бүрэн бол Засгийн газраас энэ асуудлыг шийдэх боломжтой.
СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ НЭМЖ ОЛГОХ ГАЗАР БАЙХГҮЙ
Б.Энх-Амгалан: Улаанбаатар хотод дахин олгох газар байгаа юм уу?
П.Ганхүү: Улаанбаатар хотод өмчлөх газрын нөөц маш бага байгаа. Ерөнхий төлөвлөгөөг 4 жилийн хугацаатай батлаад, баталсан төлөвлөгөөний дагуу ажиллана.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил насанд хүрээгүй хүүхэд газар эзэмшиж байгаа бол тэдний газар өмчлөх эрхийг хэн ч хөндөхгүй байх хуулийн зохицуулалт хэрэгтэй байна гэсэн санал гаргав.
Нийслэлийн Засаг даргын орлогч Баярхүү: Насанд хүрээгүй 22 мянган хүүхэд УБ-т газар авсан. Энэ хүүхдүүдийн 18 нас хүртэл газрыг хадгалж, захиран зарцуулах эрхийг нь хуулиар хадгалах боломжийг олгох ёстой гэдэгт санал нэгдэж байна.
Гишүүд асуулт тавьж, хариулт авсны дараа Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 59 гишүүний 46 нь буюу 78 хувь нь дэмжив.
Иймээс хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.