Энэ долоо хоногт Америкчуудын хувьд “Татварын эрх чөлөөний өдөр” тохиож байна. Дөрөвдүгээр сарын 19-ний өдрийг Татварын сангаас ийнхүү зарлаж, Америкчууд 2018 оны бүх татвараа төлөх хэмжээний орлоготой ажилласан гэжээ.
Тэгэхээр тэд 109 өдрийн дотор бүх татвартай тэнцэх орлого олсон гэсэн үг юм. “Татварын эрх чөлөөний өдөр” гэдэг нь бүх шатны байгууллагын ажилтнуудын цалин, орлогыг оролцуулж, нийт төлбөр тооцооноос орж ирсэн татварын орлогыг нэмсэн дүнг тухайн жилийн нийт цугларах татварын дүнтэй тэнцүүлдэг өдөр аж.
Онолын хувьд Америкчууд тухайн жилд төлөх нийт татвартай тэнцэх хэмжээний орлого олсон өдрийг л тэд “Татварын эрх чөлөөний өдөр” хэмээн тэмдэглэдэг. Хэрвээ энэ бүх орлогоо татвар болгон төлсөн бол Америкчууд энэ долоо хоногоос эхлээд он дуусах хүртэл ямар ч татваргүй нийгэмд амьдрах боломжтой гэсэн үг юм.
Энэ жилийн хувьд 2017 оны “Татварын эрх чөлөөний өдөр”-өөс гурван өдрийн өмнө болжээ. Учир нь шинэчилсэн татварын хуулийн дагуу хувь хүн болон байгууллагын орлогын татвар буурсан аж.
2018 онд Америкчууд нийт 3,39 их наяд ам. долларын холбооны татвар, 1,8 их наяд ам. долларын татвар төлөх юм. Тэгэхээр тэд нийт 5,19 их наяд ам. долларыг улсдаа тушаах бөгөөд энэ нь нийт улсын жилийн орлогын 30 хувьтай тэнцэж байна.
Харин 100 жилийн өмнө буюу 1900 онд Америкчууд нийт орлогынхоо ердөө 5,9 хувийг татварт тушааж байсан болохоор тухайн жилийн “Татварын эрх чөлөөний өдөр” нэгдүгээр сарын 22-ны өдөр тохиож байжээ.