Оюутолгойн Хөрөнгө оруулалтын болон Дубайн гэрээтэй холбогдуулан нийт таван дээд албан тушаалтныг АТГ-аас баривчилсан. Энэ талаар Ерөнхий сайд асан Р.Амаржаргалын байр суурийг тодруулав.
- Би сүүлийн нэг жилд улс төрөөс санаатайгаар хол байсан учраас мэдээлэл багатай байна. Гэхдээ тухайн үеийн эрх баригчид хууль зөрчсөн гэж бодохгүй байна. Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг 2009 онд, Дубайн гэрээг 2015 онд байгуулахад ямар хуулийн орчин байсан, тэр хүрээнд л шийдвэрээ гаргасан. Харин эдийн засгийн үр ашигтай, алсын хараатай шийдвэр гаргасан уу л гэдгийг эргэж харах хэрэгтэй. Хууль зөрчих, оновчгүй шийдвэр гаргах нь өөр хоорондоо ихээхэн ялгаа заагтай.
- Татварын ерөнхий газраас "Оюутолгой" компанид 150 сая ам.долларын татварын акт тавьсан байтал 11 тэрбум төгрөг л шилжүүллээ.
- Манай татварын байцаагчид илүү мэргэшиж, өмнө нь олж хардаггүй байсан орлого, зарлага гэх мэтийг нарийвчлан шалгах ур чадвартай болсон байна.