Өнөөдөр төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн мэндэлсний 56 жилийн ойн өдөр. Энэ өдөр АН-ын удирдлагууд, найз нөхөд, гэр бүлийнхэн, Монголын ард түмний төлөөлөл С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
АН-ын дарга С.Эрдэнэ, Монголд С.Зоригийн эхлүүлсэн ардчилал, эрх чөлөө, нийгмийн сайн сайхан үйл хэргийн эхлэл бодит биеллээ олоод байгаа нь бахархууштай. Тэртээ 1989, 1990 оны өвлийн жавар тачигнасан өдрүүдэд Монголын ард түмнийг уриалж, зоригжуулж, нийгмийн өөрчлөлтийн төлөө асар их үүрэг гүйцэтгэсэн хүн бол С.Зориг агсан юм.
С.Зоригтойгоо хамт энэ тэмцлийг эхлүүлж явсандаа бахархдаг. Өнөөдөр найзыгаа, Ардчиллын анхны удирдагчдын нэг болсон Зоригийг хүндэтгэж, хөшөөнд нь цэцэг өргөж байна.
УИХ-ын гишүүн Л.Болд: Энэ хүнийг дандаа Ардчилсан нам, ардчиллын талаас харж ирснийг зогсоох хэрэгтэй. С.Зориг бол Монголын ард түмний хүү байсан, нам харгалзахгүйгээр УИХ-ын гишүүд ирж, хөшөөнд нь хүндэтгэл үзүүлээсэй.
Энэ төрсөн өдрөөс нь эхлээд улстөрийн нам харгалзахгүй хүндэтгэл үзүүлдэг болоосой. С.Зориг бол Монголын ард түмний ирээдүй, эв нэгдлийг дуудсан хүн. Түүний амьдралын утга учир энэ байсан гэж хэллээ.