НҮБ-ын хүний эрх, усны аюулгүй байдал, ариун цэврийн байгууламжийн асуудал эрхэлсэн Тусгай илтгэгч ноён Лео Хеллер Монгол Улсад 21 хоногийн ажлын айлчлал хийлээ.
Тэрбээр манай орны хүний хэрэглээнд зориулсан ундны усыг иргэдэд хүргэх үйлчилгээний хүртээмж болон ариун цэврийн байгууламжуудын хүртээмжийн асуудлыг судалжээ. Судалгааныхаа үр дүнд гурван гол дүгнэлт хийснээ өнөөдөр танилцууллаа.
Ноён Лео Хеллер, Айлчлалын үеэр би гурван том асуудлыг ажиглалаа. Нэгдүгээрт, хөдөөгийн оршин суугчид болон хотын гэр хороололд амьдардаг иргэдийн ус, ариун цэврийн байгууламжийн хүртээмж хангалтгүй байна. Энэ нь олон улсын стандартаар үзвэл туйлын хангалтгүй байна.
Хоёрдугаарт, Хөдөөгийн иргэдэд усны хүртээмж хангалтгүйгээс гадна усны чанар муу байна.
Гуравдугаарт, Сургуулийн дотуур байрны усны хангамж, ариун цэврийн байгууламжид анхаарах хэрэгтэй гэв.
Мөн тэрбээр “Ундны ус, ариун цэврийн байгууламжийн хангамжийн тухай бие даасан бодлого байхгүй. Энэ чухал асуудлаа усны нөөцийн удирдлага гэсэн чиг үүрэгт багтаажээ. БОАЖЯ-наас гадна хэд хэдэн яам болон Ус сувгийн удирдах газар, мэргэжлийн хяналтын газар устай холбоотой асуудал хариуцдаг.
Олон байгууллага нэг зүйлд анхаарах нь муу биш. Гэхдээ эдгээр яамдын уялдаа холбоог сайжруулж, маш үр дүнтэй байхыг шаардахгүй бол олон талд харъяалагдсан ч орхигдох магадлалтай. Тиймээс ундны ус, ариун цэврийн байгууламжийн хүртээмж гэсэн тусдаа бодлого гарган ажиллавал илүү үр дүнтэй” гэсэн юм. Эцэст нь асуудлыг шийдэх бодлогыг хэлэлцэхдээ хүний эрхийн талаас нь харж боловсруулах ёстой гэлээ.
Уг айлчлалын үеэр хийсэн үнэлгээг энэ оны есдүгээр сард НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 39-дүгээр чуулганд танилцуулна.
Б.Намуунцэцэг