УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Хуралдаанаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл гишүүдийн асуултад хариулав. Тэрээр “Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг инфляцтай уялдуулан нэмнэ. Бид эхний эмнэлгийн удирдлагад төсвөө захиран зарцуулах эрхийг олгосон. Мөн тарифын журам боловсруулж дууссан. Энэ их чухал алхам юм. Шинэ тарифын дагуу эмч, сувилагчийн ур чадвар, ажлын ачаалал зэргийг харгалзан цалинжуулна. Жишээ нь сувилагч нар одоо ТҮ2 гэсэн ангиллаар цалинждаг бол шинэ тариф нэвтэрснээр ТҮ8 руу шилжих боломжийг бүрдүүлсэн. Энэ журмыг 2019 оны эхний өдрөөс хэрэгжүүлнэ.
Энэ тарифаар цалинжуулж эхэлбэл гадаад улсад ажиллаж буй, нарийн мэргэшлийн мэргэжилтнүүд, эмч нар Монголдоо ирж ажиллах боломж бүрдэнэ” гэв.