Хан-Уул дүүрэгт буюу Буянт-Ухаа спорт цогцолборын өмнөх төрөх эмнэлгийн барилга “царцаад” олон жил боллоо. 2010 оноос хойш эмнэлгийн ажил зогссон юм. 2017 оны байдлаар барилгын ажлын гүйцэтгэл 60 хувьтай байжээ. УИХ-ын гишүүн Л.Болд Хан-Уул үүргээс сонгогдсон тул энэ талаар Эрүүл мэндийн сайдаас тодруулав. Д.Сарангэрэл сайд “Эмнэлгийг 2019 онд ашиглалтад оруулна. Мөн Түлэнхийн төвийг энэ оны гуравдугаар улиралд ашиглалтад оруулна” гэв.
Иргэд сард 55, улиралд 165 мянган төгрөгийн үнэ бүхий урьдчилан сэргийлэх үзлэгт үнэ төлбөргүй орох боломжтой байдаг. Энэ онд умайн хүзүүний хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх зорилгоор эмэгтэйчүүдийг үзлэгт илүүтэй хамруулах бодлогыг Эрүүл мэндийн яамнаас баримталж байгаа аж.
Урьдчилан сэргийлэх үзлэгт илүү анхаарах ёстой байтал өвдсөний дараа буюу хагалгаанд хамгийн их мөнгөө зарцуулж байгааг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат шүүмжлэв. Мөн тэрээр сум, багийн Засаг дарга нар албан контоор барихын оронд эмнэлэг барих хэрэгтэй гэсэн юм.