Өрнөд бүсийн плейоффын нэгдүгээр тойргийн хоёр цувралын ялагч өнөөдөр бараг шийдэгдлээ. Талбайдаа хийсэн эхний хоёр тоглолтод хожсон Голдэн Стэйт Уарриорс Сан Антонио хотод зочилж, цувралын гурав дахь тоглолтод Спөрсийг хожиж, цувралыг 3-0 болгов.
Кевин Дюрант 26 оноо, 9 самбар, 6 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Клэй Томпсон 19 оноо, Шон Ливингстон 16 оноо авч тусалсан байна. Тоглолт дуусахад 4:36 минут үлдээд байхад Дюрант шагайгаа хазгай гишгэж бэртэл авсан бол Ливингстон ердөө 33 секундын дараа яг адилхан байдлаар бэртэж талбайг орхисон юм. Тоглолтын дараа дасгалжуулагч Стив Керр хоёр тоглогчийг дараагийн тоглолтонд тоглож магадгүй гэсэн сайн мэдээг өглөө.
Спөрсийн хувьд Аваргуудын эсрэг довтлох хангалттай зэвсэг үнэндээ байсангүй. ЛаМаркус Алдриж 18 оноо, 10 самбар авч багаа дахиад л тэргүүлсэн бол эхний хоёр тоглолтод чимээ багатай байсан ахмад холбогч Тони Паркер сэлгээнээс 16 оноо авч нэмэр болжээ.
Тоглолтын дүрстэй тойм
Гэвч энэ тоглолтын үр дүнд талбайн эзэд бүрэн анхаарч чадаагүй юм. Өчигдөр дасгалжуулагч Грэгг Попович эхнэрээ алдсан харамсалтай үйл явдал болсон. Өглөөний тоглолтод туслах дасгалжуулагч Эторре Мэссина Поповичийг орлож сэлгээний сандлаас багаа удирдсан юм. “Тоглолтын талаар бодох надад хэцүү байна, яагаад гэвэл сагсан бөмбөгнөөс илүү зүйл гэж амьдралд бий шүү дээ” гэж Тони Паркер хожигдсоныхоо дараа сэтгүүлчдэд хэлсэн юм.
Цувралыг 3-0 ээр тэргүүлж эхэлсэн Уарриорс ийнхүү плейоффт хийсэн сүүлийн 20 тоглолтод 19-1 гэсэн амжилт үзүүлж, 20 тоглолтын хугацаанд хамгийн өндөр амжилт гаргасан хоёр дахь баг болж түүхэн үлдлээ. Өмнө нь 2001 болон 2002 улирлын Лэйкэрс мөн 19-1 амжилттай явжээ.
Талбайдаа хийсэн хоёр тоглолтод хожигдож бүгдийг гайхшруулсан Портланд Трэйл Блэйзэрс өнөөдөр хариуцлагатай гурав дахь тоглолтыг Пеликансын эсрэг Нью Орлеанс хотод хийсэн юм. Плейоффт хоёр дахь удаагаа өрсөлдөж байгаа Пеликансын залуус цувралын эхнээс гэнэтийн бэлэг барьж, бүсийнхээ гуравдугаар байраар шалгарсан Блэйзэрсийг талбайд нь хоёр удаа хожсон.
Тэр эрч хүчээ хадгалж, өнөөдрийн тоглолтын эхлэлийг ч тэд гайхалтай тавьж, нэг мэдэхэд 20 гаруй онооны илүүтэй хожиж эхлэв. Ражон Рондо 16 оноо, 11 дамжуулалт, 2 удаа бөмбөг тасалж багийн довтолгоог маш сайн найруулсан бол Энтони Дэвис 30 оноо, 8 самбар, 3 удаа бөмбөг тасалж будагтай талбайд зогсоохын аргагүй байлаа. Эхний хоёр тоглолтын баатар Жрү Холидэй 16 оноо, 7 дамжуулалт, 3 таслалтаар тус болов.
Дамиан Лиллардн хар дарсан зүүд мэт плейофф үргэлжилж, өнөөдөр тэр 14 удаа довтолж есийг нь алдсан байна. Хэдий 20 оноо авч чадсан ч түүнийг талбайд байсан 35 минутад баг нь -24 оноотой байжээ. С.Ж. МакКоллум 22 оноо, Ал-Фарук Амину 21 оноо тус бүр авч багийн довтолгоог удирдсан бол өөр хоёр оронтой тоонд хүрсэн оноо авсан тоглогч байсангүй.
NBA-ийн плейоффын түүхэнд цувралд 3-0 ээр хожигдож яваад дараалан дөрөв хожсон баг нэг ч байдаггүй юм. Блэйзэрс, Спөрс хоёр 127 удаа оролдоод бүтээгүй зүйлийн эсрэг зогсохоор боллоо.