Дэлхийн супер оддын нэг, Шведийн DJ Авичи буюу Тим Берглинг өнгөрсөн баасан гарагт 28 насандаа таалал төгссөн талаар Биллбоард сэтгүүл мэдээлж байна.
Түүний Олон нийттэй харилцах албаны дарга Дайан Бэйрон Биллбоард сэтгүүлд нийтэлсэн мэдэгдэлдээ, “Олны дунд Авичи нэрээрээ танигдсан Тим Тим Берглинг таалал төгссөнийг маш харамсалтайгаар мэдэгдэж байна. Түүнийг дөрөвдүгээр сарын 20-ны өдөр Оман улсын Маскат хотод амьсгал хураасан байдалтайгаар олсон. Энэ хүнд хэцүү цаг үед түүний гэр бүлийнх нь хувийн орон зайг хүндлэхийг хүсч байна. Дахин мэдэгдэл хийхгүй болно.” хэмээн бичжээ.
2013 онд анхны цомгоо гаргаснаасаа хойш Авичи хоёр ч аялан тоглолт хийсэн ба хоёр удаа Грэммид нэр дэвшиж, MTV Europe Music Awards болон Billboard Music Awards шагнал гардуулах ёслолоос тус тус шагнал хүртэж байсан билээ. Тэрээр 2016 онд дахин аялан тоглолт хийхгүй гэдгээ мэдэгдсэн юм.
Variety сэтгүүлд бичсэнээр Авичи нойр булчирхайн хурц хэлбэрийн үрэвсэлтэй байсан ба энэ нь түүний архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг байсантай холбоотой аж. 2014 онд тэрээр цөсний хүүдий болон мухар олгойгоо авахуулж байжээ.
Шведийн Ерөнхий сайд Стефан Лёвен Авичийг “Шведийн томоохон хөгжимчдийн нэг” хэмээн нэрлэж байсан удаатай билээ.
Түүний 2017 оны наймдугаар сард гаргасан “Avicii (01)” нэртэй цомог 2018 оны Billboard Music Awards-н Бүжгийн болон Электрон хөгжмийн шилдэг цомогт нэр дэвшсэн байсан юм.