Ардчилсан намын Үндсэн дүрмийн хорооны гуравдугаар сарын 23-ны өдрийн 03 тоот тогтоол, Ардчилсан намын даргын 2018 оны гуравдугаар сарын 26-ны өдрийн А/20 тоот тушаалаар Баянзүрх дүүргийн Ардчилсан намын хорооны дэд дарга Т.Батцогтод хариуцлага тооцож, намын даргын үүрэг гүйцэтгэгч болон, бүх шатны сонгуульт албан тушаалаас огцруулсан.
Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Үндсэн дүрмийн тавдугаар бүлгийн 5.17.5.1-д зааснаар дүүргийн намын дарга нарт хамаарах дүрмийн зөрчлийг арилгах, арилгуулах үүргийн дагуу Баянзүрх дүүргийн намын хорооны дэд даргаар Чимид-Очирын Мэндсайханыг томилуулах санал хүргүүлсэн билээ.
Тус дүүргийн намын хороо хуралдаж, гишүүдийн олонхийн саналаар тус намын хорооны дэд дарга Ч.Мэндсайханыг АН-ын Баянзүрх дүүргийн хорооны даргын үүрэг гүйцэтгэгчээр сонгожээ.