Энэ жилийн плейоффоор залуу тоглогчдын эрин үе албан ёсоор ирснийг бид гэрчилж байна. Тод жишээ нь Филадельфиагийн Жоэл Эмбийд, Бэн Симмонс хоёр. Өнөөдөр Майамигийн талбайд цувралын дөрөв дэх тоглолтыг хийж, 106-102 оор хожиж, 3-1 ээр тэргүүлж байна. Симмонс плейоффын анхны трипл-даблаа (17 оноо, 13 самбар, 10 дамжуулалт) хийсэн бол Эмбийд будагтай талбайд дахиад л ноёрхож 14 оноо, 12 самбар авч 5 удаа блок хийв. Багийн туршлагатай хамгаалагч Ж.Ж. Рэдик 24 оноогоор багаа тэргүүлжээ.
Тоглолтын 3-р үед Хит 12 онооны илүүтэй явж байсан ч шийдвэрлэх үед зочид дахиад л тэргүүллийг олж, төгсгөл илүү хийснээр Майамиг хүнд байдалд орууллаа. Талбайн эздийг ахмад од Дуэйд Уэйд мөн л тэргүүлж 25 оноо авсан бол Горан Драгич 20 оноотой тоглолтыг дуусгажээ. Төвийн тоглогч Хассан Уайтсайд цувралын хамгийн сайн тоглолтоо гаргаж дабл-дабл (13 оноо, 13 самбар) хийсэн ч хангалттай байсангүй. Сиксэрс багаараа 27 удаа бөмбөгөө алдаж, холын зайнаас ердөө 22%-тай довтолсон ч будагтай талбайн хамгаалалт, хурдан довтолгоогоор хожиж чадав. Майами 25 удаа чөлөөт шидэлт шидсэнээс 12-ыг нь алдсан байна.
“Энэ тоглолтонд хожсондоо би гайхаж байна, хожихоор сайн тоглоогүй” гэж дасгалжуулагч Брэтт Браун тоглолтын дараа сэтгүүлчдэд хэлсэн юм. Цувралын 5 дахь тоглолт Сиксэрсийн талбайд лхагва гарагийн өглөө болно.
Дүрстэй тойм: