Жюү жицүгийн дэлхийн хүүхдийн их наадамд эх орноо төлөөлөн оролцсон Монголын хамгийн отгон тамирчин зургаан настай А.Хүслэн дэлхийн аварга боллоо. Тэрээр Kids-2 ангиллын 23 кг-ийн жинд алтан медаль хүртсэн байна.
Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо болсон уг тэмцээнд дэлхийн 1000 гаруй тамирчин оролцсон бөгөөд манай улсаас 30 тамирчин өрсөлдөж, 17 алт, 7 мөнгө, 8 хүрэл медаль хүртээд байна.
Тухайлбал, "Garuda" клубын тамирчид болох төрсөн ах дүү Б.Алтан-Эрдэнэ, Б.Ган-Эрдэнэ нар алт, мөнгөн медаль, "MONDE BJJ" клубын тамирчин Ж.Цэгмид мөнгөн медаль, Сэлэнгэ аймгийн "Шинэ Бадрах" дэвжээний тамирчин З.Содбилэг алт, цагаан бүсний ангилалд Л.Соёмбо хүрэл медаль, цагаан бүсний М2 ангиллын 77кг жинд Л.Соёмбо хүрэл медаль, цагаан бүсний 62кг жинд Хилчин спорт хороо, Гаруда клубын тамирчин Г.Монголжин хүрэл, охидын шар бүсний Т.Ариунзаяа алтан медаль, Нандин-Эрдэнэ алт, Энхбулаг мөнгөн медаль хүртжээ.
Одоогоор өсвөрийн ДАШТ албан ёсоор эхлээд байгаа бол 24-ний өдрөөс насанд хүрэгчдийн буюу мэргэжлийн тамирчдын тэмцээн эхлэх болно.