Гүрэн дээд сургуулийн дэргэд оюуны хөрөнгө оруулалт, боловсролын зээл олгох зорилгоор байгуулагдсан Гүрэн сангаас тодорхой санхүүгийн дэмжлэг авч, Европын охидын математикийн олимпиадад 51 улсын шилдэг эмэгтэй математикч хүүхдүүдтэй өрсөлдсөн Монгол сурагчид багаараа амжилттай оролцож, 1 мөнгө 3 хүрэл медаль хүртэж иржээ.
Тус олимпиадад МУИС-ын Г.Баярмагнай болон Т.Хулан багш нар удирдагчаар, Олонлог сургуулийн 12б ангийн сурагч Б. Долгормаа, 10а ангийн сурагч А. Пүрэвзаяа, 11 дүгээр сургуулийн 12а ангийн сурагч Б. Нурсауле, Сант сургуулийн 11в ангийн сурагч Д. Итгэл нар үндсэн багийн оролцогчоор, 48 дугаар сургуулийн 9а ангийн сурагч Д.Хүслэн ажиглагчаар оролцсон байна.
Монгол сурагчид энэхүү олимпиадад анх удаагаа оролцож байгаагаараа онцлогтой бөгөөд багаараа 15 дугаар байранд Израйлийн багтай оноо тэнцүү жагссан амжилтыг гаргажээ. Харин ОХУ-ын сурагчид тэргүүн байрыг эзэлсэн байна.
Энэ олимпиадыг эмэгтэй сурагчдын математикийн олимпиадад оролцох идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор Европийн улсууд анх санаачлан зохион байгуулсан бөгөөд европын бус улсууд нэмэгдэн оролцож жилээс жилд хүрээгээ тэлж буй билээ.