2006 оны Германд болсон Хөлбөмбөгийн ДАШТ-ийг тохиолдуулан FIFA-ийн олон жилийн түнш Coca-Cola хөлбөмбөгийн үнэнч шүтэн бишрэгчдэд зориулан FIFA-ийн Дэлхийн аваргын цомыг дэлхий даяар тойруулах чухал алхам хийжээ.
Ийнхүү хөлбөмбөг сонирхдог, шүтэн биширдэг хүмүүст зориулж анх удаа ДАШТ-ний цомыг дэлхий тойруулсан юм.
2006 оноос хойш Хөлбөмбөгийн ДАШТ зохиогдох бүрт шинэ хотуудаар аялж, шинэ хүмүүст үзүүлэх зорилгоор "Цомын аялал"-ыг уламжлал болгон зохион байгуулах болжээ.
Энэхүү аялал нь хөлбөмбөгийн шүтэн бишрэгчдэд цомыг нүдээр үзэж, хамт зургаа татуулах ховор боломжийг олгодог юм.
Өнөөдөр Монголын Хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга цомыг хүндэтгэлтэйгээр хүлээн авч, шигшээ багийнхантай хамт дурсгалын зургаа татуулах юм.
Учир нь бусад үед зөвхөн Цюрих дэх FIFA-ийн Дэлхийн хөлбөмбөгийн музейд байрлах бөгөөд ДАШТ-ний аваргын төлөөх тоглолтын үеэр л тэмцээн болж буй улсад аялуулдаг аж.
2006 оны ДАШТ-ний үеэр цом дэлхийн 29 орноор аялуулж, 175 мянган шүтэн бишрэгчид үзэж сонирхжээ.
Харин Африк тивд анх удаа зохиогдсон 2010 оны ДАШТ-ний үеэр цом дэлхийн 84 оронд очсон бөгөөд 50 улс нь Африкийн орон байсан юм. Ойролцоогоор нэг сая гаруй хүн цомтой зургаа татуулжээ.
Тэгвэл 2014 оны ДАШТ-ээс өмнө нийт 267 өдрийн хугацаанд дэлхийн 90 орноор аялуулж, 1,3 сая хүн үзэж сонирхсон аж.
Нэг зүйлийг сонирхуулахад энэ бүх аяллын хугацаанд тухайн улсын төрийн тэргүүн болон өмнө нь ДАШТ-д түрүүлсэн багийнхнаас өөр хэн ч цомд гар хүрээгүй юм.
2017 оны есдүгээр сард Coca-Cola энэ жилийн ДАШТ-ний цомын аяллыг Москвагаас эхлүүлжээ. Аваргын цом арван хоёрдугаар сар хүртэл ОХУ-аар аялуулж, одоо дэлхийн зургаан тивийн 50 орноор явна.

Харин өдөр 13:00 цагаас 20:00 цагийн хооронд Шангри-Ла Моллд олон нийтэд нээлттэй тавигдах бөгөөд маргааш амраад Бээжин рүү хөдлөх аж. Дахин хоёр улсад очоод шууд ОХУ руу буцах юм байна.