Гал гарч нэг хүн амиа алдаж, кран унаж орчиндоо хохирол учруулсан "Саруул" хорооллын барилгаас өчигдөр дахин нэг хүн унаж амиа алдсан байна.
Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлснээр 2018 оны дөрөвдүгээр сарын 22-нд Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст тус дүүргийн 26 дугаар хороон дахь "Саруул" хорооллын барилгаас хүн унаад босож чадахгүй байна гэсэн дуудлага иржээ. Үүний дагуу хэргийн газар шалгахад Улаанбаатар хотод оршин суудаг 41 настай эрэгтэй унаж амиа алдсан байжээ. Хохирогч тус барилгын есдүгээр давхарт барилгын хог цэвэрлэж байгаад унасан байна.
Урин дулаан цаг ирж, барилгын ажил эхэлж байгаатай холбоотойгоор барилгын компаниуд хөдөлмөрийн аюулгүй байдалд анхаарч ажиллахыг Цагдаагийн байгууллагаас сануулж байна.
Б.Намуунцэцэг