Хоёр охин нь албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэргээр албан тушаалаасаа огцорч буй талаар Korean Air компанийн гүйцэтгэх захирал Чо Янгхо мэдэгджээ.
Өмнөд Солонгосын хууль сахиулагчид Чо Янгхогийн бага охин Чо Хюнмин ажилтныхаа нүүр рүү ус цацсан гэх хэргийг шалгаж байгаа аж. Түүний эгч 2014 онд онгоц саатуулсан хэргээр шоронд хоригдож байгаад гарч ирсэн билээ.
Korean Air компанийн тэргүүн олон нийтээс болон ажилчдаасаа уучлалт гуйсан байна. Ёнхап агентлагийн мэдээлж байгаагаар тэрээр хоёр охиноо бүх үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэнэ.
Чо Янгхогийн охидын гаргасан үйлдлүүд Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн эхний нүүрэнд бичигдсэн ба БНСУ-ын бизнесийн салбарт ноёрхлоо тогтоосон гэр бүлийн томоохон компаниудын (чебол) үйл ажиллагаа олны анхаарлын төвд ороод байна.
Чо Хюна болон Чо Хюнмин нар нь Өмнөд Солонгосын гэр бүлийн томоохон компани болох Hanjin группийн үүсгэн байгуулагчийн ач охид юм.
36 настай Чо Хюнмин “тэнэг бөгөөд хариуцлагагүй” үйлдэл хийснийхээ төлөө уучлалт гуйсан юм. Компанийн Дэд Ерөнхийлөгчийн албыг хашиж байхдаа тэрээр хурлын үеэр зар сурталчилгааны агентлагийн менежерийн нүүр рүү ус цацсан аж. Чо Хюнминий мэдээлж байгаагаар тэрээр менежерийг зөвхөн түлхсэн гэнэ.
БНСУ-ын Ерөнхийлөгчийн албан ёсны цахим хуудсанд түүнд шийтгэл ногдуулахыг шаардсан хэдэн арван хүсэлт ирсэн байна. Korean Air компанийн гүйцэтгэх захирлын том охин 44 настай Чо Хюна 4 жилийн өмнө Нью Йоркоос Сөүл рүү нисэх нислэгийг 20 минут саатуулж байсан билээ. Тэрээр онгоцны үйлчлэгч 1-р зэрэглэлийн зорчигчдод самар тараахдаа уутнаас нь гаргаж, таваглаж өгөх ёстой байсан хэмээн нислэгийн багийнхантай маргалдаж, онгоцыг хуваарьт нислэгээс нь саатуулахад хүргэсэн юм.
Түүнийг 2015 онд нислэгийн аюулгүй байдлыг алдагдуулсан, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, дарамт шахалт үзүүлсэн хэргээр буруутгасан ба тэрээр шоронд 5 сар хоригдоод гарсан юм.
Чо Хюна болон Чо Хюнмин нар нь Өмнөд Солонгосын гэр бүлийн томоохон компани болох Hanjin группийн үүсгэн байгуулагчийн ач охид юм. Тэдний ах болох Чо Вонтэ Korean Air компанийн Ерөнхийлөгч болон Үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар ажилладаг аж.
Түүнчлэн Ёнхап агентлагийн мэдээлж байгаагаар цагдаа нар татвараас зайлсхийсэн хэрэгтэй холбоотойгоор Чо Вонтэ, Чо Хюна, Чо Хюнмин нарын гэрт нэгжлэг явуулсан гэнэ.
Эх сурвалж: BBC