АН-ын бүлэг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нарыг огцруулах шаардлагыг Засгийн газарт хүргүүлэхээр болжээ.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:
"Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд АН-ын бүлэг хэлэлцээд шаардлага хүргүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Ерөнхий сайд Засгийн газраа байгуулснаас хойш зургаан сар өнгөрч байна. Засгийн газрын зарим нэг сайдын хариуцлагагүй үйл ажиллагаа ард иргэдийн дунд асуудал үүсгэж байна.
Тиймээс хоёр сайдын асуудлаар бид шаардлага хүргүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэгдүгээрт, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар. Төсвийн тухай хуулийн 5 дахь заалтыг зөрчиж нийт 180 гаруй тэрбум төгрөгийн төсвийн орлогын зөрчил гаргасан гэж үзэж байна.
Хоёрдугаарт, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж УИХ-ын 2016 оны 69-р тогтоол, Засгийн газрын 2017 оны 38-р тогтоолыг зөрчсөн хариуцлагагүй үйлдэл нотлогдсон гэж үзэж байна. Эрдэнэтийн 51 хувьтай холбоотой, Төрийн банктай холбоотой асуудалтай хамааралтай зүйлүүд байна гэж бид харж байна. Тиймээс бид Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарыг огцруулах шаардлага хүргүүлэх болсныг мэдэгдэж байна" гэв.