Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Баянхошуунд 2017 оны долоодугаар сард 40 тн-ын чингэлэг суудлын автомашин дээр унасан хэрэг гарсан.
Чингэлэг Приус маркийн автомашин дээр унаж, гурван хүүхдийн хамт явсан гэр бүлийн таван хүн хүнд гэмтэл авсан билээ.
Энэ хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2018 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр шийдвэрлэж, хүнд даацын машин барьж явсан жолоочийн автомашин барих эрхийг 1.2 жилээр хасаж, хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноосон.
Ослын улмаас хүнд гэмтэл авсан гэр бүлийнхний эмчилгээ болон автомашины төлбөрт 19 сая төгрөг төлж барагдуулжээ.
Цаашид гарах эмчилгээний зардлыг баримт бүрдүүлсэн тохиолдолд шүүгдэгчээс гаргуулах боломжтой гэсэн шийдвэр гаргасан талаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнөөдөр мэдээллээ.