Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд хатагтай Сушма Свараж 2018 оны 4 дүгээр сарын 24-26-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Гадаад хэргийн сайдын түвшинд 42 жилийн дараа манай улсад хийж буй айлчлал юм. Өмнө нь 1976 онд Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Я.Б.Чаван Монгол Улсад айлчилж байжээ.
Айлчлалын үеэр Монгол, Энэтхэгийн Хамтарсан хорооны VI хуралдааныг зохион байгуулж, Монгол, Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагааны талаар болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно. Тус хуралдаан айлчлалын хоёр дах өдөр болох ба хоёр улсын худалдаа 37 сая ам долларт хүрч буурах хандлагатайг хэрхэн сайжруулах талаар хэлэлцэх юм. Монгол Улсад Энэтхэгийн зах зээл нээлттэй гэдгийг тус улсаас манай улсад суугаа элчин сайд Суреш Ва Бабу онцоллоо. Тэрээр өнөөдөр маргааш эхлэх айлчлалын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.
Энэтхэг улсаас манай улсад 2015 онд зөөлөн нөхцөлтэйолгосон зээлийн хэрэгжилтийг үнэлэх нь Гадаад хэргийн сайдын айлчлалын нэг хэсэг гэв.
Мөн 42 жилийн дараах айлчлалын зорилго нь Монгол улсын “гуравдагч хөрш” Энэтхэг Улстай Стратегийн түншлэлийг хөгжүүлэх хүрээнд улс төрийн харилцааг улам бэхжүүлж, хоёр орны аюулгүй байдал, батлан хамгаалах, худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, хүмүүнлэгийн салбарт харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, хэлхээ холбоог гүнзгийрүүлэхэд оршино гэж элчин сайд Суреш Ва Бабу хэллээ.
Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Свараж айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Улсын Их Хурлын дарга М.Энхболдод бараалхан, Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй хэлэлцээ хийхээр төлөвлөж байна. Мөн тэрээр Кушок Бакула Ринбүчигийн мэндэлсний 100 жилийн ойн баярт оролцох юм байна.
Хэдийгээр Энэтхэгийн Гадаад хэргийн сайд 42 жилийн дараа айлчил байгаа ч өнгөрсөн хугацаанд тус улсын бусад сайд нар Монголд айлчилсан юм.
Б.Намуунцэцэг