Нөхрийнхөө зодуурын бай болж, ялтан аятай цоожтой хаалганы цаана гансрах эмгэнэлт хувь тавилантай бүсгүйн тухай сонсоод энэ амьдралыг туулж үзээгүй хүн бүр “Салчихна л биз дээ” гээд зэмлэнгүй хэлэх байх. Гэтэл яагаад хүн болгоны аманд амархан багтдаг энэ үг амьдрал дээр тэр бүр биеллээ олдоггүй вэ. Дурлалт хүнээ ирээдүйн хүчирхийлэгч гэдгийг мэдэх боломжтой болов уу. Мөн хүчирхийлэлд өртөж буйгаа мэдэхгүй явж байгаа юм биш биз? Энэ асуултын хариултыг авахаар “Хөөрхөн зүрхнүүд” ТББ-ын тэргүүн, сэтгэлзүйч А.Хонгорзултай уулзаж ярилцлаа.
ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТСӨН ХҮН ЯАГААД ХҮЧИРХИЙЛЭГЧЭЭС АНГИЖИРЧ ЧАДДАГГҮЙ ВЭ?
-Амьдрал дээр хүчирхийлэлд өртөгсөд хүчирхийлэгчээс хагацаж чаддаггүй, хувь заяатайгаа эвлэрэх нь нийтлэг үзэгдэл. Хөндлөнгөөс энэ асуудлыг хялбар шийдчих юм шиг санагдаж болох. Шалтгаан нь юу вэ?
-Хохирогчдод маш их айдас байдаг. Хүчирхийлэл үйлдэгч гэхээр заавал нөхөр байдаггүй. Гэр бүлд маш олон гишүүн байна. Хүүхэд нь аав ээжийгээ, бэр, хүргэн нь хадмаа, ач зээ нь эмээ, өвөөгөө, аав нь хүүхдээ гэх мэт хүчирхийлэх нь бий. Яагаад айдастай байдаг гэхээр хохирогчид маш их заналхийлэл дунд амьдардаг.
Хүмүүс болохоор “Энэ хүчирхийлэл дунд амьдраад л байх юм. Өөрөө дуртай юм биш үү” гэх нь холгүй буруутгадаг. Хамгийн гол нь бид юугаа ч мэдэхгүй байж бусдын амьдралыг дүгнэх эрхгүй.
Хоёрдугаарт найдлага, горьдлого байна. Энэ нь хүчирхийлэгчийг өөрчлөгдөнө гэсэн хүлээлт, итгэл юм. “ Манай хүн архи л уухаараа муухай зан гаргачихдаг. Архинаас л хол явбал зүгээр” гэж өмөөрдөг. Тэгээд архинаас л болж хүчирхийлэл үйлдэж байна гэж боддог. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь ч тэр архинаас л болоод гэр бүлийн хүчирхийлэл ихэсч байна гэж ярьдаг. Гэтэл архи бол хүчирхийллийн хүчин зүйл биш, гадны хүчин зүйл. Хүчирхийллийг хүн эрүүлдээ ч үйлддэг. Энэ бол сонголтоор хийсэн үйлдэл.
Гуравдугаарт, хүүхдээ өнчрүүлнэ гэж боддог. "Би түүнээс салах юм бол хүүхдээ хойд эх, эцгийн нүүр харуулна", "Эсвэл хүүхдээ өнчрүүлээд нөхрөө хаясан гэж бусдад хэлүүлнэ" гэхээс айдаг.
Дөрөвдүгээрт, санхүүгийн асуудал. Ихэнх тохиолдолд гол санхүүжүүлэгч, гэр бүлийг тэжээж байгаа нь хүчирхийлэгч байж таардаг. "Салчихвал би яана, хүүхдүүдээ хэрхэн тэжээх вэ" гэсэн бодлоос үүдэн зүрхэлж чаддаггүй.
Ийм олон шалтгаантай болохоор хүчирхийлэлд өртсөн ч салж чаддаггүй байна. Гэтэл энэ амьдралыг туулж үзээгүй хүмүүс “Энэ одоо хүчирхийлэл дунд амьдраад л байх юм. Өөрөө дуртай юм биш үү” гэх нь холгүй буруутгадаг. Хамгийн гол нь бид юугаа ч мэдэхгүй байж бусдын амьдралыг дүгнэх эрхгүй. Тэднийг буруутгаж болохгүй.
Гэтэл үнэндээ нэг л хүчирхийлсэн бол дахиж үйлддэг нь гашуун үнэн. Тухайн хүн үнэхээр буруу зүйл хийж байгаагаа ухаараад өөрчлөгдөе гэж бодохгүй л бол нэмэргүй. Тэрийг мэдэхгүй, мэдэх ч боломжгүй.
-Нэг талаараа хүчирхийлэгчид яг л жүжигчин мэт аяглаж, тэдний сэтгэлийг уярааж тоглолт хийж чаддаг байх?
-Хүчирхийлэл үйлдсэнийхээ дараа дийлэнх этгээд уучлал хүсч үнэтэй бэлэг авч өгч, гэр орноо цэвэрлэж, хоол унд хийж эхэлдэг. Тэгээд “Би чамайгаа ахиад хэзээ ч гомдоохгүй” гэж хэлэхээр бүрэн итгэчихдэг. “Уг хүн нь муу хүн биш” гэх бодолдоо өөрийгөө итгүүлдэг. Гэтэл үнэндээ нэг л хүчирхийлсэн бол дахиж үйлддэг нь гашуун үнэн. Тухайн хүн үнэхээр буруу зүйл хийж байгаагаа ухаараад өөрчлөгдье гэж бодохгүй л бол нэмэргүй. Тэрийг мэдэхгүй, мэдэх ч боломжгүй. Яагаад гэвэл хүчирхийлэгч хэзээ ч муухай аашилж байгаагүй юм шиг итгэхгүй байхын аргагүй зан ааш гаргадаг. Гэтэл сарын дараа ахиад л өнөөх явдал давтагддаг.
-Хүчирхийллийн золиос дунд өөрсдийгөө “буруутан мэт” төсөөлөх, хамаг бурууг өөр дээрээ тохох тохиолдол нийтлэг байдаг юм шиг. Энэ юутай холбоотой вэ?
-Тийм. Хохирогчид өөрийгөө ихээхэн буруутгадаг. Учир нь хүчирхийлэгч этгээд “Хоол чинь амтгүй байна”, “Ажил гэрийн хооронд ямар удаан явдаг юм” гэдэг. Гэтэл өнөөх нь замын хөдөлгөөний түгжрээнд саатсан байж болно, найз нөхөдтэйгээ уулзсан ч байж болно шүү дээ. Энэ тохиолдолд “Би л давсыг нь ихдүүлчихлээ”, “15 минутын өмнө ирсэн бол ийм хэрүүл гарахгүй байлаа” гэх мэтээр өөртөө хамаг бурууг үүрдэг. Хүчирхийлэгч дэргэдэх хүндээ түүний буруу гэдгийг итгэтэл хэлсэн байдаг учраас энэ хандлагыг гаргадаг байна. “Нэг үгийг мянга давтвал үнэн болдог” гэдэг шиг хүчирхийлэгчийн бий болгосон худлаа үнэндээ өөрөө итгээд хуурмаг нэгэн биеийг бий болгож амьдардаг.
ИРЭЭДҮЙН ХҮЧИРХИЙЛЭГЧИЙГ ХЭРХЭН ТАНИХ ВЭ. ХАЙРТАЙ ХҮНД ЧИНЬ ХҮЧИРХИЙЛЭГЧИЙН ЗАН ТӨЛӨВ БАЙГАА ЮМ БИШ БИЗ?
-Залуу охид маань ирээдүйн хүчирхийлэгчийг хэрхэн таних боломжтой вэ. Өнөөдөр бурхан мэт аяглаж буй хэн ч маргааш буг чөтгөр болохыг үгүйсгэхгүй шүү дээ...
-Хүнд хүчирхийлэл үйлдэж болзошгүй гэсэн хэд хэдэн шинж тэмдгүүд байдаг. Олон жилийн туршилтын үр дүнд судлаачид танилцаад зургаа ба түүнээс бага сарын хугацаанд гэр бүл болсон хосуудын дунд гэр бүлийн хүчирхийлэл гарах магадлал их байдгийг тогтоожээ. Гэтэл дөнгөж танилцах үед өнөөх хүн нь хамгийн сайхнаараа аашилдаг бөгөөд үүнд нь хууртаад суух тохиолдол байдаг аж. Ялангуяа 25-аас доош насандаа хүнтэй суух нь энэ эрсдлийг дагуулж болзошгүй байдаг. Монголчууд 18 настай хүүхдийг насанд хүрсэн гэж үздэг. Харин гадаадад энэ насыг оюун ухаан, амьдралын туршлагыг хангалттай олж аваагүй өсвөр нас гэж тодорхойлдог. Ирээдүйн хүчирхийлэгч байж болзошгүй шинж тэмдгүүдийг дурьдъя.
Монголчууд 18 настай хүүхдийг насанд хүрсэн гэж үздэг. Харин гадаадад энэ насыг оюун ухаан, амьдралын туршлагыг хангалттай олж аваагүй өсвөр нас гэж тодорхойлдог. Ирээдүйн хүчирхийлэгч байж болзошгүй шинж тэмдгүүдийг дурьдъя.
Амархан уурладаг. Огцом уурладаг гэж бид ярьдаг. Өөрөөр хэлбэл шалихгүй зүйлд шалтаглан хэрүүл хийж, үргэлж алдаа хийдэг мэтээр ойлгуулан буруутгадаг.
Маш их хартай. Монголчууд хайртай бол хартай гэдэг. Гэтэл хайртай бол хайртай л байхгүй юу. Хайр бол хардалт биш. Хүчирхийлэл бол хайр биш. Хайр бол хүчирхийлэл биш. Дийлэнх хүн хайртай болохоороо л харддаг гэж боддог. Энэ бол тухайн хүний өөртөө итгэлгүй байдлыг итгэж байна. Хосын хооронд итгэлцэл байхгүй гэсэн үг. Үнэхээр хуураагүй, хуурч харагдаагүй л бол хардах ёсгүй юм. Хардалт гэхээр тусдаа шинжлэх ухааны талаар ярих шаардлага гарна. Нэг үгээр тайлбарлавал хардалт бол үл итгэх, эргэлзээ юм.
Бусдыг буруутгадаг. Өөрийн хийсэн буруу үйлдэлдээ хариуцлага хүлээлгүй бусдаас бурууг хайдаг. “Чи тэгсэн болохоор миний уурыг хүргэчихлээ. Тэгээгүй бол би уурлахгүй л байх байсан юм” гэдэг. Асуудалд хэрхэн хандаж байгаа нь тэр хүний л асуудал байдаг. Гэтэл бусад хүн яагаад түүний өмнө хариуцлага хүлээх ёстой гэж.
Хүчирхийлэл дунд өссөн хүүхэд хүчирхийлэгч болох магадлалтай байдаг. Хүчирхийлэл гэхээр заавал биеийн бус сэтгэл санааны, оюун санааны, нийгмийн, эдийн засгийн, бэлгийн гэх мэт олон төрөл байдаг. Багадаа ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртөж байсан бол хүчирхийлэгч болох магадлалтай. Хүүхдийн үг яриа хөгжөөгүй байх тусмаа эцэг эхийнхээ хүйтэн хөндий харилцааг хамгийн өндөр түвшинд ойлгож мэдэрдэг. Тэр дунд өссөн хүүхэд хүчирхийлэгч болох талтай. Учир нь хайр тэнд ижил түвшинд хуваарилагдаагүй байдаг. Тэгэхээр эцэг эхчүүд маань хоорондын харилцаан дээрээ маш их анхаарах хэрэгтэй. Бидний толь хүүхэд шүү дээ.
Хүүхдийн үг яриа хөгжөөгүй байх тусмаа эцэг эхийнхээ хүйтэн хөндий харилцааг хамгийн өндөр түвшинд ойлгож мэдэрдэг.
Эмэгтэйчүүдийг дорд үздэг. Манай улс бол эцгийн эрхт ёс давамгайлсан орон. Энэ нь эрэгтэй хүн бол эмэгтэйчүүдээс илүү, хүч чадал, оюун ухаанаараа алсын хараатай байдаг гэдэг. Уг нь эрэгтэй эмэгтэй хүмүүс эхээс төрөхдөө л тэгш эрхтэй байдаг. Эмэгтэйчүүдийг “Үс нь урт боловч ухаан нь богино” гэдэг. Гэтэл тийм биш. Эмэгтэйчүүдийг чадваргүй, сул дорой гэж үздэгээс хүчирхийлэл үйлдэж байна. Уламжлал гэж сүүлийн үед их ярьдаг болжээ. Харин ч уламжлалаа дагавал эмэгтэйчүүдийг илүүтэй хайрлан хүндэтгэх юм биш үү.
Бодит бус хүлээлттэй байдаг. Хүүхэд байхдаа мэдэрч үзээгүй амьдралаа сэтгэлдээ төсөөлж хүлээлт бий болгочихоод тэрийгээ босгож чадахгүй болохоороо бухимдаж дэргэдэх хүндээ уур, бухимдлаа гаргадаг. Гэтэл амьдрал тийм биш. Хамтдаа бүхнийг бий болгож, босгодог. Амьдралд санаснаар болохгүй зүйл их ч хүлээлтээ бодит болгох хэрэгтэй. Бодит биш мөрөөдөл байлаа гэхэд хүн мөрөөдөх эрхтэй. Гэхдээ мөрөөдөлдөө хүрэхийн тулд амьдралын зорилготой байх хэрэгтэй. Зорилготой байхын тулд зорилтууд чинь бодит байх хэрэгтэй. Зорилтоо биелүүлэхийн тулд яах вэ? Энэ мэтээр мөрөөдлөө биелүүлэх зам нь тодорхой байх ёстой. Гэтэл зарим хүн тодорхой бус зүйл бий болгож тархиндаа зурчихаад хүчирхийлэл үйлддэг.
Бусдын амжилтыг үл ойшоодог. Бид сошл ертөнцөд үүнийг илүүтэй хардаг. Амжилттай яваа хүн рүү сэтгэгдлээр дайрч давшилдаг. Гэтэл бид амжилтаар нь харин ч бахархах ёстой шүү дээ. Энэ хүний амжилтаас би өөртөө хэрхэн юуг тусгаж авах вэ гэх зэргээр эерэгээр бодох хэрэгтэй. Бусдын амжилтыг үнэлж чадахгүй байна гэдэг эцсийн дүндээ өөрийгөө үнэлж чадахгүй байна гэсэн үг.
Тухайн хүндээ үнэхээр итгэж байвал хэзээ ч хувийн орон зайд нь халдахгүй. Хайранд хүндэтгэл гэх зүйл байхгүй учраас итгэхгүй байна. Цаад хүндээ итгэхгүй байна гэдэг өөртөө итгэхгүй л байна гэсэн үг.
Хэт сайн ханддаг. Энэхүү хандлагыг бодит эсэхийг нь анзаарах хэрэгтэй. Яагаад үнэ цэнэтэй бэлэг өгдөг, яагаад цэцэг явуулаад байдгийг бодох хэрэгтэй. Энэ мэт дэндүү их хайр халамжаараа дэргэдэх хүнээсээ мэдээлэл цуглуулж дараа нь эргээд түүний эсрэг зэвсэг болгон ашигладаг. Хүн болгонд хувийн нууц гэж бий. Бид хоёр суучихсан, бие биедээ хайртай л юм чинь нэг хүн болсон гээд нууц байх ёсгүй гэж ойлгодог. Гэтэл үгүй юм. Жишээ нь, залуучууд бие биенийхээ нүүр хуудасны нууц үгийг нь мэддэг, утсыг нь шалгах нь бий. Манай үйлчлүүлэгчдийн дийлэнх нь “Хайртай л бол хоёр хүний хооронд нууц байх ёсгүй биз дээ” гэдэг. Энэ нь гагцхүү нууцын асуудал биш. Хувь хүний орон зайн тухай ойлголт. Үүнд итгэлцлийн асуудал чухал байна. Тухайн хүндээ үнэхээр итгэж байвал хэзээ ч хувийн орон зайд нь халдахгүй. Хайранд хүндэтгэл гэх зүйл байхгүй учраас итгэхгүй байна. Цаад хүндээ итгэхгүй байна гэдэг өөртөө итгэхгүй л байна гэсэн үг.
ТА ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТӨЖ БАЙГААГАА ХЭРХЭН МЭДЭХ ВЭ?
-Хувь хүн хүчирхийлэлд өртөж байгаагаа хэрхэн мэдэх вэ. Магад зарим нь амьдралтайгаа эвлэрээд өөрийгөө хүчирхийлэлд өртөж байгаагаа ухаарахгүй явж байж болох юм?
-Хүчирхийллийн төрлүүдийн талаар ярилцъя.
Бие махбодын хүчирхийлэл. Зодох, цохих, чимхэх, түлхэх зэргээр таны биед хүрч л байгаа бол энэ нь бие махбодын хүчирхийлэл. Хүчирхийлэгч ихэвчлэн хохирогчийн нүдэнд харагдахгүй газар нь гэмтээдэг. Энэ нь хүчирхийлэл үйлдэж байхдаа нэр хүндээ бодож байна гэсэн үг. Хувцас өмсөөд далдлах боломжтой газар нь л халддаг.
Сэтгэл санааны хүчирхийлэл. Нэр хоч өгөх байдлаар илэрнэ. Тарган байна, бүдүүн байна гэх мэтээр дэргэдэх хүнээ доромжилж, доромж үгээр дуудах, доог тохуу хийх, дээрэнгүй үгээр харьцах нь сэтгэл санааны хүчирхийлэл.
Оюун санааны хүчирхийлэл. Оюун санааны хүчирхийллийг тэр болгон хүмүүс ярьдаггүй. “Чи хөгширчихөөд төрсөн өдрөө тэмдэглээд яадаг юм”, “Чи сүм хийд яваад яах юм”, “Тэрэнтэй уулзаж юугаа хийдэг юм” гэх мэтээр тухайн хүний эрх, хүсэл сонирхлыг үгүйсгэх хандлагаар энэ чиглэлийн хүчирхийлэл илэрдэг. Энэ бол нүдэнд харагдахгүй, их хэцүү төрөл. Хүмүүс тэр бүр оюун санааны хүчирхийлэлд өртөж байгаагаа мэддэггүй. Хүчирхийлэгч эцэстээ тухайн золиосоо хүмүүстэй уулзуулж нийгэмшүүлдэггүй. Энэ бол хүндэрсэн хэлбэр юм.
Нийгмийн хүчирхийлэл. Нийгмээс хөндийрүүлж тусгаарладаг. Бүр тэр ч байтугай гэрт нь түгжчихдэг тохиолдол байна. Сүүлийн үед технологи хөгжөөд түүнийгээ дагаад хүчирхийллийн хэлбэрүүд улам нарийсаад л байна. Энэ үед бусадтай харилцахгүй байлгах хамаг л шалтагийг тоочдог.
Бэлгийн хүчирхийлэл. Хүчиндээгүй л бол нотлогддоггүй, хүчирхийллийн хүнд хэлбэр. Хүчирхийлэгч нь эхнэр юм уу нөхрөө нэг гэрт орсон л бол заавал бэлгийн харилцаанд орох л ёстой гэх байдлаар бодлоо тулгадаг. Заавал гэрлэсэн хүмүүсийн асуудал бус үерхэж байгаа залуучууст ч хамаатай. Бэлгийн харилцаанд орохын өмнөхөн хоёр тал зэрэг хүссэн байх ёстой. Мөн ёс бус бэлгийн харилцаанд орохыг шаардах нь бэлгийн хүчирхийлэл юм. Энэ нь зөвхөн хосуудыг хамруулж ярих асуудал биш хүүхэд, хөгшдөд ч хамаатай.
-Эхнэр юм уу нөхрийнхөө сэтгэлийг бодоод, эмзэглүүлэхээс, хэрүүл хийхээс зайлсхийн хүсээгүй үедээ бэлгийн харилцаанд орох нь бэлгийн хүчирхийлэл үү?
-Хүсээгүй байгаагаа нөгөө хүндээ илэрхийлэх ёстой. Харин илэрхийлсэн ч хүслээ хүчээр хангасан бол энэ нь хүчингийн гэмт хэрэг болно. Бие биенээ хүндэтгэх ёстой шүү дээ. Тэгж байж л хоёр хүний хооронд нандин харилцаа үүснэ.
-Хүчирхийлэлд өртсөн хүмүүс хууль цагдаагийн байгууллагад хандахыг хүсдэг ч тэрхүү асуудлыг нь шийдэж чадах эсэхэд эргэлздэг байх?
-Яг үнэн. Шүүхийн үйл ажиллагааны явц их удаан. Мөн өнөөдөр хохирогчийг хамгаалах систем нь ямар байдалтай байгаа билээ. Гэхдээ ямар ч тохиолдолд хууль хяналтын байгууллагад мэдэгдэх ёстой. Эсвээс хэрэг улам даамжирна гэсэн үг.
Эдийн засгийн хүчирхийлэл. Бүх хүчирхийллийн хэлбэрүүд хоорондоо хамааралтай, салангид байдаггүй. Эдийн засгийн хүчирхийлэл гэдэг нь дэргэдэх хүнээ ажил хийлгэхийг хүсдэггүй, санхүүгийн хувьд хараат байлгахыг хэлнэ. “Чи ажил хийж яах юм бэ. Тэгэх шаардлагагүй л байгаа биз дээ” гэдэг. Үүнийг хүмүүс хүчирхийлэл гэж ердөө боддоггүй.
ДИЙЛЭНХ ХҮЧИРХИЙЛЭГЧ НЬ НИЙГЭМДЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН, НЭР ХҮНДТЭЙ ХҮМҮҮС БАЙДАГ
-Эндээс би нэг л зүйлийг сайн ойлгохгүй байгаа юм. Хажуу дахь хүнээ зүгээр байлгахгүй зовоож, эрх чөлөөг нь боогдуулна гэхээр хүчирхийлэгчийн сэтгэлзүй гэдэг их сонин.
-Миний бодож байсан зүйлийг чи санууллаа. Хүчирхийлэл гэдэг бол эрх мэдэл ба хяналтандаа байлгах хүсэл... Хажуу дахь хүнээ хянаж цагдаад байгаа шалтгаан нь өөртөө итгэлгүй байдал, өөрийгөө үнэлж чадахгүй байдалтай холбоотой. “Надаас өөр хүн сонгочихож магадгүй” гэх айдас нь өөртөө итгэлгүй л хүнд байна шүү дээ. Тийм учраас тухайн хүнээ амьгүй эд хогшил мэт дэргэдээ байлгахыг хүсдэг. Гэтэл өнөөх нь зүрх сэтгэлтэй хүн шүү дээ. Тэгэхээр хүчирхийлэгчийн сэтгэлзүй бол асар их өөртөө итгэлгүй байдал юм.
-Өөртөө итгэлгүй гэхээр дийлэнх хүчирхийлэгчийг боловсрол муутай, зожиг, ганцаардмал доожоогүй хүнээр төсөөлөөд байна л даа?
-Гэтэл энэ бол өрөөсгөл. Бүх анги давхаргын хүмүүс дунд хүчирхийлэгч байдаг. Баян, олны танил, олон их сургууль төгссөн, ядуу, бага, дунд боловсролтой гээд л нийгмийн бүх хэсэгт л байна. Ихэнхдээ нийгэмдээ нэр хүндтэй, хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс байдаг. Тиймээс хүчирхийллийн золиос нь гэр бүл, хань, өөрийнхөө нэр хүндийг унагаахаас болгоомжилж энэ бүхнээ нуудаг. Тэгэхээр хүчирхийлэл хэнийг ч ялгаварладаггүй. Харин тухайн хүн ямар гэр бүлд төрж, өссөн орчноос л хамаардаг.
ЦООЖТОЙ ХААЛГАНЫ ЦААНА, ГЭРЧЛЭХ ХҮНГҮЙ ҮЕД ХҮЧИРХИЙЛЭЛ БОЛДОГ. ТЭГЭХЭЭР ХҮЧИРХИЙЛЭЛ БОЛ СОНГОЛТООР ХИЙСЭН УХАМСАРТ ҮЙЛДЭЛ
-Хүчирхийлэгчийн талаар хийсэн судалгаа байдаг болов уу, жишээ нь дийлэнх нь ямар амьдралд өсч торнисон байдаг бол?
-Манайд байдаг эсэхийг сайн мэдэхгүй байна. Гадаадад бол байдаг. Хүчирхийлэл дунд өссөн хүүхэд хүчирхийлэл үйлдэх магадлалтай гэдэг ч хүчирхийлэл бол сонголтоор хийсэн үйлдэл юм. Учир нь хүчирхийлэл үйлдэхдээ гудамжинд явж буй эмээг барьж аваад зоддоггүй, хэн нэгнийг загнадаггүй, хүүхэд, эмэгтэйг сүрдүүлдэггүй. Ихэнх тохиолдолд шөнө оройн цагаар, гэрийн нөхцөлд, цоожтой хаалганы цаана, гэрчлэх хүнгүй үед хүчирхийлэл болдог. Бусдад уурласан бухимдал цухлаа хэнд гаргах вэ гэдгээ маш сайн мэддэг ухамсарт үйлдэл.
-Ихэнх хүчирхийлэгч гар хүрснийхээ дараа “Би өөрийн мэдэлгүй, уурандаа хийчихлээ”, “Нэг л мэдэхэд ийм зүйл боллоо” гэдэг.
-Энэ бол өөрийгөө зөвтгөх гэсэн арга. Тухайн үед уурандаа хяналт тавьж чадаагүй л байхгүй юу. Учир нь хүчирхийлэгчийн ганц мэддэг, илэрхийлдэг сэтгэл хөдлөл нь уур уцаар. Тэд өөрийгөө эерэгээр илэрхийлж болдгийг багаасаа сураагүй байдаг.
-Хосуудын хооронд өнгөрсөн амьдралыг сөхөх нь маргалдах нэг шалтаг болоод байх шиг?
-Тиймээ, өнгөрсөн амьдралд хэчнээн хүнтэй уулздаг байсныг нь сөхөж хэрүүл хийдэг. Гэтэл өнгөрсөн зүйл өнгөрсөндөө үлдэж, өнөөдөр өөрийг нь сонгосон байгааг огтхон ч ухамсарладаггүй. Нэгэнтээ ард хоцорсон зүйл сөхөхийн оронд өнөөдөртөө сэтгэл ханах нь хамгаас чухал шүү дээ. Энэ асуудлыг хүүхдийн хувьд авч үзэж болно. Хүүхэд санамсаргүй байдлаар аягатай цайгаа асгачихлаа гэж бодъё. Гэтэл “Чи ДАНДАА л асгаж байх юм” гэж уцаартайгаар хэлдэг. “Дахиж асгах юм бол цай өгөхгүй шүү” гэдэг. “Үймүүлээд байвал чамайг тоглоомын газар авч явахгүй шүү”, “Чихэр авч өгөхгүй шүү” гэдэг нь хүчирхийллийн нэг хэлбэр.
ХҮЧИРХИЙЛЛИЙН НӨЛӨӨГӨӨР ХҮН ӨӨРТӨӨ ИТГЭЛГҮЙ, ҮНЭ ЦЭНЭГҮЙ НЭГЭН БОЛДОГ
-Хүчирхийлэлд өртөж байгаагаа мэдсэн тохиолдолд тухайн хүн ямар алхам хийх ёстой вэ?
-Хэрэв өөрийгөө хүчирхийлэлд өртөж байна гэж бодвол мэргэжлийн хүний зөвлөгөөг авах хэрэгтэй. Сүүлийн үед юу анзаарагдаж байна гэхээр нүүр хуудас дээр янз бүрийн группууд байдаг. Түүн дээр эмэгтэйчүүд хувийн амьдралаа бичиж байна. Нэг талаас өөрийгөө илэрхийлэх нь сайн талтай ч хэдэн мянган хүн нэгтгэсэн тэр группуудад хүчирхийлэгчийн талын хүмүүс байдаг учир таны гэр бүлийн аюулгүй байдал алдагдах магадлал өндөр. Хоёрдугаарт хүмүүс өөрсдийгөө мэргэжлийн хүмүүс гэж эндүүрч зөв, буруу зөвлөгөө өгдөг. Гэтэл тэр зөвлөгөөнүүд ихэнх тохиолдолд буруу байдаг. Тэр хүний амьдралаар л амьдраагүй учир заах эрх бидэнд байхгүй. Хүмүүс сэтгэлзүйч дээр очоод амьдралаа шийдүүлнэ гэж эндүүрдэг. Гэтэл бидний хувьд тухайн хүнийг өөрт нь толь тусгаж буй мэт харуулна гэсэн үг. Хүний сэтгэл зүрхийг өөрийн сурсан туршлага онолоороо чиглүүлэх л болохоос бидэнд шийдвэр гаргахыг тулгах эрх байхгүй.
-Хүчирхийлэгчээс ангижраагүй хохирогчийг ямар ирээдүй хүлээж байдаг вэ?
- Элдэв үгээр доромжлох, нэр хоч өгөх зэргээр наад захын сэтгэл санааны болон оюун санааны хүчирхийлэлд амьдарвал чи хэн болохоо төсөөлөөд үзээрэй. Нэг үгийг мянган давтвал үнэн болно гэдэг шиг үргэлж л доромжлол амсч байгаа хүн өөрийгөө уруу, дорой гэдэгтэйгээ эвлэрч эхэлдэг. Өөртөө итгэлгүй, өөрийн гэсэн үнэ цэнэгүй, чадваргүй, нэр төр, эрхэмсэг оршихуйгүй нэгэн болдог. Хүчирхийлэгч түүнд чаддаг зүйлийг нь чадахгүй мэт итгүүлдэг байна.
-Залууст зөв сонголт хийхэд нь анхааруулах зөвлөгөө өгөөч?
-Хүнээ зөв сонгоорой гэж хэлэх их амархан. Гэхдээ үерхэл нөхөрлөлийн харилцаанд маш болгоомжтой хандах нь чухал. Хамгийн гол нь удаан хугацаанд үерхэх хэрэгтэй. Гэтэл хүмүүс гурван сарын дотор сэтгэл хөдлөлөөрөө гэр бүл болох тохиолдол байдаг. Тухайн хүн аливаа асуудлаа хэрхэн шийддэг, ямар сэтгэл хөдлөл гаргадаг, ээж аавтайгаа ямар харилцаатай, бие биеэ хэрхэн хүндэлж байна, бусадтай хэрхэн харилцаж байна, хүүхдэд хэр хандаж байгааг харах хэрэгтэй. Ер нь бол удаан хугацаанд үерхэж байж л ханилах нь чухал.
УНААД УЙЛСАН ХҮҮХДИЙН БУРУУГ ШАЛАНД ТОХОЖ СУРГАДАГ НЬ ЭЦЭГ, ЭХЧҮҮДИЙН ТОМ АЛДАА
-Ирээдүйн хүчирхийлэгчийг төрүүлэхгүй тулд эцэг эхчүүд юу дээр анхаарах ёстой вэ?
-Бид эрэгтэй хүүхдээ өсгөхдөө мэдрэмж дээр нь ер анхаардаггүй. "Ийм том болчихоод яагаад уйлаад байгаа юм", "охин шиг уйллаа" гэх мэтээр зөвхөн охидууд л уйлдаг юм шиг ханддаг. Гэтэл эрэгтэй хүмүүс ч гэсэн уйлдаг. Уйлах эрх нь байгаа. Угаасаа тэр хүн мэдрэмжээ гаргах ёстой. Хүн уурлах, баярлах, гуниглах, уйтгарлах гээд янз бүрийн мэдрэмжтэй эхээс мэндэлдэг. Харин энэхүү мэдрэмжийг яаж зөв зохистой илэрхийлэх вэ, зөв зохистой таних вэ гэдгийг эцэг эх нь л төлөвшүүлэх үүрэгтэй.
-Үүнийг мэдрүүлэхийн тулд хүүхэдтэйгээ хэрхэн харилцах вэ?
-Хүүхдэдээ тоглоомын аргаар ойлгуулах хэрэгтэй. Хүүхэд уйлж л байг. Эрэгтэй хүүхэд сайн уйлаад өөрийнхөө мэдрэмжийг зөв зохистой илэрхийлээд сурах юм бол хэнд хэрхэн уурлахаа шийдэж чаддаг болно. Эсвээс ганцхан мэдрэмжтэйгээр эр хүн болдог. Тэр нь уурлах... Өөр ямар ч мэдрэмжгүй. Хэт баярласнаа илэрхийлж чадахгүй дотогшоо хүн болгодог. Хүүхдээ өөртөө итгэлтэй, зөв хүн болгохыг хүсвэл хайраа илэрхийлдэг хүн болгож төлөвшүүлэх хэрэгтэй.
-Хүүхэд гэр бүлийн тусгал гэдэг?
-Надад хандсан үйлчлүүлэгчдийн дийлэнх нь “Манай хүүхэд болдоггүй ээ, муу сураад байх юм. Хүү маань компьютерт донтоод байх юм” гэж ханддаг. Би хариуд нь “Та ямар ажил хийдэг вэ, хэдэн цаг ажилладаг вэ, танай гэр бүлийн харилцаа ямар вэ?” гэж асуудаг. Хайр халамжаар дутсан хүүхэд л элдэв асуудалд орооцолддог.
-Хүүхдэд багаас нь өөрийнх нь хариуцлагыг үүрүүлж сургах хэрэгтэй гэдэг?
-Бид багаас нь хүүхдүүдээ хүмүүжүүлэхдээ хариуцлага хүлээх төлөвшлийг нь тэр бүр бий болгодоггүй. Жишээ нь хүүхэд газар уналаа гэхэд шалыг нь зодож байгаа мэт дүр үзүүлдэг. Гэтэл хүүхэд өөрөө явж байгаад л унасан шүү дээ. Шалыг буруутгахын оронд уйлж байгаа хүүхдээ босгоод тайвшруулах хэрэгтэй. Тэгвэл хүүхэд өөрийнхөө сэтгэлзүйдээ хариуцлага хүлээж сурна. Өөрөөр хэлбэл сэтгэл хөдлөл, бодол, үйлдэлдээ хариуцлага хүлээх чадвартай болно. Бид үүнийг хүүхэд хүмүүжүүлж эхлэхдээ л хийх хэрэгтэй.
-Ярилцлага өгсөнд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье!