Хачгаар дамжих халдварын голомт илрүүлэх судалгаа хийлээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2018-04-24 18:05 GMT+8

Завхан аймгийн Яруу, Эрдэнэхайрхан, Завханмандал, Ургамал, Дөрвөлжин сумдын нутаг дэвсгэрт хачгаар дамжих халдварын байгалийн голомт илрүүлэх хайгуул хэлбэрийн тандалт судалгааг хийж, хачгийн зүйлийн бүрдэл, тархалт, тоо толгойн төлөв байдлыг тогтоолоо.

Тандалт судалгааны дүнгээр Завхан гол орчимд хачгийн нягтшил өндөр байгаа нь тогтоогдов. Судалгааны үеэр цуглуулсан хачгуудад хачгаар дамжих халдварын халдваржилтыг тогтоох зорилгоор ЗӨСҮТ-ийн лавлагаа лабораторийн шинжилгээнд хамруулахаар хүргүүллээ.

Мөн дээрх сумдын малчид гадна шимэгчдээс (эктопаразит) хамгаалах бэлдмэлийг мал сүрэгтээ хэрэглэснээр малд ассан хачгийн тоо буурсан нь судалгааны үеэр ажиглагдаж байв.

Мөн хачгаар дамжих халдварын улирал эхэлсэнтэй холбогдуулж голомтот нутгийн иргэд болон хөдөө орон нутагт зорчиж буй иргэдэд хачигт хазуулахаас урьдчилан сэрэмжүүлж байна.

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 324 санал өгсөн байна.

Дээшээ