Эрүүл мэндэд тустай гэдэг шалтгаанаар эмч нар өвчтөнүүддээ улаан дарс уухыг зөвлөдөг. Гэхдээ эрүүл хэрэглээ хэмээх ойлголтыг сайтар мөрдөх хэрэгтэй. Судалгаагаар өдөрт нэг хундага буюу 75-150 мл дарсыг эрүүл мэндэд эерэг нөлөөтэй гэж үздэг.
Учир нь дарсанд агуулагдах антиоксидант нь арьсны эсийг гэмтэхээс сэргийлдэг аж
Дарсны хувьд төрөл бүрийн өвчнөөс сэргийлэх бөгөөд хамгийн гол нь судасны ханыг тэлж, цусны эргэлтийг сайжруулдаг учраас тамхичин хүмүүсийн эрүүл мэндэд эерэг нөлөөтэй байдаг аж. Үүнээс гадна зүрхний үйл ажиллагааг дэмжиж байдаг болохоор дарс утааны сөрөг нөлөөг бууруулдаг юм байна.
Жаран зууны түүхтэй дарсанд хүн төрөлхтөнд үеийн үед дурласаар ирсэн учраас энэ ундааны бусад эерэг нөлөөнөөс цухас дурдвал:
#1 ИЛҮҮ УДААН АМЬДАРНА
Эрүүл мэндэд эерэг нөлөөтэй учраас ямар нэгэн өвчний улмаас хорвоог орхих магадлалыг бууруулах юм. Судалгаагаар өдөр тутам хундага дарс уудаг хүмүүсийн хувьд шар айраг болон хатуулаг өндөртэй согтууруулах ундаа хэрэглэдэг хүмүүстэй харьцуулахад нас барах магадлал 34 хувиар бага байжээ.
Харвардын Анагаахын сургуулийн судлаачид улаан дарс хөгшрөлтөөс сэргийлдэг болохыг хүртэл тогтоож байсан аж.
#2 НАРНААС ХАМГААЛНА
Тун сонирхолтой жишээ. Хундага дарс таны арьсыг хамгаалдаг гэж хэн мэдэх билээ? Түрүүн дурдсанчлан хөгшрөлтөөс сэргийлж байна гэдэг хүнийг залуу харагдуулна гэсэн үг. Харин залуу харагдаж байна гэдэг нарны хэт ягаан туяанд хэт өртөөгүй гэсэн үг юм.
Учир нь дарсанд агуулагдах антиоксидант нь арьсны эсийг гэмтэхээс сэргийлдэг аж.
#3 САХАРЫН ӨВЧНӨӨС СЭРГИЙЛНЭ
АНУ-ын Чихирийн шижиний холбооноос улаан дарс хүний цусан дахь сахарын хэмжээг бууруулдаг болохыг тогтоожээ. Гэхдээ хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд ус ч гэсэн үхэлд хүргэх аюултай гэдгийг санах хэрэгтэй.
#4 СЭТГЭЛ ГУТРАЛААС САЛГАНА
Илүү аз жаргалтай болно гэсэн үг. Нэг хундага дарс бидний цусны эргэлтийг сайжруулж, зүрхний ажиллагааг дэмждэг болохоор сэтгэл гутрал, бухимдлаас салгаж, илүү баяртай болгодог аж.
Гэхдээ аз жаргалтай болохын тулд та заавал хэдэн шилний ард гарах шаардлагагүй. Зөвхөн эрүүл мэндэд эерэг нөлөөтэй хэмжээ болох өдөрт нэг хундага гэдэг зарчмыг баримтлахад л хангалттай. Түүнчлэн өдөр тутам уух гэж зүтгэх ч шаардлагагүй. Харин тогтмол хэрэглэдэг байхад л хангалттай аж.