Авлигын эсрэг хуульд зааснаар Ерөнхийлөгч АТГ-ын дарга, дэд даргыг санал болгох эрхтэй. Ерөнхийлөгч энэ эрхээ ард түмэнтэйгээ хамтран хэрэгжүүлэхээ өнгөрсөн мягмар гарагт зарласан.
АТГ-ын дарга, дэд даргаар хэнийг томилохыг иргэд санал болгоно. Иргэдээс хамгийн олон давтамжтай санал авсан хүний нэрийг Ерөнхийлөгч АТГ-ын дарга, дэд даргаар томилуулахаар УИХ-д санал болгоно.
Санал асуулга өнгөрсөн мягмар гарагаас эхэлсэн бөгөөд долоо хоногийн хугацаанд үргэлжилнэ гэж Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд мэдээлсэн.
Авлигын эсрэг хуульд зааснаар АТГ-ын даргад нэр дэвшигч нь:
- Төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан
- 45 нас хүрсэн
- Эрх зүйч мэргэжилтэй
- Удирдах болон мэргэжлийн ажлын мэдлэг туршлагатай
- Сүүлийн таван жил улс төрийн албан тушаал эрхлээгүй хүн байх ёстой.
АТГ-ын дэд даргад нэр дэвшигч нь:
- Төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан
- Эрх зүйч мэргэжилтэй
- Гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажлын мэдлэг туршлагатай
- Сүүлийн таван жил улс төрийн албан тушаал эрхлээгүй гэсэн шаардлагуудыг хангаж байх ёстой юм.
Та Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргаар ажиллуулахаар таны санал болгох хүний нэрийг President.mn вэбсайт болон ЭНД дарж саналаа өгөх боломжтой.