Монгол банкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүдийг томилох тухай асуудлыг өнөөдөр УИХ-ын эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэнэ. Төв банкны тухай хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу УИХ Мөнгөний бодлогын хорооны дөрвөн гишүүнийг томилох эрхтэй болсон юм. Үлдсэн гурван гишүүнээр Төв банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Тэргүүн дэд Ерөнхийлөгч О.Эрдэмбилэг, Дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар ажиллана.
Өмнө нь бүх гишүүдийг Төв банкны Ерөнхийлөгч ганцаараа томилдог байв. Одоогоор Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир ямар дөрвөн эдийн засагчийг сойн, УИХ-аар батлуулах нь тодорхойгүй байна. Хамгийн гол нь тэрээр мэргэжлийн эдийн засагч, макро эдийн засгийн орчин нөхцөлийг маш сайн мэддэг хүнийг санал болгох ёстой. Эс бөгөөс бодлогын хүү өндөр байна, бууруул, тэгвэл зээлийн хүү буурна гэж шууд улайран зүтгэх, намынхаа бодлогыг тулгах эсвэл хэн нэгний лоббид автах хүн байж таарахгүй. Улс төрчид хэнийг ч сойх эрсдэлтэй тул ийнхүү болгоомжилж байгаа хэрэг.
ОУВС бодлогын хүүг бууруулах биш, тогтвортой хадгалахыг зөвлөсөн ч хүүг бууруулан, зөөлөн бодлого явуулах шийдвэр гарсан юм.
Монгол банкны эдийн засагч Г.Түмэнцэнгэл “Мөнгөний бодлогын зөвлөл хуралдахаас өмнө бодлогын саналын хувилбарууд, тэдгээрийн үндэслэл болсон эдийн засгийн шинжилгээ, төсөөллүүдийг тогтсон хуваарийн дагуу Мөнгөний бодлогын газраас боловсруулаад гишүүдэд хүргүүлдэг.
Хурлын үеэр гишүүд мэргэжилтнүүдийн бэлтгэсэн бодлогын саналыг хувилбаруудыг хэлэлцээд, оновчтой гэж үзсэн хувилбарыг сонгож, бодлогын хүүгийн шийдвэрээ гаргадаг тогтолцоотой. Энэ нь тооцоо, үндэслэлгүй, мэргэжлийн бус шийдвэр гарах эрсдэлийг хязгаарлаж өгдөг тул Мөнгөний бодлогын хорооны гишүүн хэн байхаас үл хамаараад эдийн засгийн нөхцөл байдалд нийцтэй шийдвэр гарах болов уу.
Мөнгөний бодлогын газарт шинжилгээ, тооцоолол дээр ажилладаг 20 орчим эдийн засагч байдаг. Тооцоололд ашигладаг тоон мэдээлэл, төсөөлөл шинжилгээ хийдэг аргачлалаа сайжруулахаар ажиллаж, бусад төв банкууд, олон улсын байгууллагуудаас техник тусламж авах, сургалтад жилдээ 1-2 удаа тогтмол суудаг” гэсэн юм.
Мөнгөний бодлогын зөвлөл (шинэ нэр нь хороо) ямар үүрэгтэйг товч танилцуулъя. Ингэснээр зөвлөлийн гишүүнээр хэн ажиллах нь яагаад чухал болох нь тодорхой болно.
Товчхондоо тус хороо бодлогын хүү хэд байх шийдвэрийг жилд хэд хэдэн удаа хуралдан шийддэг. Хамгийн сүүлд тус зөвлөл бодлогын хүүг 11-ээс 10 хувь болгон бууруулсан. ОУВС бодлогын хүүг бууруулах биш, тогтвортой хадгалахыг зөвлөсөн ч хүүг бууруулан, зөөлөн бодлого явуулах шийдвэр гарсан юм.
Төгрөгийн ам.доллартай харьцах ханш харьцангуй тогтворжсон, цаашид савлах эрсдэл байхгүй гэж үзэн, дээрх шийдвэрийг гаргажээ.
Хэрэв бодлогын хүүг нэг оронтой тоо руу буулган, 9 хувь болгосон бол манай улсын хувьд түүхэн үйл явдал болох байсныг тус зөвлөлийн хараат бус гишүүн Б.Эрдэнэбат онцолсон. Гэсэн ч чамлахаар чанга атга гэдэг шиг нэг хувиар бууруулан, 10 хувь болгосноор дараах эерэг өөрчлөлтийг эдийн засагт авчирчээ.
Богино хугацаанд гарах нөлөө:
- Төв банкны үнэт цаас гэж бүтээгдэхүүн бий. Энэ үнэт цаасыг банкууд худалдан авч, бодлогын хүүтэй уялдсан хүү төлдөг. Банкууд арван хувийн хүүтэй ТБҮЦ худалдан авснаас иргэд, ААН-үүдэд арваас дээш хувийн хүүтэй зээл олгон, ашгаа нэмэхийг илүүд үзнэ.
- Ингэснээр зээл олголт өснө.
Урт хугацаанд гарах нөлөө:
- Банкууд нэг жилийн хугацаатай хадгаламжийн хүүгээ 15-аас 14 хувь болгон бууруулсан. Энэ нь Мөнгөний бодлогын зөвлөлийн арван хоёрдугаар сард гаргасан шийдвэрийн нөлөө гэнэ.
- Зээлийн эх үүсвэр хямдарсан, иймд зарим банк зээлийн хүүгээ бууруулав. Энэ нь бизнесийн ашигт ажиллагаа, хөдөлмөр эрхлэлт зэрэгт эерэгээр нөлөөлнө.
Мөнгөний бодлогын хорооны шинэ бүрэлдэхүүн ирэх зургадугаар сараас эхлэн 6 жилийн турш ажиллана. Өмнө нь хараат бус гишүүдтэйгээ нийлээд 16 гишүүнтэй байсан бол одоо 7 болж, гишүүдийн тоо буурлаа.
Одоогийн Мөнгөний бодлогын зөвлөлийн 11 гишүүнийг Төв банкны ерөнхийлөгч томилсон тул тэднийг бүгдийг нь нэг хүн гэж тооцож болно.
Ингэснээр гишүүдийн хариуцлага улам сайжирна. Тооноос чанар чухал гэж гэж МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн профессор Б.Эрдэнэбат үзэж байна. Учир нь одоогийн Мөнгөний бодлогын зөвлөлийн 11 гишүүнийг Төв банкны ерөнхийлөгч томилсон тул тэднийг бүгдийг нь нэг хүн гэж тооцож болохоор гэнэ. Одоо 7 байгаа хараат бус гишүүнийг 4 болгон бууруулжээ.
Хараат бус гишүүд шийдвэр гаргалтад шууд нөлөөлөхөөс илүүтэй шийдвэр гаргалтад зөвлөх үүрэгтэй байдгийг хараат бус гишүүний хувьд Б.Эрдэнэбат багш онцолсон юм. Тэгэхээр нэг хүн дээр буюу Ерөнхийлөгчид тулгуурласан бүтцийг халах юм. Учир нь УИХ-аас томилох, хөндлөнгийн дөрвөн гишүүн Монгол банкнаас хараат бусаар ажиллана. Илүү олон хүний саналыг харгалзсан шийдвэр гарах учиртай юм байна.
Мөнгөний бодлогын зөвлөлийг төв банкны ерөнхийлөгчийн тушаалаар томилдог байсан бол Мөнгөний бодлогын хорооны бүтэц, бүрэлдэхүүн, эрх, үүргийг хуульд зааснаараа мөн онцлог. Мөн хороо нь гишүүдийн дийлэнхийн саналд үндэслэн шийдвэр гаргана, буруу шийдвэр гаргавал хариуцлага хүлээх талаар ч Төв банкны тухай хуульд нэмж тусгажээ.
Шинээр байгуулагдах бүрэлдэхүүн цаашид макро зохистой бодлогыг амжилттай хэрэгжүүлэх үүрэгтэй.
Монголбанк макро зохистой бодлогыг хэрэгжүүлэх стратегийн баримт бичгийг гуравдугаар сарын Мөнгөний бодлогын зөвлөлийн хурлаар баталжээ. Энэхүү бодлогыг олон улсад, ялангуяа 2008 оны дэлхийн санхүүгийн хямралын дараа эрчимтэй хэрэгжүүлж эхэлсэн юм байна. Хэдийгээр нэршлийн хувьд шинэ зүйл боловч, “макро зохистой бодлого” нь макро тогтвортой байдал, санхүүгийн тогтвортой байдлыг хангахын тулд өмнө ашиглаж ирсэн танил арга хэргслүүдээ л ашиглаж буй гэдгийг Монголбанкны эдийн засагч Г.Түмэнцэнгэл танилцуулав.
Бодлогын хүү, банкуудын заавал байлгах нөөц, өөрийн хөрөнгийн хүрэлцээ, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, эрсдэлийн жин гэх мэт хуучин арга хэрэгслээр шинэ бодлогыг хэрэгжүүлнэ. Одоо ч эдгээр үзүүлэлтийг хангасан эсэхийг Монгол банк хатуу хянадаг. Эдгээр үзүүлэлтийг тогтоосон хэмжээнд хангаж байвал тухайн банкны хадгаламж эзэмшигчдийн хадгаламж аюулгүй гэж үздэг. Харин одоо ганцхан банкийг гэхээс илүүтэй нийт системийн эрүүл мэндийг чухалчлах болжээ.