-Томилолтын тэмдэглэл-
Аугаа их эх орны дайнд чин зоригт дайчид ялалт байгуулсан "Ялалтын баяр"-ын өдрийг угтан ОХУ-ын нийслэл Алтан Москва хотоор аялсан тэмдэглэлээ хүргэж байна.
12,5 сая хүнтэй /2018 оны тооллоор/ уг хот ОХУ болон Европт хамгийн их хүн амтай хотод тооцогддог төдийгүй дэлхийн хамгийн их хүн амтай 10 хотын нэгд багтдаг.
Улаанбаатараас Москва хүртэл галт тэргээр дөрвөн шөнө, таван өдөр /галт тэрэгний тасалбар УБ-Москва 508300 төгрөгийн үнэтэй/ онгоцоор 6 цаг гаруй нисээд очно.
Москва голын эрэгт оршдог энэхүү хот 2561,5 кв.км нутаг дэвсгэртэй, зургаан нисэх буудал, төмөр замын есөн вокзал, өдөрт 6 сая орчим хүн зорчдог 1935 онд ашиглалтанд орсон метротой.
Энд 100 болон түүнээс дээш жилийг үдсэн түүхийн дурсгалт, уран барилгын гайхамшгийг цогцлоосон олон арван барилга байгууламжийг харж болохоор. /Зургийн тайлбарт хэдэн онд барьсан барилга болохыг тэмдэглэв./
ТҮҮХЭЭС ЦУХАС ДУРДВАЛ
МЭӨ 8000 жилийн өмнөөс хүн анх суурьшсан гэх судалгаа байдаг энэ хотод Бат хааны эзлэн түрэмгийллийн үеэр 1238 оны нэгдүгээр сард монголчууд Москваг галдан шатаан, эзэлж байсан түүхтэй. Урьд Москва хот Оросын төв байсан бол 1712 онд Санкт-Петербург рүү нийслэлийг шилжүүлж байжээ. Улмаар 1918 онд Засгийн эрх авсан большевикүүд Москва руу нүүж, улсынхаа нийслэл болгожээ.
УЛААН ТАЛБАЙ
Их гүрний олон зуун жилийн түүхэн үйл явдлын гэрч болсон Улаан талбайд очилгүйгээр Москваг зорихын хэрэг үгүй биз ээ.
Хаалгаар оруут цэлийсэн сайхан талбай угтана. 1963 оноос хойш энд машин явахыг хоригложээ. Автомашин төдийгүй дугуй болон мотоциклтой ч явахыг хориглодог байна.
Улаан талбайн
- баруун талд ОХУ-ын Ерөнхийлөгч албан ажлаа явуулдаг Кремлийн ордон, В.И.Лениний бунхан. /В.И.Лениний бунхны дэргэд И.Сталин, Ю.Гагарин, Г.Жуков, М.Горький, Л.Брежнев зэрэг ЗХУ-ын улс төр, нийгмийн зүтгэлтнүүдийг оршуулжээ/
- зүүн талд 1893 онд ашиглалтанд орсон ГУМ буюу Улсын их дэлгүүр
- урд талдаа 1555-1561 онд догшин Иван хааны зарлигаар барьсан үнэн алдартны шашны Василий Блаженны сүм, 1882 онд босгосон Москва хотын анхны баримал болох Минин, Пожарскийн хөшөө /Минин, Пожарский нарын удирдсан арми 1612 онд Москва хотыг Польшийн эзлэн түрэмгийлэгчдээс чөлөөлсөн/
- хойд талд Улсын түүхийн музей оршдог.
Урт нь 330 метр, 75 метрийн өргөнтэй Улаан талбай нь ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэлтэй.
КРЕМЛЬ
Зөв биш гурвалжин хэлбэртэй Кремлийн ханыг 1482-1495 онд барьжээ. Кремлийн ханыг дагасан 80 метр хүртэлх өндөртэй нийт 20 цамхагтай бөгөөд хананы урт 2235 метр. Хананы өндөр 5-19 метр, 3.5-6.5 метрийн зузаантай. Өмнөд хэсэг нь Москва гол руу, баруун хойд тал нь Александровын цэцэрлэг, зүүн тал нь Улаан талбай руу харжээ. 1156 онд анх Кремлийн сууринд 850 метрийн урттай анхны хамгаалах байгууламжийг модоор барьж байжээ. Гэвч Бат хааны эзлэн түрэмгийллийн үеэр ханыг сүйтгэж, хамгаалж байсан хүмүүсийг хүйс тэмтэрсэн байна. Түүнээс хойш хэд хэдэн удаагийн дайн дажин болж, 1339 онд модоор дахин хана хэрэм босгожээ. Харин 15-р зуунд III Иван хааны үеэс эхлэн одоогийн Москвагийн Кремлийн хана, цамхгууд, сүм, гудамжуудыг барьж эхэлсэн байна.
UBER ТАКСИ “МООДОНД” ОРЖЭЭ
Оросууд ер нь зочломтгой ард түмэн. Хайж буй газраа асуухад маш ойлгомжтойгоор заагаад өгнө.
Гурав орчим насны хүүгээ дагуулсан нэгэн залуугаас бид такси хэрхэн дуудаж болохыг асуухад огтхон ч төвөгшөөлгүй өөрийнхөө гар утсаар такси дуудаж өгөөд, жолоочтой нь яриад бидний хүрэх газрыг ойлгуулан зааж өгч тусалж билээ.
Энд сүүлийн үед дэлхий дахинд хурдацтай тархаж буй UBER такси “моодонд” оржээ. Хэрэглэхэд тун хялбар. Гар утсанд суулгасан UBER аппликейшнд хүрэх газраа оруулахад л хангалттай. Тэр даруй ойролцоо явж байгаа жолооч хариу өгөхөд, зорчигч таксийг хэдэн минут хүлээх, жолооч хаана явж байгааг хянах, хүсвэл жолооч руугаа шууд залгах боломжтой. Жолоочийн овог нэр, утасны дугаар зэрэг бүхий л хэрэгтэй мэдээлэл ил байж байх юм билээ.
Хамгийн ихээр таалагдсан нь төлбөрийг хүрэх газрын зайнаас тооцоод аппликейшнд төчнөөн рубль төлнө гээд мэдэгдчихнэ. Зорьсон газраа очиход тэр мөнгөө л төлнө. Хүсвэл картаа бүртгүүлээд урьдчилаад төлбөрөө дансаар хийж болдог юм билээ. UBER таксигаар 100 рубль төлөөд явах газар замд тохиролцоод явчихдаг унаа 500 рубль гэнэ. Тэгэхээр харьцангуй хямд тусдаг юм билээ. Улаанбаатар хотод маань энэ үйлчилгээ нэвтэрвэл мөн сайхан даа гэж бодсон хэрнээ хаяг, гудамж нь ойлгомжгүй, түгжрэлтэй хотод бас хэрэгжиж чадах болов уу, жолооч нар тойрч яваад үнээ нэмээд байхгүй байгаа гэсэн бодол төрнө. UBER-ээс гадна энд Яндекс такси ч мөн ижил үйлчилгээ үзүүлдэг юм билээ.
ЯВГАН ХҮНД ЗАМ ТАВЬЖ ӨГДӨГ СОЁЛ
Хотын гудамжаар алхаж явахад анзаарсан нэг сайхан соёл бол явган зорчигчдод жолооч нар уужуу тайвнаар зам тавьж өгч байв. Анзаарахгүй байхын аргагүй. Бид гарцаар яаж сандран гүйцгээдэг билээ.
Нэг ч жолооч уурлаж бухимдаж, хурдан яваач, гүйгээч гэж сигналддаггүй.
Гэтэл гарцаар гарч байгаа, гарах гэж байгаа, гарц руу ойртон очиж байгаа хэн хүнд жолооч хүлээцтэйгээр зам тавьж өгч байгаа нь замын хөдөлгөөний нэгэн сайхан авууштай соёл байв.
Нэг ч жолооч уурлаж бухимдаж, хурдан яваач, гүйгээч гэж сигналддаггүй. Гарц ойртож л байвал хурдаа багасгаж, аль ч эгнээнд явсан нийтээрээ зогсоод зам тавиад өгчихдөг учраас явган зорчигчид ч цаад эгнээнээс машин ирээд мөргөчихвий гэсэн айдасгүй явдаг юм билээ.
Нэмж хэлэхэд Москвагаас галт тэргээр дунджаар 1300 рубль төлөөд /52 мянган төгрөг/ Санкт-Петербург хүрэх боломжтой. Оросын нийслэл байсан энэ хотод түүх дурсгалын олон гайхалтай газар байдаг билээ.