Нисэж яваа шувуунд нэг үүр бий. Үүрэн дотор нэг хайрцаг бий. Хайрцган дотор өндөг бий. Өндөг дотор алтан түлхүүр бий. Түлхүүрийг л авч чадах юм бол жаргалын хаалга нээгдэнэ гэдэг нэг үлгэр байдаг даа. Аялал жуулчлал яг үүнтэй адил. Тэр “алтан түлхүүр”-ийг л олохгүй бол аялал тань амтгүй, зорилгогүй, мөнгөө үрсэн хэрэг болно. Аргентины нийслэл Buenos Aires-ыг нэгд нэгэнгүй мэдье гэвэл түүний дагуул дүүргүүдээр зочлох хэрэгтэй. Хотыг тойроод 48 дагуул дүүрэг бий!
Recoleta нь “Сайхан салхит”-ын 3-н гол өргөн чөлөөний уулзвар дүүрэг. Үзэмжтэй, хөгжингүй, Европ төрхтэй, товчхондоо Аргентины баян дүүрэг. Ногоон байгууламж нь сэтгэл татам, зоогийн газар, үзвэр үйлчилгээ, загварын дэлгүүр, зочид буудал бүгд бий.
Энэ дүүрэгт гар урлалын үзэсгэлэн худалдаа, гудамжны тоглолт, спортын арга хэмжээ болдог. “Үхлийн эзэнт гүрэн” хэмээх жуулчдыг татдаг “чимээгүй хот”нь энгийн нэг оршуулгын газар биш, 6400 гаруй улс төр, цэргийн эрхтэн, нэр хүндтэй хүмүүс нойрсож буй.
Тэдэнд зориулсан хөшөө дурсгал нь тэр чигээрээ уран баримал, урлагийн бүтээл юм. Энд алдарт Eva Peron -ы дурсгалыг хүндэтгэн очих хүмүүсийн цуваа тасардаггүй. Өдөр бүр шинэхэн цэцэг тавьсан байдаг.
Palermo хамгийн том дүүрэг юм. 1874 онд Францын архитекторч Charles Thays-ийн төслөөр бүтээгдсэн 350 акр хэмжээтэй, Palermo Chico, Palermo Viejo болон Palermo Soho, Palermo Hollywood гээд алдартай газруудтай.
Нуур, ой мод цэцэрлэгт хүрээлэнгээр гоёсон Палермогийн төв амар амгалангийн “диваажин” юм. Амралтын өдрөөр хүмүүс аялж, зугаалж, дугуй унах, бусад спорт наадгайгаар наадаж алжаалаа тайлдаг.
Шөнийн цэнгээний газруудаараа алдартай. Палермогийн Амьтан судлалын хүрээлэнгийн эргэн тойронд байх Ботаникийн цэцэрлэг, Япон цэцэрлэг, Евитагийн музейгээр зочлохыг санал болгож байна. Мөн дугуйгаар 5 цаг аялах боломж бий шүү.
Las Cañitas дүүрэг нь “Camino de Las Cañitas” чихрийн нишингийн зам гэсэн үгнээс гаралтай. Нам гүм, эргэн тойрон өвс ногоо сайтай учир цэргийнхэн болон ар гэрийнхэн нь суурьшиж байжээ. Энэ дүүрэг 100 гаруй жилийн түүхтэй.
1980-аад оноос хотын өнгө үзэмж өөрчлөгдөж өндөр барилга байшин бүхий орчин үеийн загварлаг дүүрэг болжээ. Цэрэг армитай холбоотой түүх дурсгалаас гадна Поло-ийн тэмцээн 11, 12 дугаар сард болдог.
Сониноос тус дүүрэг хамгийн олон зоог болон уушийн газартай. Эдгээрийн онцлог нь сайхан байгаль, сайхан агаарт тухлан суухыг санал болгодог. Мөн “El solar de la Abadía” төвөөр дэлгүүр хэсч, арьсан болон эртний эдлэл, дарс, гоо сайхны бүтээгдэхүүн гээд сонголт арвинтай.
Puerto Madero нь ашиглагдахаа байсан боомтын хуучин барилгаас сүүлийн үеийн чамин дүүргийн нэг болжээ. Явган болоод дугуйгаар аялахад тохиромжтой. Кофе шоп болон олон улсын хоолны газруудаараа алдартай.
Бэл бэнчинтэй хүмүүсийг татахыг эрмэлздэг дүүрэг. Аргентины Католикийн Их Сургууль, Хувийн урлагийн музей, Fragata Sarmiento – 100 жилийн настай Тэнгисийн цэргийн сургалтын хөлөг дээр хөвж буй музей, Hotel de los Inmigrantes – Цагаачлалын зочид буудал, Мадеро Есте-санхүүгийн алдарт оффис, Ла Фуента де лас Нерида –цагаан гантиган усан оргилуурыг сонирхож Puente de la Mujer эмэгтэйчүүдийн гүүрээр гэгээ тасарсны дараа алхаарай.
Plaza San Martin or Retiro нь Буэнос Айросын түүхэн дүүргүүдийн нэг. Тусгаар тогтнолын баатар Don José de San Martín- ий нэрээр нэрлэгдсэн бөгөөд Florida гудамжаар алхаж, Plaza San Martín харшид байрлах Arms Museum, the Ministry of Foreign Affairs, the National Park Commission –ийг үзэж болно. Galerías Pacífico –ийн худалдааны төвд таны сонирхлыг татах зүйл олдож л таарна.
San Telmo- Эртний Буэнос Айросийг санагдуулам романтик дүүрэг. Эндхийн ууш, зоогийн газруудын хэв маяг, барилга засал нь 1800-аад оны дүр төрхөө хадгалсан хэвээр. Хаа сайгүй танго бүжих хосууд. Нарийхан чулуун гудамжинд өнгө өнгийн дэнлүү асаалттай, үзэсгэлэнтэй дүр зураг таныг угтана. Parroquia de San Pedro Telmo- 1858 онд байгуулагдсан, үндэсний түүхийн хөшөө гэж үздэг Католик сүм, “Сайхан салхит”-ыг үндэслэгч Pedro de Mendoza-ийн нэрэмжит Lezama Park, Кино музей гээд Аргентины түүхээр аялна.
La Boca дүүрэг Италийн жижиг хотыг санагдуулам. 1800-аад оны сүүлээр Буэнос-Айресын боомт байжээ. La Boca гэдэг нь голын “ам” гэсэн утгатай. Учир нь Европоос ирсэн бүх хөлөг онгоц зогсдог хамгийн анхны боомт бөгөөд Аргентинд цагаачдын анхны байрлаж байсан газар ажээ. Тангогоор амьсгалсан, эх түүхийг нь хадгалсан дүүрэг юм. Хэрвээ та tango бүжиг үзэх, өөрөө ч бүжиглэх дуртай бол Ням гарагт энэ дүүргийг зориорой.
За ингээд аяллын “алтан түлхүүрээ” атгаад адал явдалт аяллын төлөө урагшаа!