Лондон хот дэлхийн хамгийн гайхамшигтай хотуудын нэг. Энэ хот үнэхээр нүсэр. Хэт том болохоор анх удаа ирсэн хүмүүсийн толгой их эргэнэ. Азаар Лондон маш сайн нийтийн тээврийн үйлчилгээтэй юм даа. Гэвч танд машины хэрэг гарвал хэрхэн шийдэх вэ? Сандрах хэрэггүй, танд хэд хэдэн сонголт байна.
Та машин барихынхаа өмнө Лондон замын хөдөлгөөн ихтэй гэдгийг санаарай. Замын хөдөлгөөн ачаалалтай болохоор шинэ жолооч нарт хэцүү байж магадгүй шүү. Лондон хотын зарим хэсэгт (ялангуяа төв хэсэгт) жолооч нараас хөдөлгөөнд оролцсоны татвар авдаг. Зогсоолд тавихад хүртэл мөнгө шаардлагатай. Тэгэхээр Лондоны төв хэсгээр явах бодолтой байгаа бол “Park and Ride” буюу “зогсоод яв” систем таныг хотын төвөөс зайдуу газар машинаа зогсоогоод төв рүү нийтийн тээврээр явах эрхийг өгдөг. Үүнээс гадна бас нэг гол зүйл бол даатгал юм. Машин түрээсэлдэг газрууд өөрсдийн даатгалаа санал болгодог. Хэрвээ даатгал нь үнэтэй санагдвал тусгай даатгалын үйлчилгээ эсвэл даатгалын үнийг оруулсан үйлчилгээг сонгоорой.
Ингээд олон зүйл нуршилгүй Лондон хотын машин түрээслэх үйлчилгээнүүдийг дурдъя.
EuropCar
EuropCar-ыг ашигласнаар цахимаар машин түрээсийн захиалгаа өгөх боломжтой. Лондонд ирэхээсээ өмнө хэдхэн алхам хийхэд л онгоцноос буух үед таны машин бэлэн байх болно. Та өөрийнхөө санхүүгийн байдлаас хамааран дурын машинаа сонгож болно. Өөрөө машинаа барьснаар Лондон хотыг дураараа үзэж харах боломжтой.
iChauffeur
Энэ үйлчилгээ нь машин түрээслэхээс гадна хувийн жолоочоор хүргүүлж болдог. Жолооч нар Лондоны замаар явж сурсан учраас зорьсон газраа санаа амар хүрэх боломжтой.
E-Car Club
Дэлхийн аль ч оронд цахилгаан машин байгаль орчныг бохирдуулдаггүйгээс гадна түлш авах шаардлагагүй тул эрэлттэй болж байна. Лондон хот ч агаар орчноо сайжруулахын тулд идэвхтэй хүчин чармайлт гаргаж байгаа учраас цахилгаан машинуудыг илүү их ашиглаж байна. E-Car club-аар үйлчлүүлснээр орчныг бохирдуулдаггүй цахилгаан машиныг түрээслэх боломжтой.
Woovoo аппликейшнийг татах:
Woovoo Facebook хуудас