Өнөөдөр Нийслэлийн есөн дүүрэг, аймгуудын төлөөлөл болсон эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд өөрсдийн хөдөлмөрийг үнэлүүлж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зөв зүйтэй тогтоож өгөхийг шаардаж жагслаа.
Жагсагчид “Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт” 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн 3.2 дахь заалт, нэмэлт хэлэлцээрийн 1, 3, 5, 7, 8 дахь заалт, Эрүүл мэндийн салбарын 2017 -2018 оны хамт (тариф)-ийн хэлэлцээрийн 3, 4 дэх заалт, нэмэлт хэлэлцээрийн 1.4, 2, 3, 5, 6 дахь заалтуудыг өнөөг хүртэл хэрэгжүүлэхгүй үл тоож байгааг эсэргүүцэж байгаа юм.
Ялангуяа бухимдал ихтэй, хүн ам төвлөрсөн хотод ажлын хүнд нөхцөлийн дор цаг наргүй, 2014 оноос хойш бүр цалингийн нэмэгдэл ч үгүй ажиллаж буй нь хүний хөдөлмөрийг зүй бусаар ашиглаж байгаа явдал гэж тэд үзэж байна.
Жагсаалаар Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос Монгол Улсын Их хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Төсвийн Байнгын Хорооны дарга Б.Чойжилсүрэн, Нийгмийн Бодлого Боловсрол, Соёл Шинжлэх Ухааны Байнгын Хорооны дарга Ё.Баатарбилэг нарт эсэргүүцлийн шаардлага хүргүүлсэн аж.
Уг эсэргүүцлийн шаардлагад:
- Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 2018 оны хоёрдугаар улиралд багтаан 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх, төсөвт тодотгол хийж, төр авч чадахгүй байгаа татваруудаа авах боломжийг гаргах
- Сувилагчийг төрөөс дэмжих, нийгмийн хамгаалал, хүний нөөцийг тогтоон барих хүний нөөцийн бодлого болон бүтэц үйл ажиллагааны стандартын дагуу орон тоогоор ажиллуулахад шаардагдах хөрөнгийг 2019 оны төсвийн төсөлд бүрэн тусгаж, хэрэгжүүлэх
- Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчийн албан тушаалын ангилалд хамрагдаагүй ажил мэргэжлүүдийг бүрэн хамруулж хамтарсан хэлэлцүүлгээс гарсан саналыг бүрэн тусгаж, 2018 оны гуравдугаар улиралд багтаан батлуулж, шаардагдах хөрөнгийг шийдвэрлэж хэрэгжүүлэх
- Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчийн үр дүнгийн мөнгөн урамшууллыг 60 хувьд хүргэн нэмэгдүүлэх эрх зүйн орчин, шаардагдах хөрөнгийг шийдвэрлэж, нэмэгдэл, нэмэгдэл хөлс урамшуулалтай холбоотой журмуудын нөхцөл, шаардлагыг шинэчлэх
- Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, ажилтнуудын томуугийн дэгдэлтийн үед ажилласан илүү цагийн хөлсийг олгож, 2018 онд Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих санхүүжилтийн 3.2 тэрбум төгрөгөөр ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх зэргийг шаарджээ.
Жагсаалд нэгдсэн 8 мянга гаруй хүн "Зургаан жил ажилласан их эмч гар дээрээ 360 мянган төгрөг авч байгаа нь хөдөлмөрийн мөлжлөг", "Сувилагч робот биш хүн", "Эмч сувилагч ээлжинд хоноод өглөө цагтаа буудаггүй, өвдөж, ядарч,шантарч, халширч байна", "Хүн ам өссөөр байгаа ч сувилагчийн орон тоо нэмэгдэхгүй байна" зэрэг уриа лоозон барьсан байв.
Хэрэв энэхүү шаардлагын хариуг ажлын гурав хоногийн дотор өгөхгүй бол жагсаалд оролцогсод ажил хаяхаа мэдэгдсэн билээ.