Нийслэл хотод замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр “Хөдөлгөөний зохицуулалт-Хяналт” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж эхэллээ.
Өнөөдөр СБД-ийн нутаг 32-ын тойргоос долоон буудал, Хайлаастын буудлаас долоон буудал чиглэлийн автозамд хяналт шалгалтыг эрчимжүүлж, хөдөлгөөний дэг журмыг тогтоон ажиллаж байна.
Хяналт шалгалтын үеэр зохиомол түгжрэл саатлыг үүсгэж байгаа гол шалтгаанууд болох гэрэл дохио зөрчих, уулзвар нэвтрэх журам зөрчих, эгнээ байр буруу эзлэх түүнчлэн зогсох зогсоолын журам зөрчиж тээврийн хэрэгслээ бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж байрлуулсан мөн ногоон байгууламж, явган хүний зам дээр автомашинаа байрлуулсан зэрэг зөрчлүүдийг газар дээр нь арилгуулах, тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах, мөн жолооч нарт хуулийн зүйл заалт, хүлээлгэх хариуцлагын талаар тайлбарлаж, хууль сануулан ажилласан аж.
Мөн цаашид дүүргүүдийн захын гэр хороолол, хяналт сул цэгүүдэд эргүүл хяналт шалгалтыг эрчимжүүлэх, гудамж замын хөдөлгөөнийг биечилсэн болон телекамерын хяналтыг уялдуулан хосолсон хэлбэрээр нэгтгэн зохион байгуулах, техник хяналт, замын зохион байгуулалтын чиглэлээр холбогдох үзлэг шалгалтыг хийж, зохион байгуулах ажлын зураглал, судалгаа, санал зэргийг боловсруулан холбогдох байгууллагуудад танилцуулах зэрэг арга хэмжээг авах юм байна.