Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор 2017 онд нийслэлийн 16 сургуулийн орчныг хүүхдэд аюулгүй болгон тохижуулсан.
Энэ төслийн хүрээнд Замын цагдаагийн албанаас нийслэлийн 3, 5, 17, 20, 23, 24, 37, 48, 58, 62, 67, 87, 102, 105, 106, 117 дугаар сургуулиудыг “Хотын төвийн ачаалал ихтэй авто зам дагуу оршдог, сурагчид осолд өртөх эрсдэлтэй бүсэд байрладаг” гэж тодорхойлсон юм.
Тиймээс Ерөнхий боловсролын эдгээр сургуулийн зогсоолын талбайг тохижуулж, дэржигнүүр хурд сааруулагч, лед самбар, хайс, гэрлэн дохио байрлуулж, тэмдэг тэмдэглээ хийн аюулгүй байдлыг сайжруулсан байна.
Ингэснээр сурагчид зам, тээврийн осолд өртөж бэртэж, гэмтэх, амиа алдах тохиолдол тодорхой хувиар буурчээ.
Энэ онд:
- Баянгол дүүргийн 113, “Сэтгэмж” цогцолбор сургууль,
- Баянзүрх дүүргийн 84, 111,
- Сонгинохайрхан дүүргийн 65,107,122,
- Сүхбаатар дүүргийн 71,
- Хан-Уул дүүргийн 114 зэрэг сургуулийн орчныг тус тус аюулгүй болгохоор төлөвлөжээ.
Сургууль орчны тохижилтын ажил наймдугаар сарын 20-н гэхэд дуусна.