Төрийн албан хаагчдынхаа хатуу чанд ёс зүйгээр Япон Улс тэргүүлж, үргэлж үлгэр жишээ болдог. Японы Сангийн сайд санхүүгийн тайлангаа дутуу гаргасны улмаас огцорлоо. Хууль зүйн сайд нь өөрийн зурагтай дэвүүрийг сонгогчдод тараасан тул огцров гэх мэт мэдээг бид байнга уншдаг. 90 хэм бөхийн олон түмнээс уучлал гуйсан зургуудыг нь ч хардаг.
“Сайд байх амархан. Бид хуулийн хүрээнд ажиллаж байна эсвэл энэ талаар тайлбар хийхгүй” гэж хэлснийхээ төлөө тус улсын Хууль зүйн сайд 2010 онд огцорч байв. Харин манайд байдал эсрэгээрээ. Төрийн албан хаагч гэмт хэрэг үйлдсэнийг шүүхээр тогтоох, тэр хэрэг нь олон нийтийн анхаарлын төвд орох хүртэл өнөө хүн ажлаа хийсээр байх нь хэвийн үзэгдэл.
2017 ОНД НИЙТ ТӨРИЙН 334 АЛБАН ХААГЧ ЁС ЗҮЙН ЗӨРЧИЛ ГАРГАЖЭЭ
Харин манай улсад төрийн албан хаагчид гэлтгүй иргэд нь хөгжмөө намсгах ээжийн шаардлагад унтууцан машиныг нь өшигчин, танхайрах нь энгийн үзэгдэл болов.
Уг нь аль ч орны төрийн албан хаагчийн ёс зүйн суурь, үнэт зүйл адилхан байх ёстой. Гэвч Наран улсад нийтээрээ ёс зүйн хэм хэмжээгээ ягштал баримталдгийг дээрх жишээнээс харж болно. Шударга ёсны зарчим соёлд нь бат бөх суурьшсан учир “Төрийн албан хаагчийн ёс зүй” хэмээх нэмэлт бичиг цаас батлан, илүү ажил ч хийх шаардлагагүй.
Харин манай улсад төрийн албан хаагчид гэлтгүй иргэд нь хөгжмөө намсгах ээжийн шаардлагад ундууцан машиныг нь өшигчин, танхайрах нь энгийн үзэгдэл болов. Дээр доргүй ёс зүйгүй болж, зөв буруугаа ялгахаа байв.
Иймд Засгийн газраас Төрийн албаны сахилга, хариуцлагын тухай хуулийн төслийг санаачлөн төсөл боловсруулахаар ажиллаж байна. Ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар ахалжээ.
Үнэндээ хууль батлах нь ёс зүйг эзэнтэй болгох гэсэн, арга ядсан арга юм. Гэвч хууль батлах эрэлт хэрэгцээ үнэхээр бий. 2017 онд нийт 334 төрийн албан хаагч ёс зүйн зөрчил гаргажээ. Уг нь ёс зүйн зөрчил, мэргэжлийн алдаа дутагдал гаргасан төрийн албан хаагчид эхлээд сануулж, уучлал хүсэх боломж олгох, дахин үйлдвэл цалингийн 20 хувийг хасах, цол хэргэмийг нь хураах, төрийн албанд тодорхой хугацаагаар ажиллах эрхийг хязгаарлах, хилийн чанадад зорчих эрхийг түдгэлзүүлэх зэргээр шийтгэдэг.
Мөн 184 хуульд төрийн албан хаагчид хүлээлгэх хариуцлагын талаар тодорхой заажээ. Эдгээрээс эрүүгийн хариуцлага хамгийн хүнд шийтгэл юм. Гэсэн ч 192 мянган төрийн алба хаагчтай холбоотой хэл ам, дуулиан шуугиан тасрахгүй байгаа тул гүйцэтгэх засаг арга буюу нэгдсэн хууль гаргах болов.
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙГ НОЦТОЙ ЗӨРЧВӨЛ ТЭТГЭВЭР АВАХ ЭРХИЙГ НЬ Ч ХЯЗГААРЛАДАГ БАЙНА
Хуулийн үзэл баримтлалыг хэлэлцэх уулзалт Удирдлагын академид болж, ЗГХЭГ, Төрийн албаны зөвлөл, Удирдлагын академи, МУИС, Хууль сахиулахын дээд сургуулийн эрдэмтэн судлаачид оролцлоо. Хуульчид, эрдэмтэд хууль батлах ёстой гэдэгтэй зуун хувь санал нийлсэн.
Цахим орчинд төрийн албан хаагч яаж авирлах ёстой, арьс өнгөөр ялгаварлан гаргах үйлдэл гаргавал хэрхэх, хуурамч дипломоор ажилд орсон бол яах вэ гэх мэт зохицуулах шаардлагатай олон асуудал бий. Төрийн албан хаагчийн ёс зүйг ноцтой зөрчсөн буюу төрийн нууцыг задруулбал тэтгэвэр авах эрхийг нь ч хязгаарладаг жишиг Германд бий. Гэтэл төрийн тэргүүнүүд ажлаа хүлээлгэж өгөөд гаднын компаниудаас өндөр цалин авч, зөвлөхийн ажил хашиж байгааг ч бодолцох ёстой юм билээ.
Төрийн албан хаагч цахим орчинд хэрхэн авирлах ёстой, арьс өнгөөр ялгаварлан гаргах үйлдэл гаргавал хэрхэх, хуурамч дипломор ажилд орсон бол яах вэ гэх мэт зохицуулах шаардлагатай.
Уг нь төрийн байгууллага бүрт Ёс зүйн хороо ажилладаг. Гэвч эдгээр зөвлөл ямар нэг ёс зүйн зөрчил илэрсэн тохиолдолд л хуралддаг байна. Иймд зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх чиглэлд анхаарч ажилладаггүй, дийлэнх тохиолдолд үйл ажиллагаа нь жигдрээгүй байдаг.
Тэгвэл бусад улсуудад ёс зүйн зөрчил гаргасан ажилтныг шийтгэхээс илүүтэй ёс зүйн үлгэр жишээ ажилтнуудаа урамшуулан, тэднийг бусдад таниулах аргаар ажиллах нь илүү үр дүнтэйг онцолжээ.
Ёс зүйн хороо гурваас доошгүй хүнтэй байх ёстой. Гишүүдийг нь тухайн байгууллагын дарга тушаал гарган сонгодог байна. Үүний оронд бүх ажилтнаас санал хураан, хамгийн ёс зүйтэй гэж үзсэн ажилтнуудыг сонгох нь илүү үр дүнтэй гэнэ. Мөн ёс зүйн хорооноос тусад нь Сахилгын хороог төрийн байгууллага бүрт байгуулах, энэ хороонд мөрдөн шалгах эрх олгох саналыг МУИС-ийн багш О.Мөнхсайхан гаргав. Мөн тэрээр “Шүүгчийн ёс зүйн хороо”-нд дан шүүгчид ажилласнаар шүүгч шүүгчээ шийтгэж чадахгүй байх, нэгнээ хаацайлах нь түгээмэл. Иймд Сахилгын хороонд иргэдийг хамруулах нь зөв, гомдол санал хөөн хэлэлцэх хугацаагүй байх нь зөв гэсэн юм.
Ёс зүйн хариуцлага бүх шатанд шаардлагатай байна. Мөнгө хөрөнгө шаардахгүй хийж болох ажил бол бүх шатанд хариуцлагыг чангатгах гэдгийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хэлэлцүүлгийн үеэр онцлов.
Манай улс хөгжихгүй байгаа шалтгаан сахилга хариуцлагагүйгээс болж буй. Хариуцлага шат шатанд алдагдсан учир эрх зүйн зохицуулалт шаардлагатай. Төрийн албаны ёс зүйн хэм хэмжээг хуулийн хүрээнд аваачих цаг ирсэн гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар хэллээ.
Үнэндээ төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга, хариуцлагын тухай хууль батлах санаачилгыг УИХ-ын өмнөх гишүүд хоёр ч удаа гаргаж байжээ. Гэвч ёс зүйг хуульчилж болохгүй гэсэн үзэл давамгайлан, хууль батлалгүй өдий хүрсэн аж. Тэд нэрт философич Аристотелийн “Ёс зүйг хууль болгож болохгүй” гэсэн үгийг иш татдаг байсныг Удирдлагын академийн доктор профессор Ц.Баатартогтох сануулаад ёс зүйг хууль болгох, хуульчлах нь ялгаатай гэв.
Хачирхалтай нь манай улс социализмын жилүүдэд нийт 70 хууль баталжээ. Гэтэл Францад тухайн үед нэг жилд л 80 хууль баталдаг байсан аж. Энэ нь социализмын жилүүдэд Монголчууд аливаа харилцааг хуулиар биш, ёс суртахууны хэм хэмжээгээр зохицуулж ирснийг харуулна. Гэвч өнөөгийн нийгэм ёс суртахуун, уламжлалаас алсран холдсоор байгаа юм. Иймд "задарсан" албан хаагчдыг хуулиар хүмүүжүүлэхээс өөр аргагүй.