Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дэргэдэх Элэг шилжүүлэн суулгах үндэсний баг, ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн эмч нар БНСУ-ын “Асан” анагаах ухааны төвийн профессоруудтай хамтарч дөрвөн настай охинд энэ нарийн түвэгтэй хагалгааг амжилттай хийлээ.
Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн гишүүн, ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн эмч А.Цэнджав “Аав нь охиноо хүн болгож бүтээгээд, донор болж охиндоо хоёр дахь амьдрал бэлэглэлээ. Эмч хүний хувьд эмчилж болох өвчнөөр хүүхэд алдаагүйдээ маш их баяртай байна” гэж чин сэтгэлээсээ хэлсэн. Эмчилж болох өвчнөөр үр хүүхдээ алдах тохиолдол Монголд цөөнгүй буйн учир хүүхдийн мэс засалчийн үгийг эргэн сануулж байгаа юм.
Цөсний сувгийн төрөлхийн битүүрлийн улмаас элэгний хатуурлаар өвчилсөн, мөн элэгний хавдар, В,С вирусийн халдвартай бөгөөд элэг шилжүүлэн суулгуулах зайлшгүй шаардлагатай 72 хүүхэд ЭХЭМҮТ-ийн хяналтад байна.
Тус төв нь эх, хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үзүүлдэг лавлагаа эмнэлэг тул хүнд өвчтэй хүүхдүүдийн хандах эцсийн зогсоол нь юм. Монгол Улсад дөрөв дэх хүүхэд тавдугаар сарын 4-ний өдөр элэг шилжүүлэн суулгуулах мэс засал хийлгэсэн бол БНСУ-д гурав, Энэтхэг, Германд тус бүр нэг хүүхэд энэ нарийн түвэгтэй мэс засалд орсон бүртгэл байна.
Манай улс элэг шилжүүлэн суулгах мэс заслыг Улсын нэгдүгээр төв эмнэлгийг түшиглэн хийдэг. Тус эмнэлгийн мэргэжилтнүүдийн тооцоолсноор хүүхдэд энэ мэс заслын өртөг дунджаар 85 сая төгрөг болно.
Эмч нар элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх шаардлагатай хүүхдүүдээ өвчнийх нь хүндрэл, явцыг харж эрэмбэлэн ангилж, хэнийг нь түрүүлж хагалгаанд оруулахаа шийддэг.
Болдогсон бол ийм хүнд өвчнөөр шаналж байгаа хүүхдүүдийг ээлж дараалан мэс засалд оруулж, өвчнөөс нь ангижруулмаар байвч өртөг өндөртэй хагалгааны төлбөрийн өмнө аргагүй сөхөрч байна. Манай улс элэг шилжүүлэн суулгах мэс заслыг Улсын нэгдүгээр төв эмнэлгийг түшиглэн хийдэг. Тус эмнэлгийн мэргэжилтнүүдийн тооцоолсноор хүүхдэд энэ мэс заслын өртөг дунджаар 85 сая төгрөг болно.
Үүний 65 сая төгрөгийг 2018 оноос эхлэн Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргаж, зөрүү 20 орчим сая төгрөгийг өвчтөн хувиасаа гаргахаас аргагүй юм. Энэ нь төрөөс үзүүлж буй том хөнгөлөлт боловч зөрүү төлбөрийг төлөх боломжгүй айлын хүүхдийг эмгэнэлт хувь заяа хүлээж буй нь хатуу боловч үнэн. ЭХЭМҮТ-ийн хяналтад эмчлүүлж байгаад сураггүй болсон хүүхдүүдийн хувь заяаг хашир эмч нар барагцаална. Эмчилж болох өвчнөөр үр хүүхдүүдээ алдмааргүй байна.
ХҮҮХДЭЭ МАРТСАН “ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ”
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар, А.Цогцэцэгийг Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байх үед “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд алсдаа элэг шилжүүлэн суулгуулахаас аргагүйд хүргэдэг элэгний В, С вирусийн шинжилгээг өнгөрсөн жил 40-65 насныханд үнэ төлбөргүй хийсэн бол 2018 онд
15-39 насныхан хамрагдаж байна. Вирустэй бол вирусийн ачааллыг тоолох, улмаар вирусийн идэвхжилийг бууруулах, бүрэн эмчлэх эмийг зах зээлийн үнээс нэн хөнгөлөлттэйгээр уух боломжийг бүрдүүлсэн нь сайн хэрэг. Энэ нь хүнд өвчнөөр шаналж буй, вирусийн эсрэг өндөр үнэтэй эм уух шаардлага тулгарсан 400 мянга орчим хүний хүлээлтэд хүрсэн төрийн бодлого, үйлчилгээ байв.
Нийтийн талархлыг хүлээсэн “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт өө сэв байна. Монгол хүүхэд залуучуудын орон атал элэгний эмгэгээс ангижрах үндэсний хөтөлбөр боловсруулахдаа хүүхдийн эмчилгээ, эмийн хөнгөлөлтийн тухайд нэг ч заалт оруулаагүй нь сэтгэл гонсойлгоно.
2017 оны жилийн эцсийн мэдээгээр манай улсын нийт хүн амын 30.46 хувь буюу 967. 896 нь 0-14 насны хүүхэд байхад Монголын төр үр хүүхдүүдээ мартжээ. Элэг шилжүүлэн суулгах мэс заслын төлбөрийн өмнө сөхөрсөн бяцхан үрсийн эмчилгээг төрөөс 100 хувь хариуцахад улсын эдийн засагт дарамт болохгүй.
Эрүүл мэндийн тухай хуульд 0-18 насны хүүхдийг үнэ төлбөргүй эмчилнэ гэсэн заасан ч өндөр үнэтэй эмчилгээг төр бүрэн хариуцаж чадахгүй байгаа юм.
Өнөөдрийн байдлаар ийм эмчилгээ шаардлагатай 72 хүүхэд албан ёсны бүртгэлтэй. Хүнд өвчтэй хүүхдээ эмчлүүлье гэвч эдийн засгийн боломжгүйгээс дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болсон ээж, аавтай уулзаж, өвчтэй хүүхдийн шаналант царайг харахад элэг эмтэрч, зүрх зүсэгдэм.
Томчууд, тэр дундаа хижээл насныханд л илүү хамаатай мэтээр ойлгож ирсэн элэгний В, С вирусийн халдвар, элэгний хатуурал өвчнөөр олон хүүхэд шаналж байна. Эрүүл мэндийн тухай хуульд 0-18 насны хүүхдийг үнэ төлбөргүй эмчилнэ гэж заасан ч өндөр үнэтэй эмчилгээг төр бүрэн хариуцаж чадахгүй байгаа юм.
Б.Сувдансондор охин цөсний суваг битүүрэлтэй төрж, хоёр сартайдаа ЭХЭМҮТ-д цөсний хагалгаанд оржээ. Таван настай Сувдансондор тус эмнэлгийн хяналтад байдаг бөгөөд элэг шилжүүлэн суулгуулах шаардлагатай 72 хүүхдийн нэг юм.
Сувдансондор охины ээж, “Цөснөөс улбаалан охины элэг муудаж, хатуурал болон хүндэрсэн. Элэгний “Урсафальк” гэж эмийг өдөрт гурван удаа ууна. Ширхэг нь 2000 төгрөгийн үнэтэй эмээ мөнгөгүйдвэл өдөрт нэг хоёроор уулгах ч энүүхэнд. Би охиноо хараад, ажил хийдэггүй. Зайлшгүй ажил гарвал хаа нэг ойр зуур гадагш гардаг ч охин руугаа яарч, санаа зовж явдаг. Өвөл ханиад хүргэхгүйг хичээнэ. Дархлаа султай учир ханиад хүрвэл хүндрэх аюултай.
Ер нь аль болох хүнээс холуур, цэвэр орчинд байлгадаг. Зун бол хөдөө агаарт байвал арай дээр. Миний охиныг тавдугаар сард элэг шилжүүлэн суулгах хагалгаанд оруулахаар төлөвлөсөн ч хагалгааны өмнөх шинжилгээний төлбөрийг дийлэхгүй, яаж ч чадахгүй л сууж байна. Охины дутуу үлдсэн шинжилгээнд 500-600 мянган төгрөг, миний шинжилгээнд 4-5 сая төгрөг шаардлагатай болсон. Ирэх долоодугаар сард хүүхдэд элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийнэ гэсэн. Наана нь шинжилгээгээ гүйцээмээр байгаа ч үнэндээ мөнгөгүй, арга мухардаад байна” гэж ярив.
ХҮНД ӨВЧИНДӨӨ ШАНАЛЖ БУЙ ХӨӨРХИЙ ҮРСИЙГ ОРХИХ ГЭЖ ҮҮ
Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг Монголд анх 2014 онд хийсэн. Анхны хагалгааг таван настайдаа хийлгэсэн Дэлгэрсайхан хүү одоо хоёрдугаар ангид амжилттай сурч байна. Тухайн үед элэг шилжүүлэн суулгах мэс заслын төлбөрийг даатгалаас даадаггүй байсан.
Монголд анх удаа хүүхдэд энэ хагалгааг хийсэн учир төлбөрийн хөнгөлөлт үзүүлжээ. Хүүгийн ар гэрийнхэн энэ мэс заслыг хийлгэхэд 50 сая төгрөг гаргасан байна. Хагалгаа хийлгэснээр бүх асуудал шийдэгдэхгүй. Сар болгон шинжилгээ хийлгэнэ, эхэндээ сард 500 мянган төгрөгийн эм уудаг байсан бол одоо ганцхан эм ууж, энэ хэрээр эдийн засгийн дарамт багасчээ.
Эдийн засгийн боломжгүйгээс хүнд өвчиндөө шаналж буй хөөрхий үрсийг хувь заяанд даатгаад орхих гэж үү.
Хүү мэс засалд орохын өмнө группт байсан. Элэг шилжүүлэн суулгуулснаас хойш нэг сарын дараа “Эрүүл” гэж үзээд группээс хассан аж. Сар бүхэн 80 мянган төгрөгийн шинжилгээ хийлгэж, тогтмол эм уудаг түүнд Эрүүл мэндийн даатгалаас олгодог эмийн хөнгөлөлт ч ховорхон таарах аж. Хүү жирийн хүүхэдтэй адилгүй, хоол хүнснээс эхлээд тавих халамж анхаарал маш чухал гэж ээж нь ярьсан. Долоон жил хүнд өвчтэй хүүгээ асарсан ээж одоо л хагас цагаар ажил хийж эхэлжээ.
Аав ээж, ахан дүүсээрээ хамжиж дэмжиж байгаад эмчилгээний төлбөрийг гаргаж, хүүхдээ хүнд өвчнөөс ангижруулсан Энхжаргалын ар гэрийнхэнд баярламаар. Үүний цаана эдийн засгийн боломжгүйгээс өвчиндөө шаналж буй хөөрхий үрсийг хувь заяанд нь даатгаад орхих гэж үү.
А.ЦЭНДЖАВ: ЗАРИМ НЬ САНХҮҮГИЙН БОЛОМЖГҮЙГЭЭС ХҮҮХДЭЭ АЛДВАЛ Ч АЛДЪЯ ГЭСЭН ХАНДЛАГА ГАРГАДАГ НЬ ХАМГИЙН АЮУЛТАЙ
ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн эмч А.Цэнджав, Улсын хэмжээнд цөсний сувгийн битүүрэлтэй хүүхэд жилд дунджаар 18-22 төрж байна. 2017 онд ийм эмгэгтэй 22 хүүхэд төрсөн. Манай тасгийнхан жилд 15-16 хүүхдэд элэг шилжүүлэн суулгахын өмнөх цөсний сувгийн битүүрлийг эмчлэх хагалгаа хийдэг. Ийм хагалгааны дараа элэг шилжүүлэн суулгуулж байж бүрэн эмчлэгдэнэ.
О.Сэргэлэн багшаар ахлуулсан Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийнхан БНСУ-ын “Асан” эмнэлгийн профессоруудтай хамтарч сая дөрөв дэх хүүхдэдээ энэ мэс заслыг амжилттай хийлээ. Бидний хэдэн эмч нар 2011 онд БНСУ-ын “Асан” эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах төвтэй танилцсан. Тэр үед “Асан” эмнэлгийн элэг шилжүүлэн суулгах төвийн дэлхийд алдартай Ли профессор 3000 дахь хагалгаагаа тэмдэглэх ёслолд долоон настайдаа элэг шилжүүлэн суулгуулсан 21 настай охин ирсэн нь бидэнд маш их итгэл төрүүлсэн.
Манай тасгийн хяналтад байдаг хүүхдүүдэд ч элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийлгэвэл ийм сайхан ирээдүй угтана. Өнөөдрийн байдлаар 28-аас дотогш хоногтой нярай гурван хүүхэд, дээр нь гурван нас хүртэлх элэгний хорт хавдартай найман хүүхэд миний хяналтад байна. Элэгний хавдартай зарим хүүхдийн элэгний талыг тайрна. Хавдар нь төвийн байрлалтай, тайрах боломжгүй бол элэг шилжүүлэн суулгахаас өөр аргагүй хүүхдүүд ч бий.
Монголд элэг шилжүүлэн суулгуулсан эмэгтэй эрүүлжээд зогсохгүй хүүхэд төрүүлжээ.
Манай монголчууд хэнэггүй, эдийн засгийн боломжгүйгээс хүүхдээ элэг шилжүүлэн суулгах хагалгаанд оруулахгүй талдаа байна. Хагалгаанд оруулахгүй л бол хүүхдийн бие жилээс жилд хүндэрч, тавилан муу болно. Элэгний дутагдалтай хүн эхлээд шарлана. Дараа нь дэлүү нь томорно, дэлүү нь томорсноос ходоод улаан хоолойн хананцрын судас өргөснө. Цаашилбал цус алддаг, тэгээд нас бардаг тавилантай. Зарим эцэг, эхчүүд хүүхдээ алдвал ч алдъя гэсэн хандлага гаргадаг нь хамгийн аюултай хэмээн ярилаа.
Монгол эмч нар өнгөрсөн баасан, бямба гарагт 48, 49 дэх хүндээ элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлээ. Өмнө нь элэг шилжүүлэн суулгуулсан эмэгтэй эрүүлжээд зогсохгүй хүүхэд төрүүлжээ. Анагаахын шинжлэх ухааны оргилуудын нэг элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийж байхад хүүхдээ ийм өвчнөөр алдах нь туйлын хатуу бөгөөд хариуцлагагүй байгаагийн илрэл. Иймд хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслын төлбөрийг төрөөс 100 хувь хариуцдаг болъё.
Элэг шилжүүлэн суулгах мэс засалд нэг хүний 65 сая төгрөгөөр тооцож 28 хүний мэс заслын төлбөрийг 2018 оны улсын төсөвт суулгасан. Эмч нарын хэлснээр хүүхдэд энэ мэс засал хийлгэхэд дунджаар 85 сая төгрөгийн өртөгтэй. Зөрүү 20 сая төгрөгийг төрөөс хариуцахад улс орны эдийн засагт дарамт болохгүй. Тайландад элэг шилжүүлэн суулгуулах хүүхдийн эмчилгээний зардлыг Эзэн хааны хандивын сангаас бүрэн хариуцдаг. Түүн шиг хүүхэд залуучуудын оронд өндөр төлбөртэй мэс заслын төлбөрийг хариуцах энэрэнгүй бодлого үгүйлэгдэж байна.
Эмчилж болох өвчнөөр хүүхдээ алдмааргүй байна, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД АА!