Дахин нийтлэв /2018.05.14/
“Улаанбаатар хотын хувьд хот төлөвлөлтийн оновчтой хэд хэдэн шийдэл бий. Гэхдээ сүүлийн жилүүдэд бүх зүйл буруугаар эргэж эхэлсэн юм шиг санагдах болсон. Одоо хийхээр төлөвлөж буй ажлуудын ихэнх нь сайн шийдэл биш. Хамгийн сүүлийн жишээ гэхэд Олимпийн гудамжинд бүтээн байгуулалтын ажил нь эхэлсэн, шинэ гүүр байна. Үнэхээр аймшигтай санаа” хэмээн ярих түүнийг Кристофер Грубен гэдэг.
12 жилийн өмнө Улаанбаатарт ирж ажиллаж эхэлсэн тэрээр MAD Urban хэмээх хот төлөвлөлтийн компанитай. Аав нь Зөвлөлтийн үед Москвад элчингээр суудаг байсан бөгөөд багадаа хэд хэдэн удаа Монголд, тэр дундаа Улаанбаатарт ирж байсан учраас хамгийн хайртай хотуудынх нь нэг болсон аж.
Япон, Хонконгт банкираар ажиллаж байгаад Улаанбаатарт ирж, ажиллаж, амьдарч байгаа түүнтэй хот төлөвлөлтийн асуудлаар ярилцсан юм. Нэгдүгээрт одоогийн нөхцөл байдал, хоёрдугаарт замын түгжрэл, гуравдугаарт утааг хөндөв.
Өнөөдрийн Улаанбаатарын тухай яриагаа эхэлье?
- Улаанбаатар хот одоо яг 70-80-аад оны үед Европын хотуудын гаргасан алдааг давтаж байна. Америкчууд ч мөн адил ийм алдаа гаргасан. Ер нь л их олон хотод гарч байсан алдаа юм. Жишээлбэл олон тооны орон сууц барьж байна. Ямар ч үр дүн гарахгүй. Бид ч гэсэн Европт яг ийм шийдэл гаргаж, одоо ч үүнийхээ төлөөсийг төлж байна.
Ийм мөртлөө хотын удирдлагууд жил болгон ес, аравдугаар сард мод тарих ажил хийдэг. Жижигхэн, жижигхэн мөчир аваачиж суулгана, тэр нь ургахгүй
Түгжрэл гэж нэг том асуудал бас бий. Харин Монголд энэ асуудлыг шийдэхийн тулд замаа өргөн болгоё, нэмж зам тавья, зогсоолын тоог нэмэгдүүлье гэх мэт автомашинд хэрэгтэй зүйлүүдийг санаачлах болж.
Парист 80-90-ээд оны үед яг ийм байдлаар шийдэх гэж оролдсон. Харамсалтай нь гамшиг тохиолдсон. Учир нь машинд тохиромжтой шийдэл гаргах бүрт машины тоо нэмэгдэж байдаг. Тэгэхээр бид автомашины татварыг нэмэгдүүлж, тоог нь бууруулах арга хэмжээ авах ёстой бөгөөд үүнийхээ зэрэгцээ нийтийн тээвэрт оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх ёстой юм байна гэдгийг ойлгож авсан.
Улаанбаатар хотын хувьд одоохондоо давуу тал бий. Юу гэхээр явган хүн явахад хамгийн тохиромжтой хотуудын нэг. Би хувийн машингүй, хаашаа ч гэсэн явган явдаг. Манай ажил Их дэлгүүрийн хажууд байдаг. Гэр нэг их холгүй учраас машин унах шаардлага гардаггүй.
Харин одоо хотын удирдлагууд машинд ээлтэй хот байгуулах гээд л төлөвлөөд байна. Тэр хэрээр Улаанбаатар хот амьдрахад улам хүндрэлтэй газар болно. Үүний оронд явган хүний зам, талбай, цэцэрлэгт хүрээлэн, дугуйн зам зэрэгт хөрөнгө оруулах шаардлагатай.
Өвлийн улиралд хүртэл иргэд машингүйгээр зорчих шийдлийг гаргах бүрэн боломжтой. Гэвч автомашинд зориулсан шийдэл гаргахын хэрээр хот улам өргөжиж, хүмүүс Яармаг, Зайсан гэх мэт зайтай газарт амьдрахыг илүүд үзэх болсон.
Учир нь машинтай байхад ямар ч асуудалгүй болж байна шүү дээ. Харин татварыг нь нэмж, илүү хүнд ээлтэй хот болгосноор хүмүүс хотын төв рүү амьдрахыг эрмэлзэж эхэлнэ. Ингэж хотын хүн амын нягтрал нэмэгдэх нь дэд бүтэц талаасаа ч тэр, байгаль орчинд ээлтэй талаасаа ч тэр үр өгөөжтэй.
Улаанбаатар хот тийм л болох хэрэгтэй. Гэтэл одоо бид хотын зах руу улам дайжиж байна. Яг АНУ-д болсонтой ижил үйл явц. Америкчууд Дэлхийн хоёрдугаар дайны дараа хүн амаа хотын зах руу төвлөрүүлж эхэлсэн. Гэвч одоо үүнээс болж эдийн засгийн хувьд их хэмжээний хохирол амсаж байна.
Энэ мэтээр Улаанбаатар бидний өмнө нь гаргасан бүх алдааг давтаж байгаа нь харамсалтай. Хамгийн гунигтай нь жил бүр хотын ногоон байгууламжийг сүйтгэж, мод тайрч байна. Намайг 12 жилийн өмнө ирж байхад Улаанбаатар их үзэсгэлэнтэй хот байсан. Гэтэл одоо жил бүр модныхоо тоог цөөлж оронд нь зогсоол, байшин барилга барьж байна.
Сөүлийн гудамж гэхэд явган хүмүүст зориулсан өргөн гудамж байгуулсан нь сайшаалтай боловч моднуудыг нь бүгдийг тайрчихсан. Олимпийн гудамжинд байсан моднуудыг хүртэл гүүр барих гээд тайраад хаячихлаа.
Бүтэн 50-60 жил ургасан модыг ингээд шууд тайрчихаж болохгүй шүү дээ. Дахиж ургахгүй. Ийм мөртлөө хотын удирдлагууд жил болгон ес, аравдугаар сард мод тарих ажил хийдэг. Жижигхэн, жижигхэн мөчир аваачиж суулгана, тэр нь ургахгүй.
Яг үүнтэй төстэй нэг жишээ бий. Хүүхдийн парк. Хотын төвд байсан аварга том ногоон байгууламжийг бүтнээр нь хаачхаад байхад иргэд тоогоогүй, одоо бараг тийм зүйл байсан гэдгийг нь мартчихсан
Хэн нэгний бизнес юм биш үү?
- Магадгүй ээ, тийм ч байж болно. Яахав хөгжиж буй орны хувьд байдаг л зүйл. Миний хувьд хамгийн их таалагдаж байгаа зүйл нь иргэд үүнийг ойлгодог, хотынхоо төлөө тэмцэж сурч байгаа явдал.
Хамгийн хэрэгтэй зүйлсийн нэг нь энэ. Жишээ нь Битлзийн хөшөөний урд талын талбай байна. Цэрэндоржийн гудамж гэдэг байх аа. Өнгөрсөн жил тэнд байсан талбайг хаагаад маш том хашаа барьсан. Улаанбаатар хотод байдаг хамгийн сайхан нийтийн эзэмшлийн талбайн нэг байсан шүү дээ.
Голдоо усан оргилууртай, үдэш болохоор дугуй, скейтбоардтой хүүхдүүд ирж тоглодог, залуус болздог тийм сайхан газар байсан. Харин нэг компани гарч ирээд л хашаа хатгачихсан. Азаар иргэд үүнийг эсэргүүцэж байж, хоёр гурван долоо хоногийн өмнө хотын удирдлагууд хашааг буулгаж, талбайг хэвээр нь үлдээх шийдвэр гаргасан нь сайшаалтай.
Анхнаасаа тэр компани ийм зүйл хийж, нийтийн эзэмшлийн талбайг бүтэн жил хаах боломжтой байсан нь харамсалтай хэдий ч ядаж л иргэд эзэмшлийнхээ талбайг буцааж авч чадсан.
Яг үүнтэй төстэй нэг жишээ бий. Хүүхдийн парк. Хотын төвд байсан аварга том ногоон байгууламжийг бүтнээр нь хаачхаад байхад иргэд тоогоогүй, одоо бараг тийм зүйл байсан гэдгийг нь мартчихсан. Дөнгөж дөрөвний нэг нь л буцаж хүүхдийн парк болсон үлдсэн хэсэг нь одоо ч хаалттай хэвээр. Лондон, Нью Йорк гээд дэлхийн бүх л томоохон хотуудад ийм том ногоон байгууламж бий.
Их хотод заавал байх ёстой зүйлсийн нэг нь учраас тэр. Яагаад гэхээр дөрвөн ханатай, шилэн барилгуудын дунд амьдардаг хүмүүс оюун санааны хувьд эрүүл байхад тусалж чадах ганц зүйл нь байгаль өөрөө. Байгаль биднийг анагаах шидтэй учраас ийм зүйл заавал хэрэгтэй.
Учир нь тэр ногоон байгууламж ард иргэдийн өмч. Засгийн газар ч тэр, аль нэг компани ч тэр эзэмших эрх байхгүй. Би заримдаа ажлынхнаасаа, танилуудаасаа “Та нар яагаад тэмцэхгүй байгаа юм бэ?” гэж асуухад “Үргэлж л ийм байсан. Дандаа хээл, хахуульд автсан” гэх мэтээр хариулдаг.
Гэтэл Улаанбаатар чинь та нарын хот шүү дээ. Би бол гадаад хүн учраас хүссэн үедээ яваад өгч болно. Надад бүр хүүхэд ч байхгүй учраас маргааш ч яваад өгсөн хорогдох зүйл энд байхгүй.
100 САЯЫН АВТОМАШИН АВЧ БАЙГАА БОЛ 100 САЯЫН ТАТВАР ТӨЛӨХ ЁСТОЙ
Метро ямар хотод ашигтай байдаг гэхээр хүн ам ихээр төвлөрсөн Нью Йорк, Токио мэтийн том хотуудад тохиромжтой байдаг.
Замын түгжрэлийн асуудлыг хэрхэн шийдэх вэ?
- Land Cruiser зэрэг автомашины татварыг 100 хувь болгох хэрэгтэй. Хятадад гэхэд хэрвээ Land Cruiser авахаар бол 100 хувийн татвар төлдөг. Миний хувьд үүнийг шударга шийдэл гэж бодож байна. Учир нь 100 сая төгрөгийн үнэтэй автомашин авч байгаа хүн тэр хэмжээний татвар төлөх хариуцлагыг хүлээх л ёстой.
Автомашины үнээс нь шалтгаалж татварыг өөр өөр байдлаар шийдэх хэрэгтэй юм. Тэрнээс бүх машинаас ижил өндөр татвартай бол бага болон дундаж орлоготой иргэдийн эрхийг зөрчинө шүү дээ.
Тэд ч гэсэн машин унах эрхтэй. Гэхдээ машин л бол том зардал гэдэг нь хамгийн чухал ойлголт. Татварыг нь нэмэх нь зүйтэй.
Үүнийг нь Засгийн газар төсөвт төвлөрүүлж, эргээд нийтийн тээвэрт зарцуулах боломж бүрдэнэ. Том зай эзэлдэг, байгальд хор хөнөөлтэй том оврын автомашинууд болох Land Cruiser, Range Rover, Hummer мэтийн машин унаж байгаа бол үүнийхээ төлөө татвар төлөх л ёстой.
Ингэж байж нийтийн тээвэр, явган хүний зам, дугуйн зам зэрэгт зарцуулах мөнгийг бүрдүүлэх юм. Яагаад гэхээр 100 сая төгрөгөөр машин авч байгаа хүний мөнгө бүгд гадагшаа урсаж байна. Монголын капитал хил даваад явж байна гэсэн үг шүү дээ. Ерөөсөө улсад ямар ч ашиггүй.
Яахав оруулж ирж байгаа компанид бага хэмжээний орлого нь үлдэнэ, гэхдээ л ихэнх хэсэг нь гараад явна. Энэ мөнгийг улсдаа үлдээх хэрэгтэй. Тэгэхээр хэрвээ хэн нэгэн ийм машин авмаар байгаа бол татвар тавь.
Нөгөө талаас байгаль орчинд ээлтэй автомашиныг дэмжих хэрэгтэй. Pruis байна жишээлбэл. Монголд өнөөдөр маш олон тооны Prius явж байна. Тун сайн хэрэг. Гэтэл улсаас өнгөрсөн жил Prius-т ноогдуулах татвараа нэмсэн.
Өнөөдөр Улаанбаатар шиг хотуудын хувьд нийтийн эзэмшлийн талбайн 65-70 хувь нь автомашины зам байна. Төсөөлөөд үздээ. Тэр том талбайд нийтийн тээвэр, дугуйн зам зэрэг бусад шийдлийг хэрэгжүүлэх хэрэгтэй.
Гэтэл ихэнх нь зам байна. Тэгэхээр яаж амьдрах юм бэ? Автомашины асуудлыг шийдэж, нийтийн тээврийг илүү сайхан болгохгүй байгаа нэг шалтгаан нь шийдвэр гаргагчид болон тэдэнд санал өгч байгаа хүмүүс нь өөрсдөө машин унадаг хүмүүс байна.
Тийм болохоор тэд татвар нэмэхгүй, нийтийн тээврийг дэмжихгүй байгаа юм. Маш том ашиг сонирхлын зөрчил байна.
Нийтийн тээврийн хувьд бид Метротой болох тухай ярьж байсан?
- Энэ бол хамгийн аймшигтай санаа. Яагаад гэхээр хотын хүн амын төвлөрөл бага байна. Улаанбаатарчууд илүү шигүү амьдардаг болох хэрэгтэй.
Метро ямар хотод ашигтай байдаг гэхээр хүн ам ихээр төвлөрсөн Нью Йорк, Токио мэтийн том хотуудад тохиромжтой байдаг. Харин Улаанбаатарт бол километр тутамд ноогдох зардал нь өндөр, тийм болохоор иргэд тасалбарынх нь үнийг төлж дийлэхгүй.
Тэгэхээр Метро байгуулбал эдийн засгийн хувьд асар их хохиролтой. Үүнийхээ оронд тэр мөнгөөрөө Трамвай барих нь илүү ашигтай болно.
Нүүлгэж шилжүүлэхэд зардал багатай, тогтсон замаар явах учраас автомашинаас илүү хурдан явна. Тэгээд түүнийгээ цэвэрхэн, хямдхан байлгахад нийтийн тээврийн нэг шүдний өвчнөөс сална. Үүнээс гадна шинэ нисэх буудал байна.
Нисэх буудалд зарцуулсан олон сая ам. долларыг нийтийн тээвэрт зориулсан бол ямар үр дүнтэй байх байсан талаар бодож үзээрэй. Иргэдийн хувьд аливаа тээврийн хэрэгслийг хэдхэн шалгуураар сонгодог. Тохь тухтай, цэвэрхэн бөгөөд зорьсон газартаа хамгийн хурдан хүрэх тээврийн хэрэгслийг илүүд үзнэ.
Өнөөдөр Улаанбаатарын нийтийн тээвэр замын түгжрэлд ордог, бохир учраас л иргэд машинтай байхыг сонгоод байгаа хэрэг. Үүнээс гадна унаа хуваалцдаг үйлчилгээг нэвтрүүлэх шаардлагатай. Uber, Lyft гээд том жишээнүүд байна.
Түгжрэлийг бууруулахын тулд бид шинэ гүүр барьж байгаа шүү дээ?
- Америкчуудын жишээг ярьж өгье. Нэгдүгээрт тэр гүүр нь хурдны замд зориулсан, дунд нь зогсох шаардлагагүй, алсуур тойрдог гүүр. Зарчмын хувьд ийм гүүрийг хотоос зайтай, хурдны зам дээр байгуулдаг.
Гэтэл одоо энд хотынхоо төв дунд тийм гүүр барьж байна. Америкийн хотууд өнгөрсөн зуунд барьсан тэр гүүрнүүдээ нураахаас өөр сонголтгүй үлдсэн. Эхнээс нь нурааж, системийг шинэчилж эхэлсэн. Тэгэхээр нэг л зүйлийг баттай хэлж чадна.
Олимпийн гудамжинд барих гэж буй гүүрийг 15 жилийн дараа нураана гэж 100 ам. доллароор мөрийцөхөд бэлэн байна.
Нарны гүүрийг барьснаар бид тодорхой хэмжээгээр түгжрэлийг бууруулж чадсан уу?
- Нарны гүүрийг барьснаар Энхтайваны гүүрний ачаалал буурсан уу, гэвэл хэсэг хугацаанд буурсан. Гэхдээ одоо Нарны гүүрийг хар л даа. Таг зогссон байгаа биз дээ. Яг л ийм ирээдүй шинэ гүүрийг хүлээж байгаа.
Дахиад нэг таг зогсдог гүүртэй болохыг хүсэж байна уу, тийм бол асуудалгүй. Яадаг гэхээр эхний нэг жил бол сайхан. Түгжрэл буурна. Ачаалал тарснаар хүмүүс илүү хурдан зорчдог болно. Харин дараа жилээс нь хүмүүс машин авах тухай бодож эхэлнэ.
Одоо явж байгаа 400 мянган автомашины хэмжээ 500 мянга болохоор нэг гүүр тэр ачааллыг дааж чадахгүй. Түгжрэл эргээд л ирнэ.
Гэхдээ хүмүүс өөрчлөгдөж байгаа гэдгийг санах хэрэгтэй. Яахав хотын удирдлагууд энэ мэт төслүүдээ хэрэгжүүлдгээрээ хэрэгжүүлнэ, түгжрэл улам бүр дордоно. Тэгээд таван жилийн дараа хүмүүс асуудлыг ойлгож, зөв шийдэл гаргаж эхлэх байх.
Харин ч Улаанбаатарчуудын хувьд энэ үйл явц илүү хурдан болж өнгөрнө гэж би бодож байна. Нью Йоркчууд “Машин сайхан” гэдгээс “Машин муухай” гэдгийг ойлгох гэж 30 жил зарцуулсан. Өнөөдөр энд бүгд л “Машин сайхан” гэдэг ойлголттой байгаа бол таван жилийн дараа гэхэд “Машин муухай” гэдгийг ойлгочих болов уу.
Тэгвэл гүүр барьж байхаар нүхэн гарц хийвэл ямар вэ?
- Яг энэ асуултыг инженер хүнээс асуусан нь дээр байх. Гэхдээ миний хувьд машиныг газар дээр явуулснаас газар доогуур явуулахыг илүүд үзнэ. Элон Маск яг үүнийг хийж байгаа шүү дээ.
ГЭР ХОРООЛЛЫНХОНД УТААНЫ БУРУУГ ТОХОХ НЬ ШУДАРГА БУС
Утаанаас яаж салах вэ?
- Утааны гол үүсвэр нь гэр хороолол гэдэг үнэн. Гэхдээ гэр хорооллынхонд энэ бурууг тохох нь шударга бус. Тэнд хамгийн бага орлоготой хүмүүс амьдарч байна. Тийм ч учраас амьд үлдэхийн тулд л тэд гал түлж байгаа.
Тэгэхээр дагуул хот байгуулаагүй, дэд бүтцийг нь шийдээгүй хотын удирдлагууд, эрх баригчдыг л буруутгах ёстой. Хамгийн хүндрэлтэй энэ асуудал зүгээр маргааш шийдэгдэх зүйл биш юм. Ирэх өвөл дахиад л утаатай болно, иргэд жагсана. Энэ мэтээр л олон жил үргэлжилнэ.
Урт хугацааны дараа л Улаанбаатар утаанаасаа сална. Эрх баригчид гэр хорооллын иргэдийг нүүлгэж, байранд оруулах гэж хичээж байна. Гэвч найман хувийн зээл олгож, ихэнх нь түүнийг авч чадахгүй учраас хуучнаараа л амьдарч байгаа гэдгийг санах хэрэгтэй.
Тиймээс үүний оронд бичил зээл олгож, хашаандаа дулаан байшингаа барих боломжоор нь хангаж, энэ хооронд хот дэд бүтцийг нь шийдвэл 10-15 жилийн дараа Улаанбаатар утаагүй болж магадгүй. Зөвхөн өнөөдрөөс эхэлж байж л тийм боломж бүрдэнэ.
Тэгвэл та Улаанбаатар хотыг ямар болоосой гэж хүсэж байна?
- Хэрвээ алдаагаа залруулахгүй яваад байвал эцэстээ Манила шиг болно. Манила одоо тус тусдаа жижигхэн хэсгүүдээс бүрдсэн, аймшигтай түгжрэлтэй хот болсон. Иргэд нь хэтэрхий түгжрэлтэй учраас тус бүртээ нэг хэсэг газарт бөөгнөрч, тэндээсээ гарахгүй амьдарч байна.
Улаанбаатар хэрвээ алдаагаа засахгүй бол тийм болох аюултай. Гэхдээ үгүй гэдэгт би итгэлтэй байна. Харин ч илүү сайхан ирээдүй байгаа. Монголчуудын хувьд нүүдэлчин ард түмэн. Тиймээс нийслэл хотдоо тэр чанарыг шингээх хэрэгтэй.
Зүгээр л орчин үеийн хот болно гээд бусдыг дуурайгаад байж болохгүй. Шинэ шинэлэг шийдэл, гарцыг нь хэрэгжүүлээд Улаанбаатар гэдэг чинь энэ шүү дээ гэдэг ойлголтыг бий болгох хэрэгтэй. Тэрнээс энд ч өндөр шилэн байшин бариад, тэнд ч шилэн байшин бариад байвал дэлхийн бусад хотуудаас ялгарах юмгүй болно.
Бид энэ Токио байна, тэр Нью Йорк байна, харин энэ Парис байна гээд худалч хүнд хаанаас нь ч харсан мэддэг болсон. Яг л тийм байдлаар хотоо хөгжүүлээсэй гэж хүсэх байна.
Харин үүнийхээ зэрэгцээ хотыг хүмүүст зориулж байгуулдаг гэдгийг санах хэрэгтэй. Хот гэдэг машинд зориулсан, цементээр дүүрсэн газар биш шүү дээ. Хүмүүс явган явах, төрөл бүрийн тээврийн хэрэгслээр зорчих боломжийг нь нэмэгдүүлж, залуус цагаа өнгөрүүлэх олон газрыг бий болгох хэрэгтэй.
Хуучны Европын хотууд хамгийн сайн төлөвлөлттэй байдаг. Яагаад гэхээр бүгд автомашинаас өмнө үүссэн болохоор анхнаасаа машинд биш хүмүүст зориулж төлөвлөсөн байдаг юм. Машинд зориулж төлөвлөсөн хотыг засах гэж дэлхий даяар үйлээ үзэж байна шүү дээ.
10 машины зогсоол байгуулах газарт 100 хүн цагийг сайхан өнгөрүүлэх боломж бий. Тийм л шийдэл гаргаж, зөвхөн Улаанбаатар гэдгийг илтгэх хот болоосой гэж л хүсэж байна.