2018 оны NBA-н плэйоффын өрнөд бүсийн хагас шигшээд учраа таарсан Хьюстон Рокетс – Юта Жазз багуудын 5 дахь тоглолт өнөөдөр боллоо. Цувралд 3-1 ээр хожигдож явсан Жаззын хувьд хэрэв өнөөдөр хожигдвол тэдний хувьд улирал нь энэ хүрээд дуусах байсан юм.
Хэдий тийм боловч гэмтлийн улмаас холбон тоглогчид Рики Рубио, Данте Эксам талбайд гараагүй бол Деррик Фэворс минутын хязгаарлалттай тоглов. Гол найруулагчдынхаа эзгүйд Жазз тоглолтыг тааруухан эхлүүлсэн боловч гуравдугаар үед Донован Мичелл ганцаараа 22 оноо авч багаа урагш гаргав. Гэвч дөрөвдүгээр үед зүүн хөлөө гэмтээн тоглолтыг дуусгаж чадалгүй гарч явсан юм.
Жаззын сэлгээнээс гарч тоглосон Алек Бөркс 22 оноо авсан бол гараанд гарсан Ройс Онийл 17 оноогоор удаалжээ. Гэвч Юта Жаззын гайхамшигтай улирал энэ хүрээд дууссан юм. Тоглолт үндсэн цагт 112-102 харьцаатай Рокетсын ялалтаар өндөрлөж, цувралд 4-1 ээр Хьюстон илүүрхсэн.
Тоглолтын шилдгээр Рокетсын холбогч Крис Пол тодорсон. Пол 37 минут тоглохдоо 10 дамжуулалт 7 самбар 41 оноо авсан нь түүний плэйоффын замнал дахь оргил амжилт байлаа. Мөн Крис Пол анх удаагаа бүсийн шигшээ шатанд шалгарч тоглохоор болсон бөгөөд энэ хүртэл тэрбээр нийт плэйоффын 86 тоглолтонд оролцсон байна.
40 оноо 10 оновчтой дамжуулалт өгөхдөө нэг ч удаа бөмбөгөө алдаагүй үзүүлэлт өмнө нь плэйоффт гарч байгаагүй бөгөөд Крис Пол анхдагч нь болсон байна.
Харин Хьюстон Рокетс багийн хувьд 2015 оноос хойш анх удаагаа бүсийнхээ финалд үлдэж байна. Гурван жилийн өмнө тэд аварга авсан Голден Стэйт Уарриорст хожигдож, улирал нь дуусч байсан ажээ.