Хөлбөмбөгийн ДАШТ эхлэхэд сар гаруйн хугацаа үлдлээ. Тэмцээн ОХУ-ын 11 хотын 12 цэнгэлдэхэд болох билээ.
Уншигч та бүхэндээ тэмцээний хэсгийн тоглолт болон шөвгийн 16 мөн шөвгийн наймын тоглолтуудыг хүлээж авах Самара цэнгэлдэхийг танилцуулъя.
ОХУ-ын 11 хотын 12 цэнгэлдэхэд 2018 оны хөлбөмбөгийн ДАШТ хуваагдан зохиогдох билээ. Оросын 6 дахь том хот Самара нь хуучин зөвлөлтийн үед сансарын хөтөлбөрийн төв байсан байна. Самара цэнгэлдэхэд нь 65 метрийн өндөртэй шилэн дээвэртэй өвөрмөц шийдэлтэй хийгдсэн бөгөөд шөнийн цагт ч гэрэл цацруулж байдаг байна.
Зургаадугаар сарын 14-нд дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ. Түүнээс өмнө жижиг чимхлүүр ажил Самара цэнгэлдэхэд үргэлжлэн хийгдсээр байна. Самара болон Вольга голууд нийлэх заагт оршдог Самара хотын уг цэнгэлдэхийг нийт 320 сая долларын өртөгөөр хийсэн бөгөөд 44395 хүний багтаамжтай аж.
Самара цэнгэлдэхэд хэсгийн дөрвөн тоглолт болно. Эдгээр нь зургаадугаар сарын 17-нд болох Коста Рика болон Серб, зургаадугаар сарын 21-нд болох Дани болон Австрали, зургаадугаар сарын 25-нд болох Уругвай болон ОХУ мөн зургаадугаар сарын 28-нд болох Сенегал болон Колумбийн шигшээ багуудын тоглолт юм.
Улмаар долоодугаар сарын 2-нд шөвгийн 16-ын, долоодугаар сарын 7-ны өдөр шөвгийн наймын тус тус нэг тоглолтыг хүлээж авах хуваарьтай байна.
ДАШТ дууссаны дараагаар уг цэнгэлдэх "Крилиа Советов Самара" багийн эзэмшилд очих бөгөөд уг клуб ирэх улирал Оросын премьер лигт дэвшин тоглох эрхээ аваад байна.