Замын цагдаагийн албанаас Зам тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн үндэсний төвтэй хамтран Мотоциклын бүртгэл нэгдсэн арга хэмжээг улс, орон даяар зохион байгуулж байна.
Тус арга хэмжээний хүрээнд улсын бүртгэлгүй буюу улсын дугааргүй ашиглагдаж буй мотоциклыг бүртгэлжүүлэх, А ангиллын жолоодох эрхийн үнэмлэхжүүлэх зэрэг ажлыг хийж байгаа аж.
Энэ оны дөрөвдүгээр сарын 02-ны өдрөөс хойш нийт 655 мотоциклыг улсын бүртгэлд хамруулж, 142 авто сургуультай хамтран 1192 иргэнд сургалт хийжээ.
Одоогийн байдлаар 367 иргэнийг А ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй болгосон байна. Иргэд, жолооч нартаа өөрийн эзэмшлийн Мотоциклоо улсын бүртгэлд хамруулж эрхийн үнэмлэхгүйгээр мотоцикл жолоодохгүй байхыг анхаарууллаа.