Вижн – Алсын хараа
Вижн буюу Алсын хараа бол компанийн урт хугацаанд тавьж буй зорилт юм. Вижнийг 20, 30, 50… жил гэх мэтээр урт хугацаанд тодорхойлдог. Нөгөө талаас Вижн бол компанийн ирээдүйд авсан гэрэл зураг гэж хэлж болно. Вижн нь “Бид хаана хүрэх вэ” гэдэг асуултын хариулт билээ.
Мишн – Эрхэм зорилго
Мишн бол “Бид хэн бэ?” гэсэн асуултын хариулт юм. Энэ бол бидний хүрэх гэж буй зорилго биш. Харин бидний өнөөдөр баримталж буй философи юм. Жишээлбэл, “Батаа шударга оюутан. Тэрбээр ирээдүйд улсынхаа ерөнхийлөгч болж, улс орноо хөгжүүлэх мөрөөдөлтэй” гэсэн тодорхойлолтыг авч үзье. Батаагийн “Ирээдүйд ерөнхийлөгч болж улс орноо хөгжүүлэх” нь түүний ВИЖН бол “Шударга хүн” гэдэг нь түүний МИШН болох юм. Бид МИШН-ээ баримталж ВИЖН-дээ хүрэх учиртай.
Зорилго
Бид юу ч хийлгүй гараа хумхиж суугаад гэнэт ВИЖН-дээ хүрчихгүй. Харин ч тасралтгүй амжилт гаргаж, алхам алхамаар урагш ахиж байх хэрэгтэй болдог. Гучин жилийн дараах амжилтыг тодорхойлох ВИЖН-ээ бодит байдал болгохын тулд бид жил бүр бизнес төлөвлөгөө баталж, тухайн жилийнхээ зорилгуудыг томъёолдог. Зорилго бол ВИЖН-д хүрэх алхам юм…