Т.Гантөмөр: Нийслэлд мод шилжүүлэн суулгахыг хуулиар хориглоогүй

GoGo.mn

2018-05-17 17:25 GMT+8

Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр ВТВ телевизийг залруулга хийхийг хүслээ.

Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба хотын ногоон байгууламжийг 3 дахин нэмэгдүүлэх зорилгоор 2016, 2017 онд ойгоос 4081 том оврын мод шилжүүлэн суулгажээ. Эдгээрийн ургалт 99,7 хувьтай байна.

Гэтэл өнгөрсөн сард ВТВ телевиз тус байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд буруугаар ойлгуулахуйц мэдээлэл түгээсэн гэж захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр үзэж байна. Тэрээр хариуцлагагүй сэтгүүлчид зохих арга хэмжээ авч, хэвлэл мэдээллийн хэрэгслийнхээ үүргийг хууль бусаар мод огтолж буй этгээдүүдийг эрэн сурвалжлах ажилд зориулахыг шаарджээ. Хэрэв зохих арга хэмжээ авахгүй бол хуулийн байгууллагад хандах гэнэ.

Учир нь ойгоос мод шилжүүлэн суулгахыг холбогдох хууль, тогтоомжоор хориглоогүй юм байна. Иймд Захирагчийн ажлын алба орон нутгийн ойн байгууллагатай гэрээ байгуулан, том модыг шилжүүлэн суулгадаг, хууль зөрчөөгүй гэв.

Тэд Явуугийн цэцэрлэг, Нийслэлийн ЗДТГ-ын хүрээлэн буй орчин, хувийн хотхонуудыг том оврын модоор тохижуулжээ. 5-10 жилийн хугацаанд эдгээр мод 95-100 хувийн ургалттай байгаа аж.

Арав гаруй жил мөрдсөн энэ жишгээр мод шилжүүлэх үйл ажиллагааг үргэлжлүүлэх юм байна. Энэ жил нийслэл хотод 200 орчим том оврын шилмүүст мод шилжүүлэн суулгахаар төлөвлөжээ.

Б.Минжин

GoGo Facebook Хуудас
 
 
У.Хүрэлсүх 2017 оны аравдугаар сарын 4-нд Ерөнхий сайд болсон. Түүний тэргүүлсэн Засгийн газрын үйл ажиллагаанд Та ямар дүгнэлт өгөх вэ?
Нийт 192 санал өгсөн байна.

Дээшээ