Өнгөрч буй долоо хоногт улс оронд өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
С.БАЯР, Ч.САЙХАНБИЛЭГ НАРЫГ ДАХИН НЭГ САР ХОРИХООР БОЛОВ
Пүрэв гарагийн өглөө хорих 461-р ангид хоригдож буй Ерөнхий сайд асан С.Баяр болон Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэх хорих эсэхийг шийдэх шүүх хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон.
Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн цагдан хорих хугацааг сунгуулах тухай саналыг хэлэлцээд батлан даалтад гаргаж, Монгол Улсын хилээр гарахгүй байх хязгаарлалт тогтоосон. Гэвч прокуророос шүүгчид гомдол гаргасныг хүлээн авч хянаад, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн шүүгчийн захирамжийн үндэслэл тодорхойгүй гэсэн үндэслэлээр уг шүүгчийн захирамжийг хүчингүйд тооцож, прокурорын гомдлыг хангаж шийдвэрлэжээ.
Иймд С.Баяр, Ч.Сайханбилэг нарын тус бүрийн цагдан хорих хугацааг нэг сараар сунгасан байна.
Цагдан хоригдож байх үедээ Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг захидал илгээж, "Үнэхээр идсэн уусан, эрүүгийн хэрэг хийсэн бол төрийн цээрлэлийг эдлээд л гарна. Харин Үндсэн хуулиар олгогдсон эрх, үүргээ хэрэгжүүлж, эх орондоо хэрэгтэй том төсөл хөдөлгөснийхөө төлөө ингэж суух нь үнэхээр эгдүүцмээр.", "Оюутолгойн гүний уурхайн төслийг хөдөлгөх эсэх, яаж хөдөлгөх зэрэг асуудлууд нь цэвэр бодлогын бөгөөд улс төрийн шийдвэр юм" гээд цагдан хоригдох хугацаанд ганц л удаа байцаалт өглөө, нийгэмд ойлгомжгүй байгаа, бидэнд ч ойлгомжгүй байгаа цагдан хорих шийдвэрээ эргэн харахыг хүсье" хэмээн бичжээ.
Д.ТРАМП, КИМ ЖОН УН НАР СИНГАПУРЫГ СОНГОЛОО
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Хойд Солонгосын төрийн тэргүүн Ким Жон Ун нар Сингапурт зургаадугаар сарын 12-нд уулзахаар боллоо.
Уулзах саналыг Хойд Солонгосын төрийн тэргүүн гаргасан юм. Тэдний уулзах газрын талаар олон таамаглал байсан бөгөөд тэдгээрийн дунд Солонгосын хойг дахь зэвсэггүй бүс, Швейцар, Швед зэрэг Европын төвийг сахисан улсууд, Монгол болон Оросын Алс Дорнодыг нэрлэж байсан юм.
Өнөөдрийг хүртэл АНУ-ын Ерөнхийлөгч Хойд Солонгосын төрийн тэргүүнтэй албан ёсоор уулзаж байгаагүй билээ.
Сингапур нь дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдаж байсан, төвийг сахигч, өндөр хөгжилтэй орон гэдгээрээ онцлог бөгөөд 2015 онд Хятад, Тайванийн удирдагчид Сингапурт түүхэн ач холбогдолтой хэлэлцээрийг хийж байжээ. Түүнчлэн АНУ, Сингапур улс найрсаг харилцаатай байсаар иржээ.
ИРГЭД ВИЗ МЭДҮҮЛЭХДЭЭ ХУУРАМЧ МАТЕРИАЛ БҮРДҮҮЛЖ БАЙГААГ АНХААРУУЛЛАА
Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газраас хамтран иргэд хуурамч бичиг баримт бүрдүүлэн визний мэдүүлэг өгөх тохиолдол их гарч байгаа талаар мэдээлэв.
Ингэхдээ төрийн байгууллагуудын лавлагаа, тэр дундаа нийгмийн даатгалын лавлагаа, гэрлэлтийн лавлагаа, сургууль, ажлын тодорхойлолт, дүнгийн жагсаалт зэрэг бичиг баримтыг хуурамчаар үйлдээд баригддаг аж.
Зөвхөн өнгөрсөн дөрөвдүгээр сард буюу нэг сарын хугацаанд илэрсэн 400-500 хуурамч материал илэрсэн бөгөөд хуурамч материал ирүүлсэн болон хуурамчаар үйлдсэн этгээдүүдийн дахин виз мэдүүлэх эрхийг хааж, зохих шийтгэлийг оноодог болохыг анхааруулсан юм.
ТАТВАР ТӨЛӨГЧИД УЛСАД ХЭЧНЭЭН ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛСНӨӨ МЭДЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
Татварын ерөнхий газраас жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг зохион байгуулж, татвар төлөгчдөдөө талархал илэрхийлдэг. Энэ өдрүүд өнгөрч буй долоо хоногт тохиолоо.
Татварын ерөнхий газар энэ жил анх удаа Монгол Улсын төсвийг бүрдүүлж буй нийт татвар төлөгчдөд талархал илэрхийлж, улсад хэчнээн төгрөгийн татвар төлснийг цахимаар илгээж байна. Иргэн ААН, байгууллагууд www.etax.mn, www.ebarimt.mn цахим хуудсуудаар шалгах бөгөөд өөрсдийн төлсөн татвараа олон нийтэд түгээх боломжтой юм.
ВЛАДИМИР ПУТИН ЯЛАЛТЫН БАЯРЫН ӨМНӨ ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Ялалтын баярын өмнө дөрөв дэх удаа Ерөнхийлөгчийн тангараг өргөлөө. /фото мэдээг энд дарж үзнэ үү/
Тангараг өргөх ёслолд Засгийн газрын элч төлөөлөгчид, урлаг соёлын зүтгэлтнүүдээс гадна Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ажилласан сайн дурын ажилчид, нийгэмлэг хөдөлгөөний гишүүд зэргийг урьснаараа энэ удаагийн ёслол онцлогтой болсон байна.
В.Путин Кремлийн I корпуст байрлах ажлын өрөөнөөсөө Тангараг өргөх ёслол болох танхим руу алхаж, дараа нь автомашинаар хүрсэн юм. Тэрээр Георгиевский, Александровский болон Андреевскийн танхимаар дамжин, тангараг өргөх ёслолын танхимд ирж, Ерөнхийлөгчийн тангаргаа өргөлөө.
Тэрбээр “Эв нэгдэлтэй байж чадсан, надад итгэл хүлээлгэсэн Оросын ард иргэддээ чин сэтгэлээсээ талархаж байна. Дахин баярлалаа. Сонгуулиар намайг дэмжсэн ОХУ-ын иргэддээ баярлалаа. Та бүхний дэмжлэг Орос улс хүчирхэг болж, ард иргэд сайхан амьдарна гэсэн итгэл найдварыг төрүүлж байна.” хэмээн тэрээр онцолсон байна.
Тангараг өргөх ёслол болсноос хоёр хоногийн дараа Ялалтын баяр тохиосон бөгөөд баярын сүрт жагсаалыг энд дарж үзнэ үү.
Энэ долоо хоногт GoGo.mn сайтад нийтлэгдсэн ярилцлага, лекц, сурвалжилгыг хүргэж байна.
2. А.Оюунчулуун: Халгайтай савангаар маань үсээ тогтмол угаадаг хэрэглэгчтэй болсон
3. Д.Батчимэг: Xүнд өвчинтэй тэмцэж ирсэн охины минь тэвчээрийн хязгаар тасрах вий гэж айж байна
4. Ж.Отгончимэг: Сувилагчийн ажлыг чин сэтгэлээсээ хийдэг болохоос албан хүчээр хийдэггүй