Би “Та туялзуур сэлмээр хичээллэснээр амьдралд хэрэгтэй юу сурах вэ?” гэдэг номны оршил хэсгийг уншсан юм. Энэ номыг Германы хамгийн амжилттай туялзуур сэлэмч Britta Heidemann бичсэн. Номонд өгүүлэхдээ туялзуур сэлэмний тулааны зам бол амьдралтай адилхан, та өрсөлдөгчтэйгээ нүүр тулах буюу аль аль талаасаа үзэлцэх болно гэжээ.
Бэрхшээлтэй тулгарахад хэрхэн бэлэн байж, зорилгоо тодорхойлон, урам зориг авах вэ? Хүнд хэцүү, ачаалалтай тулгарахад оюуны хүч, чадвараа ашиглах мөн ялагдлаа даван туулах зэрэг нь туялзуур сэлмээр амжилттай хичээллэх гол чухал хүчин зүйлс юм. Britta номондоо хүн бүр өөрийн чадлаа дайчилж, амьдралын бүх тулаанд бэлэн байх боломжтойг дүрсэлжээ. Үүнийг уншаад туялзуур сэлмээр тулалдана гэдэг нь сэтгэлээ ялан дийлэх тулаан юм байна гэж ойлгож авлаа. Туялзуур сэлэмний анхны хэлбэр эртний Египетэд үүсчээ. Гэхдээ өнөөгийн бидний мэдэх туялзуур сэлэм Европын дуэлиэс гаралтай юм. Итали, Испани, Францад туялзуур сэлэмний сургуулиуд байгуулагдаж, үүнийг дасгал сургуулилтын нэг хэлбэр болгожээ.
Орчин цагийн спорт нь өөр хэрэгсэл, өөр дүрэмтэй 3 үндсэн тулаантай. Иймээс уг спортыг тэмцэлдэх хэлбэрээр нь foil, épée, sabre гэж 3 хуваадаг. 100-аад жилийн өмнө sabre нь турк тахир сэлэм шиг хэлбэрийн сэлмэнд үндэслэсэн цавчих зэвсэг байжээ. Харин foil-ыг урлаг гэж үздэг учраас foil-ын тэмцээн нөгөө 2-оосооо арай өөр хэлбэрээр явагдана. 1900-аад онд foil тулааныг орчин цагийн гимнастик, уран гулгалт шиг биш субьектив байдлаар шүүдэг байсан байна. Épée буюу хүнд сэлэмний төрөл нь биеийн аль ч хэсэгт хатгаж болдог.
Туялзуур сэлэм Францад XVII зууны үед спорт болж хөгжин, мастеруудын дүрэм, нэр томьёо, заах аргуудыг кодчилжээ. 1900-аад онд Францын хамгийн түгээмэл спортын нэг болж, Францын сургууль сүүлд Италийн системийг шинэчилсэн байна. Туялзуур жадны тэмцээнийг тухайн үеийн өдөр тутмын сонин, спортын сонинд байнга бичиж, телевизээр үзүүлдэг байжээ. Сонирхогчид болон 1900-аад онд туялзуур жадны мастерууд гэдэг байсан мэргэжлийнхний тэмцээн их зохиогдож, тамирчид цалин хөлсөөрөө амьдрах боломжтой байсан ажээ. Тэр үед épée-г дуэлийн сэлэм гэдэг байв.
Туялзуур сэлэм бол биеийн тамираар хичээллэх сайхан боломж юм. Энэ спортыг ном, видеоноос, мөн онлайнаар сурах боломжгүй. Багштай нүүр тулан зааварчилгаа авч, олон зуун жилийн настай урлагаас суралцаарай. Парист очвол хэрэг гарган туялзуур жадны клубээр ороод гарахыг санал болгоё! “Time Capsule Fencing Club” бол тухайн үед Cercle Saint-André-des-Arts гэдэг байсан Туялзуур жадны алтан үе буюу 1886 онд байгуулагдсан Парисын туялзуур жадны хамгийн эртний клуб юм. XIX зууны сүүлээр байгуулагдсанаас нь хойш клубын бүх зүйл яг хэвээрээ байгаа. Та энд мастер, оюутнуудын бэлтгэлийг үзэж, францын туялзуур сэлэмний түүхийн гэрч болсон хана, дээр үеийн онооны самбар, цом, хуучин зурагнуудыг сонирхоорой. Туялзуур сэлэм бол спортын нэг төрөл төдий биш хүчтэй хүсэл тэмүүлэл өгөх зүйл юм! Та туялзуур сэлмээр хичээллэвэл өөртөө гайхалтай итгэлтэй болж, эртний спорт хүмүүсийг тэгтэл татдаг нууцыг нээх болно.