Монголын үндэсний бөхийн холбооны албан ёсны зөвшөөрөлтэйгөөр “Хамаг Монгол” студи, бөхийн “Жавхлант” дэвжээ хамтран зохион байгуулах Монгол туургатны бөхийн барилдаан ирэх зургадугаар сарын 2-нд болно. Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах энэ барилдаан монгол үндэсний, үзэмчин, буриад бөх гэсэн ангиллаар болох бөгөөд түрүү бөхийн бай гурван сая төгрөг аж.
Барилдааны журмыг сонирхвол олон бөх хамруулах үүднээс нэг бөх нэг л төрөлд барилдана. Буриад 128 бөхийн барилдаан сугалаагаар явагдана. Энд зочин 40 бөх шууд оролцоно. Үзэмчин бөх ч адилхан сугалаагаар барилдана. Харин үндэсний бөхийн төрөлд 96 бөх зодоглох юм байна. Цаана нь зочин 32 бөх барилдаж дөрөв давсан хоёр бөх нь 96 бөхөөс шөвөгт үлдсэн гурван бөхтэй тойргоор барилдаж аварга тодорно.
Манай улсаас улс, аймгийн алдар цолтой нийт 88 бөх барилдахаар болжээ. Сугалаагаар барилдахын нэг сонин нь гэвэл цагаан өнгийн бөмбөг сугалбал Буриад, хөх бөмбөг сугалбал Монгол үндэсний, улаан бөмбөг сугалбал Үзэмчин бөхөөр барилдах журам гаргажээ. Түүнчлэн Монгол үндэсний бөхийн барилдаанд туршилтаар барьц сонгохгүйгээр барилдуулах юм байна. Мөн азтай үзэгч шалгаруулж “Prius-30” автомашинаар шагнана гэнэлээ.
Д.Цэрэн