Улаанбаатар хотоос 550 км зайд Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотод Монголын өөр хаана ч байхгүй үзмэр бүхий соёл амралтын хүрээлэн бий. 2015 онд ашиглалтад орсон энэхүү хүрээлэнд өөрөө хөдөлж, дуу чимээ гаргадаг Цэрдийн галавын үеийн 20 төрлийн үлэг гүрвэлийн баримал бий.
Өмнөговь аймаг есөн гайхамшиг хэмээн нэрлэсэн байгалийн сайхан цогцолсон, түүхэн дурсгалт газруудтай аж. Эдгээрийн дундаас бид энэ удаад Даланзадгад хотын Соёл амралтын хүрээлэн болон Ёлын амыг зорьж, цуврал сурвалжлага бэлтгэсэн юм.
Эхний удаад өвөрмөц сонин үзмэртэй, аймгийн онцлогийг шингээсэн, Соёл амралтын хүрээлэнгийн талаар товч мэдээлье.
Зуны турш ажилладаг хэдий ч өдрийн цагаар хэт халуун учраас орой сэрүү унахаар үүдээ нээдэг хэмээн тус газрын дарга н.Баатар хэлсэн юм. Үлэг гүрвэлээс гадна зургаан төрлийн тоглоомтой бөгөөд орох тасалбар нь том хүний 500 төгрөг.
Хүүхэд, өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд үнэ төлбөргүй орно. Энэ жилийн Хүүхдийн баяраар хэт олон хүний хөлд даруулахгүйн тулд үйл ажиллагаагаа тавдугаар сарын 25-наас эхлэхээр төлөвлөжээ.
Нийт 8,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлж, ногоон байгууламж, хиймэл нуур хүртэл байгуулсан энэхүү соёл амралтын хүрээлэн Даланзадгад хотын баруун хойд хэсэгт бий.
ХЭРХЭН ОЧИХ ВЭ?
Агаараар: Хүннү Эйр болон Аэромонголиа агаарын тээврийн компаниуд өдөр бүр Даланзадгад хот руу нислэгтэй. Зуны цагийн хуваарийн дагуу өглөө болон оройн нислэгийн хуваариуд бий.
Газраар: Хот хоорондын автобус болон хувийн машинаар зорчиж болно. Хот хоорондын автобус өдөр бүр 08:00, 16:00 цагуудаас Улаанбаатар хотоос хөдөлнө. Хувийн машинтай тохиолдолд хотоос Даланзадгад хүртэл засмал замтай.