2018 оны хавар зуны коллекцууд аль хэдийн танилцуулагдсан. Гэвч трэнд болгон хүн бүрт зохиод байдаггүй. Трэнд сонирхож болно гэхдээ бүгдийг нь цуглуулах гэж яарах хэрэггүй. Эмэгтэй ажил хэрэгч хувцаслалтад заавал байх хувцасны нэг бол пиджак байдаг. Эмэгтэй пиджак гэхээр нарийхан дэрэвгэр биеийн хэлбэр гаргасан байх ёстой гэсэн түгээмэл ойлголт байдаг. Гэхдээ 2018 онд шулуун загвартай урт пиджак трэнд болж байна.
Хээний хувьд гэвэл шоотой хээтэй хувцас бас трэнд болж байгаа. Гэхдээ шоотой хээтэй өмд, юбка гэхээс илүү пиджакан дээр сонгосон нь илүү дээр. Мөн бүсгүйчүүд болгонд байдаг ажил хэрэгч хувцаслалтын хэлбэр бол харандаан юбка байдаг. Трэнд болж байгаа материалаас дурдвал илгэн материалыг нэрлэж болно. Харандаан юбканы арай өөр загварлаг хувилбар нь савхин юбка байсан бол одоо илгэн материал чамин цэвэрхэн харагдуулж байна.Өмдний хувьд трапец өмд мөн өндөр суудалтай банана өмд эргээд трэнд болж байна.
“Дресс Код” нэвтрүүлгийн зочин-блоггер, стилист П.Оюунтөгс