ТҮҮХЭН ЗУРГУУД: Мөнх цаст Отгонтэнгэр хайрхан

Түүхч С.Чулуун

2018-05-16 10:25 GMT+8

Долоо хоногийн лхагва гараг бүрт шинэчлэгдэх ховор зургийн буландаа өөрийн эрхлэн гаргаж буй түүхэн гэрэл зургийн цуврал болох “Монгол орон Монголчууд” номд орсон гэрэл зургуудаас нийтэлж байна. 

ОХУ-ын Санкт-Петербург хот дахь нэгдүгээр Петр хааны байгуулсан Оросын шинжлэх ухааны академийн Хүн судлал, угсаатны зүйн Хүрээлэн /Кунсткамер/-гийн сан хөмрөгт хадгалагдаж буй гэрэл зургуудыг хэвлэх, нийтлэх эрхийг авсан юм.

XIX зууны хоёрдугаар хагаст Оросын аялагч-гэрэл зурагчин, худалдаачдын Монгол оронд ирэх үедээ хальснаа буулгасан түүхэн ховор зургуудыг “Монгол орон Монголчууд” цуврал номд анх удаа нийтэлснийг хүргэж байна.


Жич: Энэхүү ном нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан бөгөөд зургуудыг зөвшөөрөлгүйгээр хувилан олшруулах, бусад зорилгоор ашиглахыг хориглоно.

Монгол орон. Отгонтэнгэр хайрханы харагдах байдал. 1891-1897 он.

Монгол орон. Туулын зүүн эрэг дээрх эртний нэгэн овоо. Зургийг Клеменц Д.А. 1893 он.

Монгол орон. Туулын зүүн эрэг дээрх эртний овоо. Зургийг Клеменц Д.А. 1893 он.

Монгол орон. Туулын зүүн эрэг дээрх эртний овоо. Зургийг Клеменц Д.А. 1893 он.

Монгол орон. Цагаан голын цутгалан Гаруда горхины эхэн дэх Бичигт улаан хад хэмээх “Маанийн үсэг бүхий” гурван цохио. Зургийг Клеменц Д.А. 1893 он.

Монгол орон. Ерөө голыг гаталж буй нь. XIX зууны төгсгөл XX зууны эхэн.

Монгол орон. Дээрээ чулуун өрөөстэй бичигтэй цохио. Зургийг Клеменц Д.А. 1893 он.

Монгол орон. Бага Богдын нуруунаас урагш Цагаан голын эрэг дээрхи хотын туурь. Зургийг Клеменц Д.А. 1893 он.

 Монгол орон. Дөрвөлжлөн, модоор торхлож барьсан оршуулгын байгууламж. Алсад Улаангомын тал харагдаж байна. Зургийг Клеменц Д.А. 1893 он.

Монгол орон. Бодончи горхины адаг дахь Маанийн овоо. Зургийг Клеменц Д.А. 1893 он.

Монгол орон. Улиастай. Түргэний голын эхэн дэх мөнх цаст уулын орой. Зургийг Клеменц Д.А. 1893-1894 он.

Монгол орон. Их Богд уулыг хүрээлсэн нуруудын ойролцоох хавцлаас эх авсан талын булаг. 1891- 1897 он.

Монгол орон. Талст шохойн чулуун ба занаран цохио. 1891-1897 он.

Монгол орон. Бургалтай өртөөний ямаа. XIX зууны төгсгөл XX зууны эхэн.

Монгол орон. Бага Богд уулын хормой дахь Хүүхэн хутагтын хийд. 1891-1897 он.

GoGo Facebook Хуудас
 
 
Эмнэлэгийн ажилтнуудын цалинг нэмэх нь зөв гэж Та бодож байна уу?
Нийт 864 санал өгсөн байна.

Дээшээ