HSBC блокчэйн технологитой анхны арилжаа-санхүүгийн гүйлгээ хийв

Засгийн газрын мэдээ

2018-05-16 13:29 GMT+8

HSBC дэлхийд анх удаа блокчэйн ашигласан арилжааны ач холбогдолтой худалдаа- санхүүгийн транзакц амжилттай гүйцэтгэлээ. Уг транзакц нь есөн их наяд ам.доллараар хэмжигдэж буй худалдааны санхүүгийн зах зээлд шинэ технологи өргөн нэвтрэх замыг засаж өгөв.

Их Британид төвтэй тус банк блокчэйн ашиглаж АНУ-ын хүнс, хөдөө аж ахуйн Cargill группийн аккредитивийг амжилттай төлжээ. Уг төлбөр нь блокчэйн технологи нийт санхүүгийн салбарын арилжааны хэрэглээнд бэлэн болсныг харуулав.

Биткойн зэрэг криптовалютын суурь-блокчэйн технологи нь хэдэн зуун жилийн түүхтэй худалдаа-санхүүгийн үйлдвэрлэлийг доргионо. Мөн баримт бичгийн нүсэр ачааг хөнгөлөн, ганц гүйлгээний төлөө хэд хоног хүлээдэг явдлыг хэдхэн цаг болгон өөрчлөх юм.

Блокчэйн технологийн цөм болох distributed ledger буюу хуваарилалттай данс нь үл хөдлөх хөрөнгийн бүртгэлээс эхлээд өвчтөний түүх, даатгалын мэдүүлэг хүртэлх олон хэрэглээнд шифрлэж нууцалсан, хууль бусаар нэвтрэх аргагүй бүртгэл үүсгэх боломж бүрдүүлж байна.

“Шинэ технологийг хэрэглээнд нэвтрүүлэхийн тулд аль болох олон оролцогч хамруулах нь дараагийн шатны зорилт” хэмээн HSBC-ийн арилжааны банкны инноваци, өсөлт хариуцсан захирал Вивек Рамачандран тайлбарлав. Нийтлэг хэрэглээ болгох гэвэл юун түрүүнд банк, далайн тээврийн компани, боомт, гаалийн ажиллагаанд блокчэйн нэвтрүүлэх нь чухал байгааг захирал өгүүллээ. Блокчэйнийг “Зүгээр нэг шинэ хэрэглүүр төдий үзэж болохгүй”-г захирал анхааруулсан юм.

HSBC зэрэг дэлхийн худалдааны зангилаа цэгийн үүрэгтэй банкууд худалдаа- санхүүгийн ажиллагааг цаасан овоолго дунд явуулдаг хэвээрээ. Ирэх хэдхэн жилээс блокчэйн транзакц цаасан овоолгыг эрс багасгана хэмээн ноён Рамачандран үзэж байна. Худалдаа-санхүүгийн ажиллагаанаас өнгөрсөн онд 2.52 тэрбум ам.долларын орлого олсон HSBC салбартаа дэлхийд гол банкны нэгэнд тооцогддог.

Өнгөрсөн долоо хоногт гүйцэтгэсэн Cargill-ын гүйлгээний утга нь Аргентинаас Малайз руу тээвэрлэсэн шар буурцгийн төлбөр. Технологийн R3 консорциум хөгжүүлсэн Corda блокчэйн платформ ашиглан HSBC банк аккредитивын төлбөр шилжүүлжээ.

Урьд өмнөх туршилтын транзакцуудтай харьцуулахад Cargill-ынхыг цаашид ижил төрлийн гүйлгээнд ашиглаж болох сайн талтайг ноён Рамачандран дурдсан юм. Чухам энэ нь блокчэйн технологи арилжааны хэрэглээнд бэлэн болсныг харуулж байна.

Блокчэйнд тулгуурласан худалдаа-санхүү нэвтрэх явцыг тэрбээр контейнер буюу чингэлэг далайн хөлөг, боомт, төмөр зам, худалдааны компаниудад хэдэн арван жилийн турш аажим нэвтэрсээр дэлхийн ачаа тээврийн үндсэн хэрэглүүр болсон түүхтэй жишсэн юм.

Уг түүхтэй нэгэн адил банк, боомт, худалдаачид санхүү-худалдааны блокчэйн технологийн бүх платформ, стандартыг хүлээн авч нэвтрүүлэх явц ирэх таван жилд өрнөнө хэмээн ноён Рамачандран таамаглаж байна.

Худалдааны баримт бичгийг бүрэн дижитал хэлбэрээр боловсруулах туршилтыг хэд хэдэн банк, компани өнгөрсөн онд эхлүүлсэн. Зарим нь худалдааны шууд транзакцыг ч дижитал хэлбэрээр боловсруулж туршиж байна. Гэхдээ дэлхийн худалдааны өнөөгийн үймээнтэй нөхцөл шинэ технологийг далайцтай нэвтрүүлэхэд саад болж байгаа аж. Үүнийг Израильд ажилладаг Wave старт-ап компанийн захирал Гади Рушин тайлбарлав. Wave компани нь bill of lading буюу ачаа тээврийн дагалдах баримтыг блокчэйн технологоор үүсгэж хөтлөх арга технологи хөгжүүлдэг юм. Өнөөдөр дэлхий дахинд ид хөгжүүлж буй олон технологийн нэлээд нь амжилтгүй төгсөнө хэмээн тэрбээр таамаглав.

“Блокчэйн нь өөр өөр бүтээгдэхүүнийг хэрэглээнд нэвтрүүлэхийн өмнө технологи, зохицуулалт, үйлчилгээний өртөг, аюулгүй байдал гэх мэт олон талаас нь үнэлж чадах, хамгийн гол нь зах зээлийн шаардлагад нийцүүлж чадах цор ганц технологи” хэмээн ноён Рушин үзэж байлаа.

Дон Вэйнланд

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ-аас Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх, эсэхийг хэлэлцээд шаардлагагүй гэж шийдвэрлэв. Таны бодлоор Улсын ерөнхий прокурорын саналаар Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн, шалгах нь зөв үү?
Нийт 2385 санал өгсөн байна.

Дээшээ